Уралдаанч Б.Цэнгүүн: Морь унах гоё

Баяр наадмын гурав дахь өдөр буюу долдугаар сарын 12. Долдугаар сарын 10-нд хязаалан, шүдлэнгээр эхэлсэн монгол хурдан морьдын уралдаан энэ өдөр өндөрлөж, Төв цэнгэлдэхэд түрүүлж, айрагдсан шандаст хүлгүүдийг наадамчин олны өмнө цоллосон юм. Энд монгол орны дөрвөн зовхис, найман зүгээс ирсэн уяач, уралдаанч хүүхдүүд ирсэн байх агаад эдний дунд бяцхан хүү ч баяртай байгаа нь царайнаас нь илт. Тэр “ажлын хувцсаа” тайлаад тод өнгийн хувцсаар гоёжээ. Бас Ерөнхийлөгчөөс гардан авсан бэлгийн цүнхээ үүрч, өргөмжлөлөө сугандаа бат гэгч нь хавчуулсан аж. Ингээд цоллуулсан уяач, уралдаанч хүүхэд, хурдан хүлгэдийнхээ хамтаар цэнгэлдэхээс гарлаа. Уралдаанч хүү Б.Цэнгүүн анх удаа улсын наадамд морь унаж, аман хүзүүгээр хурдлуулсан бөгөөд өргөмжлөл дээр бичсэнийг тун анхааралтай уншиж байхтай таарсан юм.
-Сайхан наадаж байна уу. Өргөмжлөл дээр нь юу гэж бичсэн байх юм бэ?
-Сайхаан. Та сайхан наадаж байна уу. Энд “Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмын шүдлэн насны уралдаанд унасан морь нь аман хүзүүнд хурдалсан тул баяр хүргэж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав” гэжээ.
-Гоё байна уу?
-Тийм ээ. Сайхан санагдаж байна. Морь унах гоё. Тэр тусмаа айраг, түрүүгээр хурдлуулаад ийнхүү цэнгэлдэхэд цоллуулах бүр ч гоё юм аа.
-Энэ жил хэдэн насны морь унав. Бусад нь яаж давхив?
-Баяр наадмаар зургаан насны морь уналаа. Үүнээс шүдлэн аман хүзүүлж, бусад нь дажгүй сайхан давхиад л ирлээ.
-Өмнө нь морь унаж байсан уу?
-Дөрөв дэх жилдээ морь унаж байна. Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн уясан морьдыг унадаг. Өнгөрсөн хугацаанд түүний уясан морьдоос нэгийг аман хүзүүдүүлж, бас нэг тавлуулсан. Харин энэ жил шүдлэнд Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн үрээг унаж хурдлууллаа.
-Дөрвөн жил морь унаж байна аа. Ийм жижигхэн байж уу?
-Тийм ээ, анх нэгдүгээр ангидаа морь унаж байлаа. Би чинь одоо нийслэлийн 59-р дунд сургуулийн 5в ангид сурдаг юм.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Том болоод уяач болно доо. Яг л Алтанхуяг ах шигээ уяач болно гэж боддог юм.
Тэр үг дуу цөөтэй юм. Гэхдээ бас их хэрсүү нөхөр бололтой. Хариулт бүрээ бодож бодож хариулна гээч. Бид цааш нь олныг ярилцаж болох байсан ч уяач ах нар нь яаравчлуулснаар яриагаа өндөрлөхөд хүрсэн юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 23:12 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна