БҮСИЙН НААДМЫН ТАВАН АЙРАГТ Ч.СОДНОМЫН ХАР

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 06 -нд

Сүүлийн гурван жилийн хугацаанд улс, бүсийн чанартай наадмуудаас таван айраг хүртээд буй Булган аймгийн Баяннуур сумын харьяат, аймгийн Алдарт уяач Чойдоржийн Содномын хурдан хар азарга АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд наймд хурдаллаа. Хурдан харын амжилтын товчооныг дахин нэг сануулбаас:
УДАМ, УГШИЛ:
Эцэг: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Т.Батзоригийн Англи хээр азарга
Эх: Ч.Содномын унаган хонгор гүү . Хонгор гүүний эцэг хонгор азарга сум орон нутгийнхаа наадамд айрагдаж байжээ
АМЖИЛТЫН ТОВЧООН
2011 онд даага:
Баяннуур сумын баяр наадамд түрүү
АХ-ын 90 жилийн ой, Төрийн их баяр цэнгэл наадамд ес
2012 онд шүдлэн:
Уягдалгүй өнжсөн
2013 онд хязаалан:
Завхан аймгийн 90 жилийн ой, Баруун бүсийн уралдаанд найм
2015 онд хавчиг азарга:
“Дүнжингаравын хурд-2015” хаврын бүсийн уралдаанд айргийн дөрөв
АХ-ын 94 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 12
“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдаанд  айргийн дөрөв
ММСУХ-ны 20 жилийн ойн бүсийн уралдаанд аман хүзүү
2016 онд долоотой азарга:
“Дүнжингаравын хурд-2016” хаврын бүсийн уралдаанд 15
Өвөрхангайд болсон хаврын бүсийн уралдаанд 20
АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд долоо
2017 онд наймтай азарга:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын төвийн бүсийн уралдаанд айргийн тав
“Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хаврын хангайн бүсийн уралдаанд найм
АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд  найм
“Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд айргийн гурав
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 91

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна