АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ц.АДЪЯАСҮРЭН: МОРИО УНАЖ ЭДЛЭХ УХААНД УЯАЧИД МАНЛАЙЛМААР БАЙНА
Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул, Галуут багийн харьяат, аймгийн Алдарт уяач Цогбаатарын Адъяасүрэнгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1979 онд төрсөн бөгөөд аймгийн уран уургач, бугуйлч, 2007 оны сумын шилдэг залуу малчин, мянгат малчин, 2008 оны аймгийн ХАА-н салбарын шилдэг залуу, мөн ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар шагнагдаж байжээ.
-Аймгийнхаа уран уургач, бугуйлчаар шалгарч байсан юм байна. Тэр талаараа хуучлаач?
-1997 онд Галуутад аймгийн Аварга уургач, бугуйлч шалгаруулах тэмцээнийг Батлан хамгаалах туслах нийгэмлэгээс зохион байгуулж, би 16 настай оролцоод гуравдугаар байрт орж байлаа. Энэхүү амжилтандаа урамшаад морь уургалж, бугуйлдахад биеэ дайчилсаны үр дүнд дараа жил нь аймгийн Аварга уургач шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байранд орсон. Түүний дараагийн жил буюу 1999 онд аймагтаа түрүүлсэн. Мөн аймгийнхаа баг, сумдаар явж тэмцээнд оролцож байсан. 2004 онд аймгийн Аваргын тэмцээнд оролцож морь уургалах төрөлд алтан медаль, алтан цом авсан. Манай багаас гурван хүн яваад бид багаараа алтан цом хүртсэн юм. Түүнээс хойш би тэмцээн уралдаанд оролцохгүй байгаа. Өөрийнхөө уналгын морийг л уургалж, малаа маллаад явж байна даа.
-Улсын Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцож байв уу?
-Манай Батлан хамгаалахын дарга Бямбасүрэн гуай намайг улсын Аваргад очиж оролцооч гэж байнга хэлдэг байсан. Зун морины уяа эхэлчихдэг болохоор би оролцож чадаагүй юм. 2004 онд манай аймагт улсын Аваргын тэмцээн зохион байгуулагдахад би оролцсон. Манай аймгийн спортын мастерууд тэр тэмцээнд орсон болохоор би Увс аймгийг төлөөлж оролцоод уургалах төрөлд наймдугаар байрыг эзэлсэн.
-Та хэдтэйгээсээ эмнэг сургаж, морь уургалж эхэлсэн юм бэ?
-Би хөдөөний хүүхэд. Зургаан настайгаасаа хойш есөн жил хурдан морь унаад хасагдмагц цэрэгт явтлаа аавдаа тусалж байсан. Тэгээд 1999 онд цэргээс халагдаж ирээд бие даан морь уяж байна.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн онд хүртсэн бэ?
-2003 онд хар азаргаа хаврын уралдаанд дөрвөөр давхиулж байлаа.
-Хар азарга хаанахын адуу вэ?
-Манай нутгийн унаган адуу, Лхагваа гэж хүнээс авсан юм. Хар азарганы төрсөн ах нар нь хурдан морьд байсан болохоор удмыг нь харж авсан юм. Хамгийн отгон нь миний хар азарга. Хавчиг азарга аваад 2003 онд нийлсэн жил нь анх айрагдуулж байлаа.
-Түүнээс хойш яаж давхисан бэ?
-Түүнээс хойш аймгийн наадамд наймаар ирсэн. Сумын наадамд уралдаагүй. Манай сум аймагтай ойрхон учраас аймагт л уралддаг байсан. Харин сүүлийн үед сумандаа уралдаж байна. Хар азаргаа хоёр, гурван жил сойсон. Уяа сойлго нь ороогүй юм уу их олон уралдах сонирхол байсангүй. Би төлийг нь авах гээд байж байна. Миний хар азарганы төл бор даага 2007 онд аймагт гурваар давхисан. Дараа нь аймгийн бүсийн уралдаан Чандмань суманд болоход аман хүзүүдсэн. Дараагийн жил нь шүдлэн үрээндээ аймгийн наадамд аман хүзүүдсэнээс гадна 2008 онд Ховдод “Алтайн унага-2008” гэж улс бүсийн даншиг наадам болоход таваар давхисан. Мөн хязааландаа аймгийн наадамд дөрөвт давхиж, соёолондоо гурвалсан. Хавчиг жилээ аймагт наймаар давхиж нийлсэн жилээ сумандаа аман хүзүүдсэн. Дараагийн жил нь дахин аман хүзүүдсэн.
-Таны нэрийг дуурсган магнайг тань тэнийлгэсэн өөр ямар хурдан хүлгүүд байсан бэ?
-Аймгийн уяачдын холбооны тэргүүн Гомбожав ах 2006 онд Сүхбаатар, Хэнтийгээс арав гаруй адуу авчраад надаар харуулахаар болсон. Би Гомбожав ахынхаа адууг одоо ч хариулж байна. Мөн бор хул үрээг нь даага, шүдлэн, хязааланд нь аймагт айрагдуулсан. Хондон азаргыг нь аймгийн наадамд гурваар, Чандманьд болсон бүсийн наадамд таваар давхиулсан. Мөн Баян-Уулд зохиогдсон ах, дүү хоёр Тод манлайн мялаалга наадамд гурваар давхисан.
-Бор мориос бусад нь Гомбожав ахынх тань юм уу?
-Миний нэр дээр бор болон хонгор морь уралддаг. Аймгийн Алдарт уяач Дүүбаатар найз маань аймагт түрүүлсэн хонгор шүдлэн үрээгээ бэлгэнд өгч байсан юм. Тэгээд хязааландаа суманд гуравлаж соёолондоо түрүүлж, хавчигтаа тавлаад, нийлсэн жилээ сумандаа аман хүзүүдээд дараагийн жил 2014 онд сумынхаа 90 жилийн ойд аман хүзүүдсэн. Энэ жил Бугат сумын ойд дахин аман хүзүүдлээ. Хонгор морь маань нийлээд гурван жил л болж байна.
-Хар азарганы үр төлүүд яаж давхиж байна вэ?
-Хар азарганы төлөөс ягаан морь маань сайн давхисан.
-Сүүлийн үед залуус бэлэн давхилтай болохоор нь зүүн зүгийн адуугаар түлхүү наадаж байна. Таны хувьд...?
-Би ихэвчлэн зүүн зүгийн адуугаар нааддаг. Ер нь манай найз нөхөд, ах дүү нар зүүн зүгээс буюу Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговиос ирсэн адуугаар голдуу наадаж байгаа. УИХ-ын гишүүн Ц.Дашдорж гуай зардал мөнгийг нь гаргаж бүх сумын уяачдыг зүүн зүг рүү явуулж адуу авахуулж байсан. Тэгэхэд би Хэнтийгээс хамар цагаан хүрэн хавчиг азарга авчирсан. Хүрэн азарганы төл сумын наадамд түрүүлсэн. Хүрэн азарга өөрөө Төгрөг сумын ойд түрүүлсэн. Тэгэхэд төл нь бас түрүүлсэн. Бас нэг төл нь аймгийн даншигт долоогоор ирсэн. Би хүрэн азаргаа өөрийнхөө морь унадаг байсан хүүхдэд авчирч өгсөн юм. Тэгэхээр миний азарга биш гэсэн үг. Хүрэн үрээ аймагт даагандаа түрүүлж, шүдлэндээ таваар ирсэн. Одоо соёолон. Тэр морь бас азарганы эзэн хүүхдийнх.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ?
-2008 онд.
-Удам дамжсан уяачдын нэг юм байна. Аавынхаа талаар ярьж өгөөч?
-Манай аавыг Цогбаатар гэдэг. Галуут багийн уугуул. Аавын аав Монгол улсын сайн малчин Жамсран юм. Монголын анхны сайн малчин. Аав маань багаасаа мал маллаж, морь уясан. Энэ нутгийнхан аавыг минь сайн уяач гэж хэлдэг. Тэгэхээр би удам залгаж л морь уяж байгаа хүн юм. Аав хүрэн азаргаа аймагт тав айрагдуулсан байдаг. Мөн бор морио шүдлэн, хязааланд нь аман хүзүүдүүлж, соёолонд нь таваар давхиулсан. Халтар морио 17 настайд нь уяж аймгийн наадамд аман хүзүүдүүлсэн байдаг. Аав маань нас болгоны олон сайхан морьд уяж байсан.
-Танаас өөр морь уядаг хүн бий юу?
-Бид эцэг, эхээс зургуулаа. Миний дүү Загдрагчаа сумын Алдарт уяач цолтой. Зарим нь мал маллаж байгаа бол үлдсэн нь хөдөө, суурин амьдарч байна.
-Дараагийн үеийн залгамж халаа болсон уяачид бэлтгэгдэж байна уу?
-Нэг хүү, хоёр охинтой. Би хүүхдүүдээ сургууль соёлтой хүн болгоё гэж боддог. Гэхдээ манай хүүхдүүд малд элэгтэй.
-2008 онд аймгийн ХАА-н салбарын шилдэг залуу болж байсан юм байна. Ямар амжилтаар энэ шагналыг хүртсэн бэ?
-Малын тоо толгойгоо тогтвортой байлгаж, малаа чанаржуулсан мөн морь уяж бүсийн даншигт айрагдуулсан гэж өгсөн болов уу. Мөн уургач, бугуйлчаар олон жил тогтвортой амжилт гаргасан. Одоо залуус малаасаа хөндийрөөд байгаа. Түүнээс малчин хүнд хүндрэлтэй асуудал алга. Малаа өсгөөд ая, тухтай амьдарч болж байна шүү дээ.
-Ийм үг дуулах таатай байна. Хамгийн бахдалтай сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Би Геннисийн уралдаанд таван их насны морио уралдуулсан. Мал малладаг хүн дэлхийн амжилт тогтоох уралдаанд оролцсон нь их бахдалтай юм. Их ч сайхан наадам болсон. Бид сумаасаа олуулаа явсан. Намайг Геннисийн наадамд явахын өмнө манай багийн өдөрлөг болж миний их морьд дарааллан хоёр, гурав, дөрөв, таваар давхисан. Бас нэг морь зургаалж байсан. Харин Геннисийн уралдаанд миний морьд дундуур ирсэн байх шүү.
-Миний асуулт энд хүрээд жаргаж байна. Сэтгүүлийн хуудсаар дамжуулан илгээх үг байна уу?
-За баярлалаа. Юун түрүүнд Алтай нутгаар минь тойрон уяачидтай уулзан нөр их ажил, зүтгэл гаргаж яваа та бүхэнд баярлалаа. 2014 онд сумын ойн баярын өмнөхөн уяачдын холбоогоо байгуулсан. Бусад сумдтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа уяач нөхөддөө их баярлаж явдаг шүү гэдгээ танай сэтгүүлээр дамжуулан хэлье. Адууны удам, угшлын ажилд хамтран зүтгэж буй бүх уяачдадаа талархал илэрхийлье.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна