Л.МӨНХБААТАРЫН ХУЛ ХАЛЗАН

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 27 -нд

АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз бага насны ангилалд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, “Түмний эх” галын уяач, УИХ-ын гишүүн Лхагвын Мөнхбаатарын хул халзан даага айргийн тавд хурдалсан билээ. Сүүлийн жилүүдэд улс, бүсийн наадмуудад одтой сайхан наадаж буй Л.Мөнхбаатар Хөвсгөл нутгийн адууг сайжруулахад анхаарч сум бүрт Д.Онон Тод манлайн адууны угшилтай хүлгүүдийг бэлэглэснийг  хурдан морь сонирхогчид санаж буй биз ээ.
УДАМ, УГШИЛ:
Эцэг:
Догшир дуудлагатай Араб хээр халзан азарга
Эх: Тод манлай уяач О.Батбилэгийн хадам аавын угшлын хул гүү.
АМЖИЛТЫН ТОВЧООН
2017 онд даага:
АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав
“Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд айргийн гурав
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 91

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна