Уралдаанч Г.Болд-Эрдэнэ: 2015 онд улсын бүсийн наадмаас хоёр айраг, аймгийн наадмаас гурван түрүү, долоон айраг авсан


Орхон аймгийн 2015 оны шилдгүүдийн нэг уралдаанч Г.Болд-Эрдэнийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан морь унадаг болоод хэдэн жил болж байна вэ. Өнгөрсөн хугацаанд ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-Есөн настайгаасаа эхлээд хурдан морь унаж байгаа. Одоо би 11 настай. Морь унахыг Мөнхбат ах маань зааж өгөөд хамгийн анх овооны тахилга наадамд шарга соёолонг нь унаж дөрөвт оруулсан. Түүний дараа тахилга наадамд дахин унаж гурваар давхиулаад зун аймгийнхаа баяр наадамд түрүүлгэсэн. Мөн тэр наадмаар Гантөмөр ахын даагыг унаж түрүүлгэсэн. Сая Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд Батбаяр ахын хул азаргыг унаж гурваар давхиулаад Гантөмөр ахын хул даагыг бас гурваар давхиж айрагдуулсан.
-Засгийн газрын тогтоолт бүсийн наадмаас хоёр айраг авчээ дээ?
-Тэгсэн. Энэ жил /2015 он/ би улсын бүсийн наадмаас хоёр айраг, аймгийн наадмаас гурван түрүү, долоон айраг авсан. Булганы наадмын дараа ММСУХ-ны 20 жилийн ойд очиж Батбаяр ахын хул азаргыг арваар, Гантөмөр ахын хул даагыг есөөр давхиулсан. 2015 оныхоо амжилтаар шилдэг унаач болж байгаа гэж Мөөнөө ах надад хэлсэн.
-Баяр хүргэе. Морь унахдаа гаргуун юм. Харин хичээлдээ хэр вэ?
-Баярлалаа. Хичээлдээ гайгүй ээ. Математикийн хичээлд илүү сонирхолтой.
-Том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Уяач.
-Тэгвэл сайн уяач болохын тулд яах ёстой вэ?
-Морио сайн мэддэг байх ёстой. Тэгэхийн тулд морио сайн унадаг байх хэрэгтэй. Одооноос морио сайн унаж сураад, том болоод сайн уяач болохын тулд хичээх болно. Яг л Мөөнөө ах шигээ.
-Морио унаад уралдааны замд гарахдаа миний морь тэдээр давхих байх гэсэн барагцаа төрөх үү?
-Төрнө.
-Тэр нь биеллээ олох уу?
-Олно.
-Уралдааны дараа унаач хүүхдүүд бөөгнөрөөд ярьж зогсоо харагддаг. Юуг тэгтлээ хөөрөлддөг юм бэ?
-Хэрхэн уралдсан тухайгаа л ярина даа. Миний морь тэгж давхисан, чинийх яасан гээд л. Бас бие биедээ зөвлөнө.
-Морь унахын хамгийн гоё нь юу вэ?
-Давхих. Бас түрүүлж, айрагдаад цоллуулж зогсох.
-Ирэх жилдээ илүү сайн уралдаж олон айраг, түрүү аваарай. Амжилт хүсье.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Эрдэнэтийн 20 жилийн ойн тусгай дугаар. 2015 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
6 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
8 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна