МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 27 -нд

Монгол улсын 2017 оны хамгийн өндөр чансаатай хурдан азаргануудыг танилцуулж байна.

Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү  “Зүүн бүсийн хурд-2017” уралдааны аман хүзүү Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Түдэндоржийн Болдбаатарын Магнай халиун 9 оноогоор НЭГДҮГЭЭРТ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын аман хүзүү “Хангарьд-2017” төвийн бүсийн уралдааны аман хүзүү Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн харьяат, Монгол улсын Алдарт уяач Ононгийн Батболдын хээр 7 оноогоор ХОЁРДУГААРТ
“Их мандал-V” говийн бүсийн уралдааны айргийн дөрөв, “Засагт ханы хурд-2017” баруун бүсийн хаврын уралдааны түрүү Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт Уяач Дэмчигцоодолын Эрболдын Тэргүүн хонгор 7 оноогоор ХОЁРДУГААРТ
“Дүнжингарав-2017” төвийн бүсийн хаврын уралдааны аман хүзүү, “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хаврын уралдааны айргийн тав Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул Тагарваагийн Эрдэнэбулганы улаан буурал 6 оноогоор ГУРАВДУГААРТ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн гурав Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Содномрэнцэнгийн Мөнхнасангийн Бүлтэн бор 4 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөв Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Даваахүүгийн Баянбатын Наран хонгор 4 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн тав Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жамцын Энхболдын хул 4 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ
“Их мандал-V” говийн бүсийн уралдааны түрүү Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Пунцагийн Намсрайн хүрэн халзан 4 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ
“Зүүн бүсийн хурд-2017” уралдааны түрүү Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Эрдэнэ-Очирын Отгонбаатарын Жигүүр хээр 4 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ
“Увс хурд-2017” баруун бүсийн уралдааны түрүү Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Чулуунбаатарын Лхагвын хээр 4 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ
“Сэлэнгэ хурд-2017” хойд бүсийн уралдааны түрүү Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул Хүдэрбаатарын Батбаатарын хүрэн 4 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ
“Хангарьд-2017” төвийн бүсийн уралдааны түрүү Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чинбатын Махбалын халтар 4 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ
“Арвагар хээрийн хурд-2017” хангайн бүсийн уралдааны түрүү Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, аймгийн Алдарт Уяач Гончигжавын Мөнхсайханы хар 4 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ эрэмбэлэгдлээ.

 

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна