"Очирваанийн шигшмэл хурд-2017" уралдаанд түрүүлж айрагдсан хурдан хязаалангууд

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 31 -нд

1.Шилүүстэй сумын харьяат, аймгийн Алдарт уяач  Шаравын Намхайноровын хул. Сумын баяр наадамд хоёр түрүүлсэн Дорнод угшилтай хул үрээ өнөө жил Цагаанхайрхан болсон аймгийн  бүсийн уралдаанд түрүүлсэн. Уралдаанч Алтаншагай
2.Отгон сумын харьяат Үнэнбатын Мөнхсайханы хонгор халзан. Сумынхаа баяр наадамд аман хүзүүдсэн.Уралдаанч Бумбаяр
3.Шилүүстэй сумын харьяат сумын Алдарт уяач  Бадамсэдийн Содбилэгийн сартай хүрэн. Хүрэн үрээ өнөө жил сумынхаа баяр наадамд айргийн гуравт хурдалж, Цагаанхайрхан суманд болсон аймгийн өмнөд бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан. Уралдаанч Хүслэн
4.Дөрвөлжин сумын харьяат Отгонбилэгийн хээр. Уралдаанч Эрхэмбилэг
5.Яруу сумын харьяат аймгийн Алдарт уяач М.Идэртөрийн хул. Хул үрээ Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Батжаргалын Чулуунбатын унаган адуу бөгөөд шүдлэндээ Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 90 жилийн ой болон Идэр суманд болсон хоёр хутагтын наадамд айрагдаж, өнөө жил Яруу сумынхаа баяр наадамд түрүүлсэн. Хул үрээ Завхан аймгийн гурван бүсийн уралдаанд айрагдсан хурдан хүлэг юм. Уралдаанч Цэндсүрэн
6.Яруу сумын харьяат, аймгийн Алдарт уяач Мэндбилэгийн халиун
7.Идэр сумын харьяат Батбаатарын хар
8.Дөрвөлжин сумын харьяат Баянболдын хээр
9. Тосонцэнгэл сумын харьяат Доржбалын хүрэн халзан
10. Их-Уул сумын харьяат Баясгалангийн буурал

А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна