Уяач Ж.Шаравсанги: ЗАЛАН ГЭДЭГ НЬ МАНАЙ ДЭЭДЧҮҮЛИЙН АДУУ
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, Пионер толгой тавдугаар багийн харьяат, уяач Жавзандолгорын Шаравсангитай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1960 оны зун Уртын буюу хуучин сумын төвд төрсөн бөгөөд Сангийн яамны хүндэт жуух бичиг, ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар шагнуулснаас гадна Санхүү, банкны Тэргүүний ажилтан аж.
-Уулзсан хүмүүсийн маань ихэнх нь удам дамжсан уяачид байна. Таны хувьд?
-За бас л удам дамжсан уяачдын нэг. Миний өвөг эцэг буюу ээжийн аав Самбуу Залан гэдэг хүн Шар усны голоор нутагладаг, нэлээд баян хөрөнгөжүү жороо голдуу адуутай хүн байж. Тэгээд Хөвсгөл аймгаас ирж нутагшсан Даваадоо гэдэг хүнтэй танилцан азарга адууны солио хийж, адуугаа сайжруулсан гэдэг юм. Өөрөөр хэлбэл тэр хүнд жороо голдуу нэг азарга адуу өгөөд, хурдан голдуу нэг азарга адуу авахгүй юу. Тэр цагаас хойш манайхны адуу сайжирч, нутаг орондоо хурдан хурцаараа гайхагдан Залангийн адуу гэх бэсрэг угшил бий болсон хэмээн Ваша гуайн номонд бичсэн байдаг. Мөн тэр номонд өгүүлснээр бол өвөөгийн авдаг азарга адуу Тэсийн голын адуу байсан гэнэ лээ. Манай тэр өвөг эцэг сайн адуунд гар татдаггүй хүн байж. 10 тугалтай үнээ, 10 шар, 40 гаруй хонь өөр юу юу ч билээ дээ өгч байгаад Хүрээмаралаас нэг хүрэн морь авсан нь Даваадоо гэдэг хүний морины ард ирсэн юм билээ. Тэгээд л наймаа хийж азарга адуу авсан гэдэг юм. Самбуу Залангийн адууг төрсөн эгчийнх нь хүү Сандаг гэгч хариулдаг байсан бөгөөд гүү тавьж төл авсаар бас их хурдтай болсон байдаг. Тэр Сандаг гэдэг хүн Заг сумын наадамд очоод зургаан насны түрүүг нь авчихдаг байсан юм билээ. Сандагийн удмыг залгаад Дамий гэдэг уяачийн хоёр хээр мориор их сайхан наадаж байсан. Дамий гэдэг хүний хүүгийнх нь хүүхэд Доржням сүүлийн жилүүдэд сайхан наадаж байна. Дээр ярьсан Самбуу залангийн хүүг Чадраа гэдэг. Чадраа гэдэг хүн насаараа морь уяж сайн ч давхиулсан. За манайхны тухайд товчхондоо ийм. Миний хувьд 1991 оноос морь уяж, 2010 онд сумынхаа МСУХ-ны ажлыг аваад гурван жил тэргүүнээр ажилласан.
-Анхны айраг түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртэж байсан бэ?
-1991 онд сартай хар морь Заг сумын наадамд айрагдуулж амжилтын гараагаа эхэлж байлаа. Түүний дараа 1994 онд манай сумын 70 жилийн ой болоход миний хүрэн азарга дөрөв дээр ирсэн. Мөн 1999 онд Ламын Гэгээний 360 жилийн ойд аман хүзүүдсэн Галсан даргын хээр морийг би дараа нь авч Загийн наадамд түрүүлгэж байлаа. Даншиг наадамд аман хүзүүдсэн тэр хээр морь 20 хүрч таалал болоод би уяачдын холбооны даргаар ажиллаж байхдаа “Аварга хээр” хэмээн холбоогоо нэрийдэж байлаа.
-Аварга хээрийнхаа талаар жаахан дэлгэрүүлээч?
-1990 оны хувьчлалаас өмнө адуун тасаг гэж байгуулж байсан. Тэрний адуу. Тэр адууг маллаж байсан дөрөвдүгээр багийн харьяат Дамдингийн Чулуунбатын тамгатай ч товчхондоо нэгдэл гаралтай адуу. Сүүлд эхийг нь хөгшин болсон хойно нь Галсан дарга Байдраг руу авч явсан. Дүү нар нь Ноост хүрэн, нөгөө нь юу билээ нэг хээр морь байсан. Тэд нар нь өөр шиг нь сайн хурдлаагүй ээ.
-Аварга хээрийг анх хэн уяж байсан юм бэ?
-Банзрагчийн Чинбат гэдэг залуу даага хувьчлалаар авсан юм билээ. Тэр хүнээс тоо бүртгэгч Цэрэндамбын Ойдовсамбуу агсан аваад дааганд нь тав, зургаа айрагдуулаад шүдлэнд нь Галсан даргад зарж. Тухайн үедээ нэг тэмээ, хоёр нүдний дурангаар зарагдсан гэдэг байх шүү. Би бас сайн мэдэхгүй байна. Миний хувийн амжилт гэвэл баг сумын наадмуудад морьдоо гайгүй давхиулчихна. Адууг нэлээд хайрлана. Сумынхаа гайгүй гэсэн болгоноос авсан, тав зургаан азарга адуутай.
-Танай сумыг хурдтай байсан гэлцэх юм билээ?
-Манай суманд сайн азарганууд нэлээд байсан шүү. 70 жилээр түрүүлсэн Ганаагийн хул, Пүрэвийн хүрэн, миний төрсөн ах Магсарын хээр, нэгдүгээр бригадын Бэгзсүрэнгийн хээр, аймгийн Алдарт уяач Гантулгын хүрэн гээд яривал бий бий.
-Эдгээр хурдан азаргануудын аль алиных нь төл танд байна вэ?
-Ганаагийн хул, Пүрэвийн хүрэнгийн удмаас бий.
-Та түрүү 1950 оноос хойшхи азарга, их морины цувааг гаргасан гэх шиг болсон. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Дээхнэ үедээ Самбуугийн Чадраагийн цэнхэр, Дамийгийн хоёр хээр, ханх Дарамбазарын хүрэн, Доржийн Годон зэрэг морьд их хурдан байж. За тэгээд Ламын Гэгээний наадамд айрагдаж байсан талийгч Эрдэнэдалайгийн хүрэн, удам залгасан хүү Гүрбазарын хүрэн, Магваагийн бор, аймгийн Алдарт уяач Тина аваргын шарга гээд нэрлэж болно. Тэр шар морь бол олон түрүүлсэн адуу. Сүүлийн үед хоёрдугаар бригадын уяач Магсарын Мөнхбатын хув хээр морь сайн давхиж байна. Манай сумын адуу сайн байдгийн нэг шалтгаан нь Завханы отрын малтай их сэлбэгдсэнтэй холбоотой. Ер нь адууны цусыг аль болох сэлбэж байх хэрэгтэй юм билээ.
-Энэ нутгийн мундаг уяачдыг нэрлээч?
-Зээвээ гэж хүн байна. Тэр хүний Архангайгаас авсан хурдан Доонин хэмээх морь бий. Их хурдан адуу. Түүнтэй хамт хээр, халтар морьд нь их сайн давхиж байлаа. Сүүлд нь тэдний унаган Жамбалсүрэнгийн хүрэн гэж хурдан морь гарсан. Бас нэг цагаан морь гарсан. Зээвээ бол их хурдтай сайн уяач. Тэдний зээ хүү Ганзориг хурдан хүрэн морьтой байгаад хот руу Миеэгомбо гэдэг хүнд зарсан нь сайн давхиж байгаа гэнэ лээ. За мөн манай аймгийн анхны Хөдөлмөрийн баатар Санжийн Бат-Очир гэж хүн их хурдтай, сайн ч уяач. 60-аад онуудад тэр хүний хоёр хээр морь ээлжлээд олон түрүүлсээн. Бат-Очир гуай морь сайн таньдаг. Агтны адуу авдаг байсан юм гэнэ лээ. Хүрээмаралаас нэг туранхай үрээ авчрахад нь хүмүүс “энэ давхих уу” гэж байтал хурдан хүрэн морь болсон гэдэг. Одоо хүү Дашдондов нь залгаж уяж байгаа байх. Сайн адуучин. Төв аймагт л нутагладаг сурагтай байдаг юм. Даамийгийн хоёр хээртэй Гүрбазарын хүрэн, Бат-Очирын бор зэрэг морьд сайн уралддаг байсан.
-Холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа хийж хэрэгжүүлсэн ажлаасаа цухас дурдаач?
-За ямар ч байсан холбоогоо нэр, ус, туг далбаатай болгосон. Өмнө нь амжилттай наадаад таалал төгссөн хүмүүст аймгийн Алдарт уяач цолыг нэхэн олгосон. Мөн сумын Алдарт уяачийн энгэрийн тэмдгийг бий болгосон. За бас өөрийнхөө зохиосон “Уяачийн жаргал” дууныхаа нэрэмжит шагналыг өгч хэвшсэн. Энэ мэтчилэн өөрийнхөө хэмжээнд багагүй ажил хийсээн.
-Найрагч байх нь ээ?
-Морины тухай дууны үг бичнээ. Манай аймгийн МСУХ-ны сүлд дүү “Хонгорын хурд”-ын үгийг би бичсэн. Мөн Сүрэнхор агсны хээр азарга, Нийгмийн хонгор, Мянгадын Чонон саарал зэрэг хурдан хүлгүүдийн тухай дууны үг бичсэн. Миний шүлгэнд хөгжмийн зохиолч СТА Норовын Баасандорж ая хийгээд, төрсөн дүү Буяндэлгэр нь дуулсан.
-Уран сандаа олон бүтээлтэй юу?
-20 дөхчихсөн байхаа. Нондин нэг цомог гаргасан.
-Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Уясан хүлэг морьд нь хурдан байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Цас зуд харгалзалгүй манай нутагт хүрэлцэн ирж уяачидтай уулзаж байгаа “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 22 цагийн өмнө Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна