Сүхбаатар аймгийн Аварга хүлэг ирэх сарын 10-нд шалгарна

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 21 -нд

Сүхбаатар аймгийн "ЖАВХЛАНТ ШАРГА" МСУХ-ны Тэргүүлэгчдийн өчигдрийн хурлын шийдвэрээр ирэх сарын буюу 2018 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Баруун-Урт хотын төвд аймгийн аварга шалгаруулах дээд гурван насны хурдан морины уралдаан зохион байгуулагдахаар боллоо. Түүнчлэн:
Гуравдугаар сарын 4-нд баруун бүсийн уралдаан Мөнххаан,
Гуравдугаар сарын 17-нд өмнөд бүсийн уралдаан Баяндэлгэр,
Гуравдугаар сарын 24-нд хойд бүсийн уралдаан Түмэнцогт суманд тус тус зохион байгуулагдахаар шийдвэрлэгдлээ..
"Жавхлант шарга" МСУХ-ны Ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна