БОР АДУУТ НЭРЮҮН ДОНООДОЙ


ХХ зууны манлай хүлгүүдийн нутаг Төв аймгийн Баянжаргалан сумын уяачдын морь уях чадварын тухайд сайрхал, тал зассан магтаал хэрэггүй биз ээ. Хүлэг нь хурдан ч, уяач нь эрдэмгүй бол яахан төрийн наадмын түрүү, айргийг ахин дахин амсан жаргах билээ.
Тийм нэг бахдалт түүхийн эзэн ХХ зууны манлай их насны морь Д.Галбадрахын хүрэн морины талаар мэдэхгүй, дуулаагүй хүн бараг үгүй биз ээ. Аугаа их Цэндийн Чимэддоржийг дотроос нь туурайн төвөргөөгөөр бөмбөрдөж
...Сүүлээ хойш нь шидэв, Галын хүрэн
Сүүдрээ төөртөл тасрав, Галын хүрэн
Унасан хүүхдийнх нь гарын алга
Улаан нялга
Уясан эзнийх нь
Хийморь уул адуун Нялга
Иртэй догшин уулстай
Ханарч давхив
Элбэг уст Хэрлэнтэй уулгалж давхив
Их цэнхэр нуурыг зайлж давхив
Эрдэнийн соёмбоны загастай
Наадаж давхив... хэмээн уулга алдахад хүргэсэн шүү дээ. Энэ цуут хүлгийн эзэн удам дамжсан уяач байсныг та мэдэх биз. Эцэг бор адуут Нэрюүн Донойдоо нь морь сайн уядаг, хурдтай, олон түмэндээ нэр хүндтэй нэгэн байсныг 1933 оны баяр наадмын цуваа гэрчилнэ. Тэр жил хээр шүдлэнгээ түрүүлгэж, бор шүдлэн гуравт хурдлуулсан Донойдоон дээдчүүл нь бор адуут Жамсран хиа, Дамдин хиа нар бөгөөд хошуу наадамд одтой сайхан нааддаг байсан гэдэг. Нэгэн удаа хошуу наадамд хол тасархай түрүүлсэн бор үрээгээ айлчилж ирсэн хамаатны залуудаа бэлэглэхэд, түүнийг дагаад гүүн зэлэн дээрх адуу нь хошууран үүрсэж байсан тухай ч сэтгэл хөдөлгөм түүх бий. Тэрхүү бор үрээ шинэ эзэндээ очоод дараа жилийн наадамд нь тасархай түрүүлж байгаад хадуурч морь бариачдын араар явчихсан бол түүнээс хойш нэг түрүүлж, нэг айрагдсан гэх юм билээ.
Түүх сөхөн цуваа харахад Долоон хошуу даншиг наадамд Боржигон Цэцэн бэйсүүдийн нэр дээр 1886-1901 оны хооронд 12 адуу түрүүлж, айрагдсаны найм нь бор зүстэй байдаг. Энэ нь Дамдин хиагийн бор үрээний төл юм.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 23:12 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна