АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.НАСАНЖАРГАЛ: ОЛОНД НАМАЙГ ТАНИУЛСАН ТИТЭМ ХҮРЭН САЙН БОЛОХООР БИ ШАМДАХААС ӨӨР ЯАХ БИЛЭЭ
Аймгийн Алдарт уяач Шагдарсүрэнгийн Насанжаргал Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул, Ихэс нуур нэгдүгээр багийн харьяат юм. Тэрээр 1987 оны өвөл сумын эмнэлэгт айлын найм дахь хүүхэд болон мэндэлжээ.
-Сайн хүлэг эзнээ алдаршуулдаг гэж уяачид ярьдаг. Таныг алдаршуулсан хурдан хурц хүлгэдээс тань яриагаа эхэлье?
-Би чинь хүүхэд байхаасаа адууны дэргэд яваа хүн дээ. Багадаа хурдан морь унадаг байлаа. Дараа нь уядаг болсон. 2013 онд Буян-Ундрал хоршооны 20 жилийн ой болсон юм. Тухайн үедээ гайгүй даага олж авъя гэж бодож байсан юм. Яг тэр үеэр манай Уяачдын холбооны тэргүүн аймгийн Алдарт уяач Булгантамир “аймаг дээр би нэг даага үзлээ. Аймгийн Алдарт уяач Цогбаяр ахын унаган адуу гэнэ. Гэхдээ дүү нь болох Содбаярынх юм шиг байна лээ. Очиж үзэхгүй юу” гэж хэллээ. Би ч сонссон даруйдаа очоод үзвэл өвөлжин тэжээчихсэн сайхан эмнэг даага байлаа. Хожмоо намайг олонд таниулах Титэм хүрэнтэй минь Булгантамир ингэж уулзуулж билээ. Эцэг нь болох Асгатын Баярсайханы хүрэн азаргыг Цогбаяр ах авчраад 2006 оноос хойш азарга тавьсан айл байгаа юм. Титэм хүрэн болохоор аймагт төрсөн өөрийн унаган гүүнээс нь арсан унаган адуу.
-Энэ нутагт ирээд төрсөн унага ямар үнэ ханштай байх уу?
-Тухайн үедээ 2,5 саяар авч байлаа.
-Танд ирээд яаж давхиж эхлэв?
-Даагандаа хоёр уралдсан ч шалиагүй ээ. Уг нь тэр жил тэжээлтэй сайхан байсан ч олон адуу дагуулаад сульдуулчихсан. Хүний морь дагуулж гүйлгэж алдаад хэсэг хугацаанд олоогүй. Тэгээд олж аваад удаагүй байсан болохоор сайн давхиж чадаагүй. Харин шүдлэнд нь өөрөө тэжээж, хавар нь гардан уясан. Тэр жил сумын Уяачдын холбооны баярт түрүүлээд, сумынхаа наадамд долоолсон. Дараа нь Ховд аймгийн Алтай сумын 90 жилийн ой руу эндээс Ганбаатар ахтайгаа явлаа. Тэнд түрүүлсэн ч нутгийн үрээ хажуугаар нь ороод хүүхэд нь жолоогоо татчихгүй юу. Тэгээд зөв талаар нь түрүүлж орж, жолоогоо татаад нөгөө нь түрүүлээд аман хүзүүдсэн. Дараа нь Алтай сумаас ирчихээд долдугаар сарын 24,25-нд болсон Ховдын баруун бүс, Галданбошигт хааны 370 жилийн ойгоор очоод айрагдсан. Энэ баруун бүсэд би хүрэн үрээтэйгээ л явсан. Манай сумаас 10 гаруй морь явснаас Даншиг алаг дөрвөөр давхисан. Тэгэхэд Говь-Алтайн таван их нас айрагдсан.
-Хэд хоногийн амралттай явж байгаа нь тэр вэ?
-Алтай сумын 90 жил долдугаар сарын 18,19-нд болсон гэхээр долоо хоногийн зайтай л юмуу. Тэндээс ирчихээд манай аймгийн Тонхил сумын 90 жилийн ойд аваачиж уралдуулаад ахиад айргийн дөрвөөр орсон.
-Таны оролцож байгаа анхны том наадам уу. Ховдын баяр наадам ямар санагдаж байсан бэ?
-Ёстой үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан наадам байсан. Зөвхөн намайг баярлуулаад зогсохгүй нутгийн зон олон, аймаг сумынхаа нэрийг гаргасан болохоор бүүр сайхан. Ямартаа ч Ховд нутаг надад ивээлээ хайрласан болохоор шүтэж биширч явдаг юм. Дөнгөж моринд орсон залуу уяач анхны шахуу уяагаар, ганц хоёр жилийн дотор бүсийн наадмаас айраг авна гэдэг бахархалтай шүү дээ. Морины хийморь намайг ивээсэн дээ
-Айрагдана гэж тооцоолж байв уу?
-Өөртөө ч, мориндоо ч итгээгүй. Уралдааны өмнө бүртгүүлээд гарсан, тэнд цугласан адуунаас хамгийн жижигхэн биетэй нь миний морь байсан. Үнэндээ жаахан сүрдсэн л дээ. Тэгээд “ энд чинь ямар мундаг мундаг морь байна вэ” гэсэн чинь Ганбаатар ах “чи айх байсан юм бол ямар юмаа хийж ирсэн юм. Хурдан морь, хурц хутга хоёр жижигддэггүй юм” гэж зоригжууллаа. Тэгээд удсан ч үгүй морио цааш нь гаргачихаад, барианы газар ирэхэд араас морь эргэчихэж байгаа юм чинь. Магадгүй надад л үйл явдал илүү хурдан өрнөчихсөн байхаа. Ирсэн манайхан машин дээрээ зогсчихож. Сая Насанжаргалын Титэм хүрэн гэж зурагтаар зарлалаа гэнэ. Би ч харайгаад алга болсон. Хүн чинь баярлахаараа их хурдан болдог юм байна лээ. Тэнд чинь морь айрагдлаа гээд нутаг орон, сумын удирдлагуудаас баяр хүргээд л. Ээж аавыгаа амьд сэрүүн энэ цагт ийм том наадмаас айраг авсандаа их баярласаан.
-Ирээд Тонхилд айрагдуулсан. Тэгээд тэр жилийн наадам болоо юу?
-Тонхилд оруулчихаад байтал манай ганц нэг ахмад уяачид бөөндөө байхаар “Цэцэгийн наадам наймдугаар сарын 4,5 хавьцаа болно. Цаашаа наадам гэхгүй. Одоо ганцхан уралдчихвал яах бол. Тэгээд ч наадам дуусч байна” гэвэл “үгүй ээ чи наадахаа алах гэж байгаа биш биз. Ингэж олон уралдуулж болохгүй” гэж зөвлөсөн. Гэтэл би одоо ганцхан юм чинь гэж зүтгэсээр явсан л даа. Тэр үед бага адууг олон уралдуулах дэмийг ойлгосон л доо. Ер нь морь сайн харайгаад эхлэхээр хүн чинь урамшууд илүү ихийг мэдье, мориныхоо болон уяаны талаар мэдлэгээ сайжруулъя гэсэн хүсэл өөрийн эрхгүй төрдөг юм байна лээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр морь сайн бол өөрөө шамдахаас өөр аргагүй л дээ. Тэгээд Цэцэгийн 90 жилд очиж уралдлаа. Барианы зурхай дээр очиж амжаагүй байхад араас морь эргэчихлээ. Эхнэр рүүгээ утсаар ярьж асуусан “эхний хэд дээр гараад ирлээ” гэж байна. Барианы зурхай дээр ирээд зурагт үзэж байгаа юм. Тэгэхэд Ховдын даншигт эрлийз бага насанд уралдсан хоёр эрлийз үрээ айрагдсан. Нөгөө эрлийзүүдтэй ана мана үзэж давхисаар бариан дээрээ түрүүлсэн. Жижиг биетэй монгол адуу чинь хөл нь гялалзаад их олон тавьж байхад чинь нөгөө том адуунууд алдасхийгээд их тайван яваад байгаа юм шиг харагдах юм байна лээ. Тэр жил их сайхан наадаж уралдсан болгоноосоо айраг, түрүү авсан даа.
-Хэдэн сараас эхэлж тэжээсэн юм?
-Нэгдүгээр сарын 1-нээс шүдлэн үрээ тэжээсэн. Ганцхан үрээ тэжээж байсан болохоор сайн ч тордсон. Ерөнхийдөө зөв эдэлгээтэй байсан шиг байгаа юм.
-Засгийн газрын тогтоолтой бүсийн наадамд морь айрагдуулсан болохоор аймгийн Алдарт уяач цолыг шууд өгсөн үү?
-2014 онд Говь-Алтай аймагт 15 аймгийн уяачдын зөвлөгөөн боллоо. Тэнд манай сумаас Булгантамир, Элбэгдорж, Буяндэлгэр, Батбаатар, Жавхлантөр бид хэд оролцсон. Манай хүрэн аймгийн шилдэг шүдлэнгээр шалгарч, өргөмжлөлөө гардаж авч байлаа. Тэр зөвлөгөөн дээр дааган Цэндээ ирж зөвлөгөө өгсөн. Их ч юм сонсож дуулсан. Ер нь тэр жил одтой байсан л даа. Бүсэд морь айрагдуулсан хүнд сумын Алдарт уяач цол өгөх шийдвэрийг сумаас гаргасан. Тэгсэн уяачид хуралдаад аймгийн Алдарт уяачийг өгчихсөн ч болох юм гэсэн ч зарим нь шууд алгасаад дэмий 2015 оны босгон дээр сумын цолтон болсон. Тэр 2015 онд би аваарт ороод, хэдэн сар гэртээ хэвтсэн. Тэр хугацаанд Булгантамир дүүгээрээ уяулаад, сумынхаа наадамд уралдаад гуравласан. Ховдын Чандманийн 90 жилд хүнд өгч явуулаад наймаар давхисан юм. Яг Ховдын Чандманиас ирээд байтал долоон сарын 7,8-нд Наро Ванчин гэгээнтэн манай аймагт наадам хийлээ. Гэгээнтний Бат оршил өргөх даншиг наадамд, хүргэн ах болох сумын Алдарт уяач Лхамжавтаа “та уяа сойлгыг нь тааруулаад энэ наадамд уралдуулчих” гээд өгсөн. Тэгсэн тэр наадамд хязаалан үрээ түрүүлсэн. Манай сумаас 20 гаруй морь явсанаас ганцаараа түрүү магнайгаар хурдлахыг хараад үнэхээр баярласан шүү. Тэгээд ноднин 90 жилээр танай сумаас аймгийн Алдартад тодорхойлох хүн байна уу гээд дээрээс асууж. Гэтэл болзол хангах хүнгүй байгаад бүсэд айрагдуулж, Гэгээнтний даншгаас түрүү хүртсэн гээд миний тодорхойлолтыг явуулсан. Ингэж 2016 оны босгон дээр төрсөн 85 аймгийн Алдарт уяачийн тавд эрэмбэлэгдсэн юм.
-Ийм од хийморьтой он жилүүд олон байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Лхагва, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Лхагва, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
66.181.161.80
мундаг дүү минь чамдаа аз жаргал амжилт хүсэе
Reply202.126.89.145
Авга ахыг минь хурдан хүлгийн босоо цагаан хийморь өнөд мөнх ивээг
Reply