Туувраас авсан битүү морь 11 түрүү, хоёр айраг хүртсэн гайхам түүх


МАНДАЛЫН БОСОО ХАЛТАР
Сайн хүлэг эзнээ алдаршуулдгийн бас нэгэн жишээг уншигч танаа хүргэх гэж байна. Энэ бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дугаржавын Одонгэрэлийн хурдан халтар азарга юм.
Ардын хувьсгалын буюу төрийн наадамд 11 түрүүлж, хоёр айрагдсан энэ цуут хүлгийн шандсыг шагшигсад олон. Шагшихаас ч аргагүй. Арав гаруй жилийн турш амжилтаа хадгалан бататгаж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүлсэн хурдан халтрын тухай өгүүлэхэд:
Эзэн уяачийн тухайд...
Д.Одонгэрэл уг нь Төв аймгийн Батсүмбэр сумын хүн. Эцэг Дугаржав нь морь уядаггүй ч багаас адуунд хорхойтой Одонгэрэл нутгийн өвгөчүүлийг даган, наадам хэсч, морийг нь унан хурдлуулдаг байжээ. Буурал уяачдын цай, хоол буцлах зуурт өрнөдөг амтат хууч, алиа марзан ярианд амтшин, уяач болохоор сэтгэл шулуудсан түүнд улсын наадамд хээр морио 10 дотор хурдлуулж, сум орон нутгийн наадмаас айраг, түрүү алддаггүй Довдон өөрийн мэддэг чаддагаа харамгүй хуваалцдаг байсан гэдэг. Өөрөөр хэлбэл Д.Одонгэрэлийг уяаны эрдмийн дөртэй болгосон хүн бол Довдон уяач юм. Өвгөн уяачийг дагаж, морь уях дөр суусан Д.Одонгэрэл 1970 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд шилжин суурьшиж, 1980 оноос хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон байна. Анх өөрийн адуунаас хул хязаалан уяж сумынхаа наадамд айрагдуулсан тэрээр ихээхэн урам орж, уналганд хэрэглэхээр авсан хар морио хөнгөрүүлэн уралдуултал суманд хоёр ч түрүүлж. Ийн морь уясан цагаасаа айраг, түрүү алдаагүй Д.Одонгэрэл1985 оны намар алдарт халтар азаргатайгаа учирчээ.
Эрэмгий хүлгийнх нь тухайд...
Ижийгийнх нь аав сайн халтар азаргатай байсныг бэлгэдэж, нутгийн үхэрчин хуурай ах Сосороосоо Мааньтаас авчирсан халтар үрээг нь авах хүсэлт тавьжээ. Нөгөөх нь ч морь мал уядаггүй хүн байсан тул зөвшөөрч, орны адууг нь аваад дүүгийн хүсэлтийг ёсоор болгож. Халтар хязаалангийн удам угшлыг лавлавал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын адуу гэнэ. Мааньтад туувраар ирээд байхад нь авсан аж. Тухайн үедээ Д.Одонгэрэлд уяж хурдлуулах тухай бодол байсангүй. Харин дээдсийн адууны зүсийг хадгалах хүсэл л байж. Гэтэл нэг л өөр.
Хойтон хавар нь уяхаар шийдэж, сумын наадамд мордуултал соёолон үрээ азарганд уралдаад хол түрүүлж. Дараа жил нь, түүний дараа жил нь ч амжилтаа бататган сумын наадмын түрүү магнай хүлгээр шалгарч. Өөрөөр хэлбэл соёолон цагаасаа хойш завсаргүй гурван жил дараалан Мандал сумын наадамд түрүүлж, түмэн эхээ дуудуулсан байна. Түрүүлэх түрүүлэхдээ арын азарганы бараагүй түрүүлдэг тул эзэн уяач нэгийг сэтгэн 1988 онд төрийн наадмыг зорихоор шийджээ.
Данзаннямын хүрэн түрүүлж, Даваасүрэнгийн хонгор удаалан, Солонго цавьдар халзан гурвалсан тэр жилийн наадамд олон газрын хурдан хүлгүүд шандас шалгаж, сумаасаа гарч уралдаагүй халтар азарга жаахан зүрхшээсэн үү, 21-т баригдаж.
Харин дараа жил нь сумынхаа наадамд дахин түрүүлээд, 1991 онд дахин улсын наадмыг зорьжээ. АХ-ын 70 жилийн ойд тоосоо өргөхөөр газар газрын шандаст 560 азарга ирсэн байв. Наадмын өмнөх сунгааг Хүйн долоон худагт хийхэд 100 гаруй азарганд түрүүлсэн тул эзэн уяач “За өнөө жил ганзага хоосонгүй буцах даг шүү” хэмээн тооцоолж суусан биз ээ. Гэвч яг наадмын өдөр барьсан цэрэг нь цулбуурыг нь тавихгүй удаасаар хамгийн сүүлд шахуу гарч, хүлгийн сайнаар урагшилсаар 11-т баригджээ. 21-т баригдахад нь хоол ундны алдаа гараа юм байлгүй, тэгээд ч энэ том наадамд өдий дайны давхихад болноо хэмээн уужирч суусан Д.Одонгэрэл энэ удаа жаахан сэтгэл дундуур буцсанаа нуудаггүй. Гараан дээр алдаа гараагүйсэн бол халтар азарга минь зөнгөөрөө явсаар айрагдчих ч байсан юм бил үү гэсэн бодол үе үе орж ирнэ.
Учир нь тэр жил түрүүлдэг хээр азарганы эзэн Хэнтий нутгийн нэрт уяач уралдааны өмнөхөн тэдний уяагаар ирж, халтар азаргыг нь хараад “Миний хээр азарга энэ хоёр л уралдах юм байна даа. Энэ хаанахын азарга вэ?” хэмээн чухалчлан асуусныг хамт явсан найз Түвшин нь хэлжээ.
Их уяачийн хэлсэнчлэн түүхт ойн том наадамд өөрийнх нь хээр азарга түрүүлж, Даваахүү Тод манлайн Сарт аман хүзүүдсэн байдаг.
Сэтгэл дундуур үлдсэн Д.Одонгэрэл улсын наадмаас буцах замдаа Баянчандманийн наадамд халтар азаргаа уралдуулжээ. 100 гаруй хурдан хүлгээс халтар азарга сурсан зангаараа цойлон гарч түрүүлэн түмэн эхээ дуудуулсан байна.
Тэр жил халтар азарганы уяа зөв байсан тул Шарын голын ойд дахин уралдуулах болж, азарга гарах өглөө Д.Одонгэрэл унаач хүүхдэдээ “Миний хүү амыг нь дарж яваарай. Наадмын талбайн хажуугийн төвгөр дээр ирээд тавиарай” хэмээн захижээ. Хүү ч хэлсэн ёсоор нь төвгөр дээр өнгөлж гарч ирэнгүүтээ амыг нь тавьтал арын хоёр азарга нь дайраад гуравт баригдаж.
Ийн уралдсан болгондоо цулбуур өргүүлдэг хурдан халтар азарга 22 наслаж, соёолон цагаасаа хойш 17 хүртлээ уралдахдаа сумын баяр наадамд 11 түрүүлж, хоёр айрагдан бахархалт түүхийн эзэн болсон билээ.
Уртлаг, дундын бие хаатай, олон хоногийн хатуу уяатай халтар азарганы төл 10-аад эр унага гарснаас сум, аймагт айрагдсан хурдан буянгууд төржээ.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ОДОНГЭРЭЛИЙН ГАРГАСАН АМЖИЛТУУД
Унаач Уясан морь Хаана Амжилт
З. Пүрэвсүрэн Хул хязаалан Мандал сум Айргийн 4
З. Баасансүрэн Харих нас Мандал сум Түрүү 2 удаа
З. Баасансүрэн Хул соёолон Мандал сум 60 жил Айргийн 3
З. Баасансүрэн Хул их нас Мандал сум Айргийн 5
З. Баасансүрэн Хээр азарга Мандал сум Аман хүзүү
Д. Амаржаргал Халтар азарга Мандал сум /1985/ Түрүү
Д. Амаржаргал Халтар азарга Мандал сум /1986/ Түрүү
Д. Амаржаргал Халтар азарга Мандал сум /1987/ Түрүү
С. Эрдэнэхүү Хээр халзан даага Мандал сум /1987/ Аман хүзүү
Д. Амаржаргал Халтар азарга Улсын наадам/1988/ 21-р байр
О. Төмөрсүх Халзан шүдлэн УБТЗ-ын ойн баяр Айргийн 3
О. Төмөрсүх Халзан шүдлэн Улсын наадам 46-р байр
О. Төмөрсүх Халтар азарга Мандал сум /1989/ Түрүү
О. Төмөрсүх Халтар азарга Шарын голын ой Айргийн 3
О. Төмөрсүх Хүрэн даага Мандал сум 70 жил Түрүү
О. Төмөрсүх Хүрэн их нас Баруун-Хараа /өвөл/ Айргийн 3
О. Мөнхтөмөр Халтар азарга Улсын наадам /70 жил, 1991/ 11-р байр
О. Мөнхтөмөр Хүрэн их нас Улсын наадам /70 жил, 1991/ 9-р байр
О. Мөнхтөмөр Хээр шүдлэн Улсын наадам /70 жил, 1991/ 10-р байр
О. Мөнхтөмөр Халтар азарга Баянчандмань сумын ой Түрүү
О. Мөнхтөмөр Халтар азарга Төв аймаг, Сүмбэр сумын ой Айргийн 3
О. Мөнхтөмөр Халтаразарга Мандал сум Түрүү
О. Төмөрсүх Хүрэн их нас Баянгол сум /өвөл/ Айргийн 3
О. Мөнхтөмөр Халтар азарга Баянчандмань сумын ой Түрүү
О. Мөнхтөмөр Халтар азарга Төв аймаг, Сүмбэр сумын ой Айргийн 3
О. Мөнхтөмөр Халтар азарга Мандал сум, 1992 Түрүү
О. Мөнхтөмөр Хээр даага Мандал сум, 1992 Түрүү
О. Мөнхтөмөр Халтар азарга Зүүнхараа хотын 30 жил Түрүү
О. Төмөрсүх Хээр соёолон Мандал сум, 1992 Түрүү
О. Мөнхтөмөр Ногоон их нас Мандал сум, өвөл Түрүү
О. Мөнхтөмөр Халтар азарга Мандал сум, 1993 Түрүү
О. Мөнхтөмөр Халтар азарга Амарбаясгалант даншиг 7-р байр
О. Мөнхтөмөр Хээр хязаалан Мандал сум, 1994 Айргийн 4
О. Мөнхтөмөр Сартай хул даага Мандал сум, 1994 Айргийн 5
О.Мөнх-Эрдэнэ Халтар азарга Мандал сум, 1995 Түрүү
О.Мөнх-Эрдэнэ Хүрэн даага Мандал сум, 1995 Түрүү
О.Мөнх-Эрдэнэ Хүрэн даага ДУА-Шарын гол сум 1995 он Түрүү
О.Мөнх-Эрдэнэ Хүрэндаага Төв аймаг Батсүмбэр сум 1995 он Түрүү
О.Мөнх-Эрдэнэ Хүрэн шүдлэн Улсын баяр наадам 1996 он 7-р байр
О.Гантөмөр Халтар даага Түнхэл 1996 он Аман хүзүү
О.Мөнх-Эрдэнэ Хүрэн хязаалан Мандал сум 1997 он Аман хүзүү
О.Мөнх-Эрдэнэ Халтар шүдлэн Мандал сум 1997 он Айргийн 4
О.Мөнх-Эрдэнэ Хүрэн хяаалан ДУА-Шарын гол сум 1997 он Айргийн 3
О.Мөнх-Эрдэнэ Халтар хязаалан Мандал сум 1997 он Түрүү
О.Мөнх-Эрдэнэ Шарга даага Мандал сум 1997он Түрүү
О.Мөнх-Эрдэнэ Шарга даага ДУА-Шарын гол сум 1997он Түрүү
О.Мөнх-Эрдэнэ Хүрэн соёолон Мандал сум 1998 он Түрүү
О.Мөнх-Эрдэнэ Халтар хязаалан Мандал сум 1998 он Түрүү
О.Мөнх-Эрдэнэ Хүрэн азарга Мандал сум 1999 он Түрүү
О.Мөнх-Эрдэнэ Халтар соёолон Төв аймаг Батсүмбэр сум 2000 он Айргийн 4
О.Мөнх-Эрдэнэ Хүрэн даага Төв аймаг Батсүмбэр сум 2000 он Түрүү
О.Мөнх-Эрдэнэ Хүрэн азарга Тамирынхурд 2001 он 12-р байр
О.Мөнх-Эрдэнэ Хүрэн азарга Мандал сум 2001 он Түрүү
П.Мөнхбат Хүрэн даага Мандал сум 2005 он Аман хүзүү
П.Мөнхбат Хүрэн даага Баянгол сум 2005 он Түрүү
П.Мөнхбат Хүрэн соёолон Баянгол сум 2005 он Түрүү
П.Мөнхбат Хүрэн даага Түнхэл 2005 он Айргийн 3
П.Мөнхбат Хүрэн соёолон Түнхэл 2005 он Айргийн 4
П.Мөнхбат Хүрэн даага Сургуулийн ой 2005 он Айргийн 4
П.Мөнхбат Хүрэн соёолон Сургуулийн ой 2005 он Айргийн 3
Отгонбаяр Шарга шүдлэн Түнхэл 2008 он Айргийн 3
Халтар шүдлэн Төв аймаг Сүмбэр сум 2009 он Айргийн 4
Саарал даага Мандал сум 2011 он Айргийн 3
Саарал даага Түнхэл 2011он Түрүү
Саарал шүдлэн Мандал сум 2012 он Айргийн 5
Саарал шүдлэн Түнхэл 2012 он Түрүү
Хул хязаалан Түнхэл 2012 он Айргийн 4
Саарал хязаалан ДУА-Шарын гол сум 2014 он Айргийн 3
Саарал соёолон Мандал сум 2015 он Түрүү
Саарал их нас Түнхэл 2016 он Айргийн 3
Хул их морь Түнхэл 2016 он Айргийн 4
Хул даага Мандал сум 2016 он Аман хүзүү
Саарал морь Хараагийн хурд /өвөл 2017 он/ Айргийн 3
"Тод магнай" сэтгүүл №98 2018 он
6 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
38 минутын өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлжээ
-
1 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
3 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
3 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
4 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
6 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Өчигдөр, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
4 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
23 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
1 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
2 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
6 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
3 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
3 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
38 минутын өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлжээ
1.75.196.89
Naad dund chin bas neg har mori bgada oiloogiin har mori mdeh hun bga blu coment,
Reply172.58.184.27
Bosoo heeriig turuuldeg jil, tsolmon haltar azarga aman huzuudeegui biluu
Reply66.181.160.6
Surneegiin osgii tsagaan heer.Odongerliin haltar.Baadain har geed l bna daa mandald
Reply66.181.160.47
Vnen2
Reply202.55.180.182
taalgdla
Reply182.172.234.69
tiim shvv
Reply