Аймгийн Алдарт уяач Г.ХИЙЛ: ХУРДНЫ ХУВЬД МОНГОЛ АДУУТАЙ ЭГНЭХ АДУУ ХААНА Ч БАЙХГҮЙ
Өнөөдрийн зочноор Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул, аймгийн Алдарт уяач, адуучин Г.Хийл гуай оролцож байна. Өдгөө 74-тэй тэрээр Тогосын хоолой_ хөвийн булаг хэмээх газар 1944 онд төрсөн агаад энэ хугацаанд сумын зургаан удаагийн Аварга адуучин болж, Засгийн газрын хүндэт жуух, Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ.
-Энэ нутгийн уяачдын үүх түүхийг өгүүлсэн тусгай дугаарын сэтгүүл бэлтгэж байгаа тул ярилцлагаа таны дээдчүүлийн талаар эхэлье. Танайхан хэдэн үеэрээ морь уясан улс вэ?
-Миний мэдэхээр морь уяж байсан хүн байхгүй ээ. Харин би таван настайгаасаа эхлэн морь унаж, энэ нутгийн хөх Сундуй, Яндаг, Хөхийн Жамсран зэрэг уяачдын морийг унаж хурдлуулж явлаа. Хөх Сундуй гуай Амбаа Нацагийн хонгор гэдэг хурдан хүлгийг авснаас хойш би тэрийг нь унаж уралддаг байсан. Сайхан хүлэг байж билээ. Мөн хамар Самбуу гуайн сумандаа зургаа, долоон удаа түрүүлсэн хүрэн азаргыг соёолонгоос нь хойш унаж, түрүүлгэж ч байсан, аман хүзүүдүүлж ч байлаа. Хамар Самбуу гуай бол улсын баяр наадамд морь айрагдуулж байсан манай нутгийн сайн уяачдын нэг.
-Та олон жил хурдан морь унасан уу?
-Овоо хэдэн жил унасан шүү. Мориноос хасагдсанаасаа хойш ганц хоёр жил болоод 1962 оноос морь уяж эхэлсэн.
-Амины хэдээсээ л уях уу?
-Тэгнэ. Аминыхаа хэдэн адууг л уяна шүү дээ. Тэр үед манай нутагт Намсрайн халиун, Балбарын халтар, хамар Самбуугийн хүрэн, Яндаг баяны доголон хээр гээд сайн адуунууд байлаа. Би Яндаг баяны хээрийг Ардын хувьсгалын 35 жилийн ойгоор унаж, 20 хэдээр давхиулж байсан. Тэр жил алдарт Шийтэрийн зээрд түрүүлж, манай эндхийн Шанжийн хонгор азарга гуравлаж, хамар Самбуугийн хүрэн азарга 30 хэдээр давхиж байлаа.
-Галшарын Дамар хонгорын төл хонгор азарга уу?
-Тийм. Улсын баяр наадамд хэд хэдэн удаа айрагдсан байх шүү.
-Тэр үеийн улсын баяр наадам ямаршуухан өнгө төрхтэй болдог байв?
-Нойтон бургас барьсан цэргүүд морь гаргаж байгаа нь энэ гээд мань мэтийг чинь тас няс гуядаад л хөөчихдөг байлаа. Азарга дутуу эргэсэн гээд маргааш нь дахиж уралдаад, би Яндаг гуайн доголон хээрийг унаж 28-д давхиулсан. Хүүхдээ хааш нь ч хамаагүй аваад явчихдаг, жигтэйхэн хатуу амтай азарга байж билээ. Уг нь манайхны Цэндийн Гомбосүрэн гэдэг хүү унадаг байсан юм. Тэгээд амыг нь дийлэхээ болиод, би унасан нь тэр.
-Та улсын баяр наадамд хэдэн жил морь унаж уралдсан бэ?
-Хоёр удаа унасан. Дараа нь Мөөлөн Дорж гэдэг хүний морийг унасан. Тэр үеийн уяачид сайхан байж дээ. Морь сайн уналаа гээд даагаар шагнадаг. Би хоёр, гурван ч даагаар шагнуулсан байх шүү.
-Бэлэгний даагануудаа уясан уу?
-Намайг морь уяж эхлэхэд аав маань Мөөлөн Дорж гуайгаас давхил сайтай хавчиг улаан саарал азарга авсан юм. Би тэр азаргыг уяж, уяачийнхаа гарааг эхэлсэн.
-Яаж давхисан бэ?
Азарга болсон хойно нь сумын баяр наадамд гурван удаа айрагдуулсан. Түүнээс хойш хүн амьтнаас адуу нэлээд авсан шүү. Наянтай гэдэг хүнээс халтар азарга, Сүхбаатар гэдэг хүнээс цавьдар азарга, Дашдондог гэдэг хүнээс хонгор азарга авч байлаа.
-Азаргаар дагнаж уралдахаар шийдсэн хэрэг үү. Авсан азарганууд яаж давхисан бэ?
-Цавьдар нь хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдээд, хоёр удаа зургаалсан. Хонгор нь Эрдэнийн наадамд нэг түрүүлсэн.
-Та улсын баяр наадамд морь уяж уралдуулж байгаагүй юм уу?
-Үгүй. Аймгийн баяр наадамд л хоёр удаа очсон. Аймгийн 40 жилийн ойгоор 1000 гаруй морь уралдахад би Өлзийбат гэдэг хүний морийг унаж, 108-аар давхиулж байлаа. Түүнээс 20 жилийн дараа өөрөө морь уядаг болоод аймгийн 60 жилийн ойд цавьдар азаргаа уяж уралдуулан хөөрхөн дээгүүр давхиулсан ч ухраагаад 100 гаргаж барьсан. Тэгээд голдуу сумандаа наадаж байсан даа. Морь уясан он жилүүддээ сумын баяр наадмаас 12 түрүү авсан байна лээ. Үүний гурав нь азарганых, бусад насыг хоёр, хоёр удаа л түрүүлгэсэн байдаг юм.
-Гэсэрваань гуайтай хамт морь уяж байв уу?
-Тийм. 1962 оноос эхэлж адуу малд нь давхиж, уяаны ажилд нь элбэлцсэн. Тэр жил манай энд зуд болоод бид Хэрлэнбаян-Улаан орж өвөлжөөд, хавар нь Нүүрэнтэйн дэнжид бууж байлаа. Би бас азтай, Нацагийн Жамба, С.Гэсэрваань, Дамдингомбо нарын сайн уяачидтай хамт морь уяж байсан. Дунд нь цэргийн албанд татагдаж гурван жил завсарласан байх. С.Гэсэрваань гуай хүрэн азаргаа тарган ирэн дээр нь сайхан тааруулж уядаг хүн байсан. Гэхдээ дандаа аргамжина. Тавина гэж байхгүй. Аргамжсан моринд идэшний алдаа гардаггүй юм билээ. Тавьж уяхад нойр алдах л юм бол хоолны алдаа гарна шүү дээ.
-Ганц уралддаг үед болдог байсан байх л даа.
-Тийм. Би бол тавьж байгаад, сунгаа давхил эхэлснээс хойш дагаад явдаг юм.
-Гэсэрваань гуай хүрэн азаргануудынхаа төлийг сайн тараасан юм билээ. Та мэдээж авсан л байх?
-Тийм ээ. Авъя гэсэн болгонд өгч, гүү тавья гэсэн болгонд л тавиулдаг, хармын сэтгэлгүй хүн байсан. Надад том хүрнийх нь төл бий. Идшинд явуулах гэж байсан охин даагыг авч, 26 хүргэсэн. Олон сайхан төл гаргаж өгсөн дөө.
-Энэ нутгийн хурдан угшлын нэг Даваасүрэнгийн хонгоруудын төлөөс бий юу?
-Миний адууны дийлэнх нь л Даваасүрэнгийн хонгорын угшилтай.
-Сайн адуу цуглуулж, сайн уяачдыг дагаж байсан хүн одтой сайхан нааддаг байсан биз?
-1980-аад оны үед миний морьд ид хурдалж байлаа. Нэг жилийн сумын баяр наадамд их насны хонгор морь, буурал соёолон хоёр түрүүлж, шарга хязаалан айрагдан, бэлэвсэн хонгор шүдлэн аман хүзүүдсэн. Тухайн жилийн ороо сайн, уяа зөв, дээр нь тухайн өдрийн аз түшвэл морь хэдээрээ ч түрүүлж, айрагдах боломжтой. Уяа нь зөв эхэлсэн адуу жилээ даан, сайн давхидаг юм билээ. Би үүнийг амьдралынхаа туршлагаар мэдэрсэн. Биднийг залууд одоогийнхтой адил тариа, тэжээл байсан биш. Ногоон өвсөөр, хаврын цагт бол овъёос л өгдөг байлаа. Одоо тэгж уядаг хөг өнгөрч. Шинэ цагийн уяаных нь учрыг нэг л сайн ойлгохгүй байгаа шүү.
-Таныг энэ нутгийн нэртэй сайн адуучин гэх юм билээ. Залуудаа эмнэг сургалтын аваргаар шалгарч байсан гэж дуулсан. Тэр талаараа яриач?
-16, 17-тойдоо анхны сумын эмнэг сургалтын Аварга болж байлаа. Нэгдлийн эмнэг хангалууд гэдэг чинь айл айлын ардаг догшин болгон нь байдаг юм. Түүнийг л сургана шүү дээ. Залуу байхад адуутай ноцолдох шиг сайхан юм хаа байх вэ.
-Зодоглож байсан уу?
-Бас зүгээр байгаагүй ээ. Сумын баяр наадамд нэг удаа үзүүрлэсэн. Цэрэгт очоод амиа аргалахын тулд бас гурван ч жил ноцолдчихсон.
-Монгол эр хүнийг сайхан хүлэг, сайн эмээл хазаар чимдэг гэдэг. Ингэхэд та морины эдлэл хэрэглэлд хэр ач холбогдол өгдөг вэ?
-Ач холбогдол өгөлгүй яах вэ. Уяач хүн цэвэрхэн сайхан уурга, эмээл хазаартай, бат бөх олом жирэмтэй байх хэрэгтэй. Тэдгээрийг сайхан ч эдлэх ёстой. Өнөөгийн хүмүүсийн эдлэл хэрэглэл ч дээ, жигтэйхэн юм болчихжээ. Хамгийн гол нь малдаа эвтэйхэн байх ёстой юм шүү дээ.
-Та морины эдлэл хэрэглэлээ өөрөө хийдэг байсан уу?
-Бүгдийг нь өөрөө хийнэ. Одоо хүүхдүүд ч бас өөрсдөө хийж байна.
-Социализмын үед хариуцсан ажилдаа нягт нямбай байж, амжилт гаргасан хүмүүсийг хурал зөвлөгөөнөөс авахуулаад, Ардын хурлын дeпутатаар хүртэл сонгодог байлаа. Та залуудаа ямар нэгэн сонгуульт ажилд сонгогдож байв уу?
-Намайг Ардын хурлын дeпутат болгочихсон л байсан. Гэхдээ би хуралд нь ганц ч удаа очиж байгаагүй.
-Яагаад?
-Очдоггүй л байсан юм.
-Сүүлийн үед нутаг орныхоо нэрийг гаргаж, морь уяж байгаа залуучууд таны нүдээр ямар харагдаж байна вэ. Ахмад уяачийн хувьд үнэлж цэгнэж л суугаа байлгүй?
-Адуугаа суурь, сууриар нь маллаж байгаа хүнийг л адуучин гээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр одоо цагт адуучин гээд нэрлэчих ч хүн олдохоо больж. Харин амины хэдийгээ аятайхан өсгөөд, эвтэйхэн эдэлж хэрэглээд байгаа залуучууд байна. Жишээ нь, Эрдээхүү гэдэг залуу энд тэндээс аятайхан адуугаар цус сэлбээд, унаган адуунуудаа сайхан өсгөж үржүүлж байна.
Одоо ч бас эрлийз адуугүй хүн ховор болж. Тэжээл, тариа хоёр ч арай л хэтэрчихлээ. Миний хувьд эрлийзэд тийм ч таатай ханддаггүй. Сэтгэлд нэг л бууж өгдөггүй юм. Монгол хүн монгол адуугаа уяад, зөв эдлээд явбал хамгаас сайхан. Хурдны хувьд ч монгол адуутай эгнэх адуу хаана ч байхгүй гэж боддог.
-Монгол адууны гайхамшигт чанарыг бахдаад баршгүй л дээ. Ингэхэд таны нэр ямар учиртай юм бэ?
-Аав маань л ийм нэр өгсөн юм билээ. Өмнөх хүүхдүүд нь тогтохгүй байсан болохоор хиллэж байгаад ав гэсэн юм болов уу даа, янз нь. Тэгээд л Хийл гэдэг нэр өгчихсөн байх.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Ерөөл бат оршиг.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна