"УЯАЧИЙН ӨВРИЙН НОМ" ДАХИН ХЭВЛЭГДЛЭЭ
А.Тэлмэн
Мориор дамжсан үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой “Тод магнай” сэтгүүл арваад жил уншигч түмнээ учран золгож буй. Мэдээллийн өргөн агууламжтай тус сэтгүүл “Уяач зөвлөж байна”, “Эмч зөвлөж байна”, “Уяаны эрдэм” зэрэг танин мэдэхүйн тогтмол булангуудаараа дамжуулан залуу уяач, хурдан морь сонирхогчдодоо зориулсан зөвлөмж, зөвлөгөөг хүргэсээр ирсэн билээ. ММСУХ уяачдаа бүртгэлжүүлэх ажлыг нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлүүлж, үүсгэн байгуулагдсаныхаа түүхт 20 жилийн ойгоор Монгол улсын хэмжээнд морь уях их хэрэгт шамдан, төр түмнээ цэнгүүлэх үйлсэд хүчин зүтгэдэг 100.000 гаруй уяач байдаг хэмээн зарласан билээ. Дээрх тоон үзүүлэлтийн талаас илүү буюу ихэнх нь эхлэн суралцагч залуу уяачид байдаг нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд “Тод магнай” сэтгүүл тэр эрхмүүдэд зориулан онол, практик хосолсон анхны гарын авлагыг бэлтгэн гаргаж буй нь энэ юм.
Уншигч таны өмнө дэлгээстэй буй “Уяачийн өврийн ном” “Тод магнай” сэтгүүлд нийтлэгдсэн зөвлөмж, зөвлөгөөний эмхэтгэл үргэлжлэл бөгөөд хурдан хүлгийн хиймориор төр түмнээ цэнгүүлэх үйлсэд 15 буюу түүнээс дээш жил хүчин зүтгэж, өндөр амжилт гаргасан Тод манлай, Манлай цолтой 11 уяач өөрсдийн туршлага дээрээ тулгуурлан зургаан насны морьдын болон зун, өвлийн уяаны онцлогийн талаар зөвлөжээ. Түүнчлэн малын их эмч нар адуунд давамгай тохиолддог өвчин эмгэгүүдийн үүсэх шалтгаан нөхцөл, илрэх шинж тэмдэг, эмчлэх хийгээд урьдчилан сэргийлэх арга замуудын талаарх зөвлөмжийг хүргэсэн байгаа. Уншигч та бүхэн энэхүү бүлгээс мал, тэр дундаа адуунд давамгай тохиолддог халдварт, халдварт бус, догол гэсэн гурван төрлийн 20-иод эмгэгийн талаарх анхан шатны мэдээллийг авах боломжтой. Малчин хүн мянган мэргэжлийн эзэн байдаг гэдэгчлэн сайн уяач, сайн засалч байх хэрэгтэй гэдэг тул ийм зөвлөмжийг хүргэж буй юм.
Номын гуравдугаар бүлгээс ХААИС-ийн багш, эрдэмтэд үржил, селекци, эрлийзжүүлэг болон нэмэлт тэжээл арчилгаатай холбоотой сэдвээр хэрхэн зөвлөснийг унших боломжтой. Адууныхаа чанар чансааг сайжруулж, хурдлах чадварыг нэмэгдүүлэхээр зорьж, дор бүрнээ үржил селекцийн ажил хийж буй эрхэм уяачид, морь сонирхогчид та бүхэн энэ бүлгийг анхааралтай уншаарай хэмээн зөвлөх байна. Энэхүү өврийн номыг залуу уяач та бүхнээс ирсэн түгээмэл асуултанд тулгуурлан эмхтгэсэн учир өдөр тутмын гарын авлага болж чадна хэмээн итгэнэм.
Уншигч та бүхэн "Уяачийн өврийн ном"-оо Редакцийн 9401-2992, 9406-2992, 94042992, 9509-2992 дугаарын утсанд холбогдож авна уу.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
16 цагийн өмнө Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Өчигдөр, 15:17 минут Ярилцах болзол хангагдав -
Лхагва, 23:31 минут Шөвгөр зээрдээ дурсах уу? -
Лхагва, 23:27 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
Лхагва, 22:42 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ… -
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Лхагва, 22:42 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Лхагва, 23:27 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
Лхагва, 23:31 минут Шөвгөр зээрдээ дурсах уу? -
Өчигдөр, 15:17 минут Ярилцах болзол хангагдав -
16 цагийн өмнө Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…

Сэтгэгдэл бичигдээгүй байна