Цаст Очирваанийн шилдгүүд тодорчээ

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 26 -нд

Дөрвөн Тод манлайн мялаалга нүүдэлчдийн соёлын  наадмыг амжилттай зохион байгуулсан  П.Чандмань тэргүүнтэй Завхан аймгийн “Очирваанийн хурд” МСУХ 2017 оны амжилт бүтээлээ дүгнэж, шилдгүүдээ нэрлэх ёслолын ажиллагаа 12-р сарын  25 нд болжээ. Амжилт бүтээл алдаа оноогоо дүгнэх шинэ жилийн баярын цэнгүүнд 17 сумын 80-аад уяач ирж оролцсон бөгөөд Соёл Урлагийн Их сургуулийн харьяа Хөгжим бүжгийн коллежийн уран бүтээлчид ая дуугаа өргөж, баяр дээр баяр нэмсэн байна.  Ингээд цаст Очирваань нутгийн 2017 оны шилдгүүдийг танилцуулъя.
2017 ОНЫ ШИЛДЭГ ГАЛААР ”-аар:
Аймаг,  бүсийн уралдаанд уяачдаа галын зохион байгуулалтаар оролцуулж 2017 онд Аймаг, бүсийн баяр наадмаас 6 түрүү, 24 айраг  авсан,  амжилтаар Тосонцэнгэл сумын “Тосон шандас” МСУХ
2017 ОНЫ "ШИЛДЭГ УЯАЧДЫН ХОЛБОО”-гоор:
Нүүдэлчдийн соёлын наадмын үеэр зохион байгуулагдсан Завхан нутгаас төрөн гарсан дөрвөн Тод манлай уяачийн наадам, баруун бүсийн хаврын уралдааныг орон нутагтаа амжилттай зохион байгуулсан, Аймаг,  бүсийн уралдаанд уяачдаа амжилтай оролцуулж 2 түрүү, 12 айраг авсан амжилтаар Эрдэнэхайрхан сумын “Хар нуурын унага” МСУХ
2017 ОНЫ "ШИЛДЭГ УРАЛДААНЧ ХҮҮХЭД”-ЭЭР:
Асгат сум
1. Н. Даваажав
Алдархаан сум
2. С.Алзахгүй
3. Э.Очирбат
Идэр сум
4. Г.Аварзэд
Отгон сум
5. Б.Даваажаргал
Сонгино сум
6. А.Мягмаржав
Тосонцэнгэл сум
7. Ё.Мөнх-Эрдэнэ
Тэлмэн сум
8. Б.Түвшинбаяр
Улиастай сум
9. М.Дорж
10. О.Даваадорж
Ургамал сум
11. Э.Болд
Цагаанхайрхан сум
12. Д.Пүрэвбат
Цагаанчулуут сум
13. Г.Дашням
Эрдэнэхайрхан сум
14. Б.Элбэгзаяа
Яруу сум
15. С.Пүрэвхүү
2017 ОНЫ "ШИЛДЭГ ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ”- ООР:
Алдархаан сумын Өгөөмөр багийн иргэн Хажидын Цэдэнбазар
2017 ОНЫ ШИЛДЭГ УЯАЧААР:
1. Алдархаан сумын уяач С.Баасанхүү /Аймаг, бүсийн наадмаас 3 түрүү 2 айраг авсан амжилтаар/
2. Дөрвөлжин сумын уяач  Д. Батхуяг /Аймаг, бүсийн наадмаас 2 түрүү 2 айраг авсан амжилтаар/
3. Тосонцэнгэл сумын уяач Н.Болд /Аймаг, бүсийн наадмаас 3 түрүү 6 айраг авсан амжилтаар/
МОНГОЛЫН МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБООНЫ “ЭРДЭНИЙН ОЧИР” ОДОНГООР:
1. Тэлмэн сумын уяач Норовсамбуу
2. Тэс сумын уяач С.Нямсүрэн
3. Цагаанхайрхан сумын уяач Л.Бадраа
МОНГОЛЫН МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБООНЫ “УЯАЧИЙН АЛДАР ” ОДОНГООР:
1. Алдархаан сумын уяач Б.Базарсад
2. Алдархаан сумын уяач Д. Доржготов
3. Алдархаан сумын уяач С.Баясгалан
4. Сантмаргаз сумын уяач Д.Бааснаа
5. Тосонцэнгэл сумын уяач Г.Дарханбаатар
6. Ургамал сумын уяач Г.Алтанхуяг
7. Цагаанхайрхан сумын уяач Б.Амгалан
8. Цагаанчулуут сумын уяач Ж.Цэдэнбалжир
9. Эрдэнэхайрхан сумын уяач Сэрдамба
10. Яруу сумын уяач Г.Эрдэнэнэмэх
МОНГОЛЫН МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБООНЫ “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”- ӨӨР:
1. Тосонцэнгэл сумын уяач Х.Лхагвасүрэн
2. Тосонцэнгэл сумын уяач Б.Шагдарсүрэн
3. Ургамал сумын уяач О.Дорж
4. Цагаанхайрхан сумын уяач Ч.Болд
МОНГОЛЫН МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБООНЫ 20 жилийн ойн хүндэт тэмдгээр:
Алдархаан сумын уяач С.Батсүх, С.Алзахгүй, Н.Очирбат,Б.Жавхлан
Сантмаргаз сумын уяач Г.Дашдаваа
Тосонцэнгэл сумын уяач Б.Бүрэнтогтох, Б.Болдбаатар
Ургамал сумын уяач С.Энхтөр
Цагаанхайрхан сумын уяач Ц.Амартүвшин, Б.Санжмятав
Эрдэнэхайрхан сумын уяач Д.Батдорж
Яруу сумын уяач Р.Гантулга нар шалгарлаа.

Завхан аймгийн МСУХ-ны ажлын алба

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна