МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАС

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 28 -нд

Монгол улсын 2017 оны хамгийн өндөр чансаатай хурдан их насны морьдыг танилцуулж байна.

“Дүнжингарав-2017” хаврын төвийн бүсийн уралдааны айргийн тав, “Хангарьд-2017” төвийн бүсийн уралдааны түрүү, “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хаврын уралдааны түрүү  Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн Алдарт Уяач Занабазарын Батбаярын хээр 11 оноогоор НЭГДҮГЭЭРТ
“Монголын уяачдын баяр-2017” ММСУХ-ны 22 жилийн ойн уралдааны түрүү, “Их мандал-V” говийн бүсийн уралдааны түрүү Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жаргалсайханы Эрдэнэтөгсийн хүрэн 8 оноогоор ХОЁРДУГААРТ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн тав, “Арвагар хээрийн хурд-2017” хангайн бүсийн уралдааны айргийн дөрөв Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Амармөнхийн Ууганбаярын зээрд 7 оноогоор ГУРАВДУГААРТ
“Дүнжингарав-2017” хаврын төвийн бүсийн уралдааны аман хүзүү, “Зүүн бүсийн хурд-2017” уралдааны түрүү Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Шаравын Мөнгөншагайн хүрэн 7 оноогоор ГУРАВДУГААРТ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Чойдогсүрэнгийн Бямбасүрэнгийн хар 6 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ
“Монголын уяачдын баяр-2017” ММСУХ-ны 22 жилийн ойн уралдааны аман хүзүү, “Их мандал-V” говийн бүсийн уралдааны аман хүзүү Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд 6 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ
“Монголын уяачдын баяр-2017” ММСУХ-ны 22 жилийн ойн уралдааны айргийн гурав, “Арвагар хээрийн хурд-2017” хангайн бүсийн уралдааны аман хүзүү Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Шаравын Мөнгөншагайн ногоон 6 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ
“Дүнжингарав-2017” хаврын төвийн бүсийн уралдааны айргийн гурав, “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хаврын уралдааны айргийн тав Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Цогтын Батсайханы зээрд халзан 6 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ
“Их мандал-V” говийн бүсийн уралдааны айргийн гурав, “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хаврын уралдааны айргийн дөрөв Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Наранцэцэгийн Амгалангийн Амгалан хээр 6 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын аман хүзүү Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул, уяач Нямсүрэнгийн Мөнхзоригийн хул 4 оноогоор ТАВДУГААРТ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн гурав Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн буурал 4 оноогоор ТАВДУГААРТ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөв Дархан-Уул аймгийн Хонгор сумын Лхамрагчаагийн Тамирхүүгийн Цахиур зээрд 4 оноогоор ТАВДУГААРТ
“Засагт ханы хурд-2017” баруун бүсийн хаврын уралдааны түрүү Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн Таваг цагаан хүрэн 4 оноогоор ТАВДУГААРТ

“Дүнжингарав-2017” хаврын төвийн бүсийн уралдааны түрүү Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд 4 оноогоор ТАВДУГААРТ
“Увс хурд-2017” баруун бүсийн уралдааны түрүү Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Гомбожавын Баярцогтын хээр 4 оноогоор ТАВДУГААРТ
“Арвагар хээрийн хурд-2017” хангайн бүсийн уралдааны түрүү Завхан аймгийн Завханмандал сумын уугуул Шонхорын Доржрагчаагийн  хээр 4 оноогоор ТАВДУГААРТ
“Сэлэнгэ хурд-2017” хойд бүсийн уралдааны түрүү Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уугуул Ойдовын Бат-Очирын Соёмбо хул 4 оноогоор ТАВДУГААРТ эрэмбэлэгдлээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна