АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Б.ЦЭДЭВ: ХҮҮ, ХҮЛЭГ ХОЁРЫНХОО ХҮЧ, ХУРДЫГ НЬ ХАРЖ СУУНА ГЭДЭГ АДУУЧИН ХҮНИЙ ЭРХЭМ ДЭЭД ЖАРГАЛ ЮМ ДАА
Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн харьяат аймгийн Алдарт уяач Бунъяагийн Цэдэв 1943 оны хавар Улаанцавын бууцанд айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд 1990 онд аймгийн Аварга малчнаар шалгарч байжээ. Мөн тэрээр Тэргүүний нэгдэлчин гэгдэн АХ-ын 80, 90, ММСУХ-ны 20 жилийн ойн медаль, Уяачийн Алдар одонгоор шагнагдсан юм.
-Уулзсан уяачдын ихэнх нь удам дамжсан уяачид байна. Таны хувьд ямар түүхтэй бол?
-Намайг өргөж авсан ах маань морь уядаг хүн байсан. Ах бид хоёр 1973 онд адуу тууж яваад Данзаннямын Даваахүүгийн адууны гаралтай алаг үрээ авчирч азарга тавин үр төлөөр нь олон жил сайхан наадсан. Одоо хурдны удам нь тасраагүй л байна.
-Аав тань морь уяж байсан болов уу?
-Аавыг маань Цэрэндорж гэдэг. Дайнд тулаанд олон удаа оролцож гавьяас байгуулж байсан гэдэг. Намайг өргүүлчихсэн учраас би өөрийн төрсөн аавынхаа талаар сайн мэдэхгүй л дээ. Харин миний өргөсөн аав бол морь уядаг байсан.
Би ээжийнхээ 25-ны жил дээр гарсан юм гэнэ лээ. Тэгээд гэдэс нь дүүрээд гэрийнхнээ сандаргаад байдаг бас миний дээр төрсөн эгч маань өнгөрчихсөн учраас айгаад хамаатандаа өргүүлэхээр болсон юм билээ л дээ. Өргөж авсан ээж маань авахаасаа өмнө мэргэлүүлсэн чинь нэлээн хэдэн хэрээ хооллуулах юм байна гэсэн гэнэ лээ. Тэгээд яахав ямар ч байсан хүн болох л юм байлгүй гээд авч байсан гэдэг.
-Даваахүү гуайн адууны удмын алаг азаргыг авахаас өмнө морь уяж байсан уу?
-Тэр азарган соёолонг авч ирэхээс өмнө морь уяж байгаагүй ээ. Адуу туугаад Мааньтад ирчихсэн байтал энэ азарган үрээг зарна гэхээр нь авмаар санагдаад хорхой хүрээд болдоггүй. Тэгээд ч хангай чигийн гаралтай болоод тэр юмуу сайхан том биетэй. Унааны нэг морь идэшний нэг атаар аваад азарга тавьсан чинь хавар нь муудаад үрэгдчихсэн. Тэгээд хоёр эр унага, хэд хэдэн охин унага үлдсэн юм.
-Ганц жилийн төл өдий хүртэл буянаа өгч байна гэхээр аргагүй удамтай адуу байжээ дээ?
-Тиймээ. Олон жил төл өгч чадаагүй. Харамсалтай юм болсон. Тэр жил нэг их зуд болсон юм. Одоонынхтой адил тэжээл энэ тэр гэж байсангүй. Би гэрээсээ өөр газар нэгдлийн хонь хариулдаг байлаа. Тэр хойгуур эндчихсэн байсан. Гэхдээ малын буян барагдах биш. Үр төл нь харамгүй сайхан хурдалсан. Сум байгуулагдсаны ойгоор зуун даага уралдахад алаг азарганыхаа төл хээр даагыг сургаад найман настай дүүгээрээ унуулсан чинь айргийн дөрөвт давхисан. Баярласандаа дүүдээ өнөөх даагаа бэлэглээд түүнээс хойш тасралтгүй морь уяж байна.
-Хээр үрээ хожмын худан хүлэг болж чадсан уу?
-Тэгсээн. Сайхан азарга болж сумандаа нэг түрүүлж, нэг аман хүзүүдэд, нэг удаа гуравт орсон. Багийн наадамд бол гурав түрүүлсэн. Үндсэндээ дөрөв түрүүлж тав зургаа айрагдсан. Хээр азарга, түүний төл, төлийн төл гээд буянтай мал гэдэг буянаа өгдөг нь үнэн юм билээ. Надад их олон удаа айраг уулгасан даа. Хээр азарганы төл саарал азаргаа би Дундговийн Гурвансайханы наадамд очиж түрүүлгэж байлаа. Тэгж явахдаа тэр нутгийн Бат гэдэг залуутай танилцаад өөрсдийн азарганы охин төлийг солилцсон юм. Солионд ирсэн байдаснаас хоёр саарал үрээ гарч түүгээр нь би олон жил наадаж, айраг, түрүү бишгүй авсаан. Тэгээд хоёр саарлынхаа нэгээр нь азарга тавьсан. Саарал азарганы маань төл хөгшин хээр гүүний олон унага бий. Миний хамгийн бага хүүг Төмөрөө гэдэг юм. Хүү маань сүүлийн үед тэр үрээнүүдээ гайгүй давхиулаад байгаа. Ноднин гэхэд аймагт нэг даага нь түрүүлгэсэн. Бас Баян-Овооны зүүн бүсэд аман хүзүүдүүлж, Мандах сумын 90 жилийн ойд нэгийн удаа оруулсан байна лээ. .
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ?
-Сумын ой, аймаг бүсэд айрагдсаныг тооцоод хоёр түрүү, 10 айрагтай уржинан аймгийн Алдарт уяач цол авсан.
-Бүсийн чанартай уралдаанууд гэхээр хаа хаана наадаж байсан гэсэн үг билээ?
-Цэцийд зохиогдсон анхны даншигт очиж байсан. За тэгээд Дундговийн Өлзийт, Дорноговийн Мандах зэрэг сумдын наадамд бишгүй очсон. Морио хөтлөөд л явдаг байлаа. Намайг ид морь уяж байх үед морь ачна гэж байдаггүй байлаа шүү дээ. Одоо чинь хаа газар найр наадам болно тэнд морьдоо ачаад л явах юм. Уг нь ингэж ачиж эхлэхээс өмнө хөтлөөд явдаг байхад чинь наадам гэдэг арай өөр ч байсан юм уу гэж санагддаг. Энэ санагдалт машин тэргийг үгүйсгэж байгаа юм биш л дээ. Гэхдээ хонио бэлчээд бэлчээрт ганц нэг өвс амандаа хийчихээд юм бодож суух, холоос дурандаж дурандаж машинаар нэг ухасхийх хоёрын дунд мэдрэмж сэтгэлийн их хол зай бий л дээ. Тэрэнтэй л адил болчихоод байна л даа. Би ч адууны арилжаа наймаа нэг их хийдэг хүн биш. Гэхдээ адууныхаа угсааг сайжруулах тал дээр тодорхой хэмжээнд анхаарна. Ер нь малчин хүн бүхэн, тэр тусмаа адуучин бүхэн малынхаа цусыг сэлбэх, удам угсааг нь сайжруулах тал дээр цаг ямагт анхаарч байх нь зүйтэй юм л даа.
-Хамгийн сайхан наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Сумынхаа ойгоор даагаа магнайлуулж, азаргаа гуравлуулчихсан хүн хөл газар хүрэхгүй хөөр баяр цээж дүүрэн байтал бүр дээрээс нь баяр нэмж Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрийг маань цоолсонд ёстой л магнай хагарч байлаа даа. Төрийн тэр мундаг шагнал гэдэг чинь хүнд асар их тэмүүлэл, урам зориг хайрладаг юм билээ. Уяач болсныхоо хамгийн том баяр цэнгэлийг тэр наадмаас мэдэрсэн юм уу даа. Гэхдээ уяач хүний баяр жаргал гэдэг уясан морь нь магнайлан ирэх мөч шүү дээ.
-Та 1990 онд аймгийн Аварга малчин болж байсан. Тухайн үед ямар мал маллаж байв?
-Ах нь 1958 онд анх нэгдэлд ороод 1963 он хүртэл адуу маллаж байсан. Адуу маллаж байгаад ТМС - д явсан. Тэгээд эргэж ирээд адуугаа малласан. Тухайн үед туувар гэж сайхан зүйл байлаа. Одоо энэ үгийг танихгүй залуус их болж байна. Туувар гэдэг чинь олон хоног сараар мал туухыг хэлж байгаа юм. Би гурван жил адуу туусан. Харин өмч хувьчлалаас хойш тэмээ маллаж байлаа. Сүүлд кракул хар хонь авч маллаад сумын хэд хэдэн удаагийн Аварга, бас аймгийн Аварга болсон.
-Хүүхдүүд тань морь уяж байна уу?
-Би зургаан хүүхэдтэй. Нэг хүү маань морь уядаг уржинан сумын Алдарт уяач болсон. Хүлэг, хүү хоёрынхоо хурд хүчийг харж сууна гэдэг хамгийг том жаргал байдаг юм байна шүү дээ, адуучин хүнд.
-За баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна