МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ЭРЛИЙЗ ДЭЭД АНГИЛАЛ

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 28 -нд

Монгол улсын 2017 оны хамгийн өндөр чансаатай эрлийз дээд ангиллын хурдан хүлгүүдийг танилцуулж байна.

“Монголын хамгийн хурдан хүлэг-2017” уралдааны айргийн дөрөв, “Дүнжингаравын хурд-2017” хаврын төвийн бүсийн уралдааны айргийн дөрөв, “Хангарьд-2017” төвийн бүсийн уралдааны түрүү, “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хаврын уралдааны түрүү, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Түргэнтөрийн Ганболдын бор 14 оноогоор НЭГДҮГЭЭРТ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын аман хүзүү, “Монголын хамгийн хурдан хүлэг-2017” уралдааны түрүү, “Хангарьд-2017” төвийн бүсийн уралдааны аман хүзүү, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн Аргамаг цавьдар 11 оноогоор ХОЁРДУГААРТ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү, “Арвагар хээрийн хурд-2017” хангайн бүсийн уралдааны түрүү Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Цогийн Чинбатын Гарьд хээр 10 оноогоор ГУРАВДУГААРТ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн тав, “Монголын хамгийн хурдан хүлэг-2017”  уралдааны айргийн тав, “Их мандал-V” говийн бүсийн уралдааны аман хүзүү Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдангийн халтар 10 оноогоор ГУРАВДУГААРТ
Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөв, “Зүүн бүсийн хурд-2017” уралдааны түрүү Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн сартай зээрд 8 оноогоор  ДӨРӨВДҮГЭЭРТ
“Дүнжингарав-2017” хаврын төвийн бүсийн уралдааны түрүү, “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хаврын уралдааны аман хүзүү Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хээр 7 оноогоор ТАВДУГААРТ
“Увс хурд-2017” баруун бүсийн уралдааны түрүү, “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хаврын уралдааны айргийн гурав Дорнод аймгийн Матад сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Бат-Очирын Цэндбаатарын хээр 7 оноогоор ТАВДУГААРТ
“Дүнжингарав-2017” хаврын төвийн бүсийн уралдааны айргийн тав, “Хангарьд-2017” төвийн бүсийн уралдааны айргийн гурав Булган аймгийн Баяннуур сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чойдоржийн Содномын хар 6 оноогоор  ЗУРГААДУГААРТ
“Дүнжингарав-2017” хаврын төвийн бүсийн уралдааны аман хүзүү, “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хаврын уралдааны айргийн тав Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын хээр 6 оноогоор ЗУРГААДУГААРТ
“Дүнжингарав-2017” хаврын төвийн бүсийн уралдааны айргийн гурав, “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хаврын уралдааны айргийн дөрөв Төв аймгийн Лүн сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн хээр 6 оноогоор ЗУРГААДУГААРТ
“Монголын хамгийн хурдан хүлэг-2017” уралдааны аман хүзүү, “Их мандал-V” говийн бүсийн уралдааны айргийн дөрөв  Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Пэлжээгийн Одонбаатарын хүрэн 6 оноогоор ЗУРГААДУГААРТ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн гурав Төв аймгийн Аргалант сумын уугуул Дорлигжавын Амгаланбаатарын халтар 6 оноогоор ДОЛООДУГААРТ
“Их мандал-V”говийн бүсийн уралдааны түрүү Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Бат-Очирын Энхболдын хонгор 4 оноогоор ДОЛООДУГААРТ
“Засагт ханы хурд-2017” баруун бүсийн хаврын уралдааны түрүү Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хээр 4 оноогоор ДОЛООДУГААРТ
“Сэлэнгэ хурд-2017” хойд бүсийн уралдааны түрүү Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чулуунбатын Цэрэнбатын хүрэн халзан 4 оноогоор ДОЛООДУГААРТ эрэмбэлэгдлээ.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна