Уралдаанч Г.Түвшинбаяр: Наран хонгор маань мундаг азарга

- Хэд хэд жилдээ хурдан морь унаж байна вэ?
-Дөрөв дэх жилдээ хурдан морь унаж байна. Энэ удаад улсынхаа баяр наадамд Наран хонгор азаргаа гуравлууллаа. Өнөөдрийн уралдаан их сайхан болж өндөрлөлөө. Мундаг азарга байгаа юм. Улс, бүсийн наадамд ийнхүү долоо дахиа орж байна. Өмнө нь гурав түрүүлж, гурав айрагдсан. Тэгсэн хэрнээ аравхан настай. Олон жил сайн давхина даа гэж аав, Д.Баянбат ах хоёр ярьдаг юм. Би их баяртай байнаа.
-Аав нь бас морь уядаг юм уу?
-Тийм ээ. Миний аав Галсандорж Наран хонгорын уяа сойлгыг тааруулдаг. Аавын уясан морьд улс, бүсийн наадамд айраг түрүүгээр олон удаа давхисан. Тухайлбал, би сая хэлсэн дээ. Наран хонгор улс, бүсэд долоо айрагдаж, түрүүлсэн. 2014 онд улсад Баянбат ахын зээрд хязааланг айрагдуулсан. “Говь шанх”-д бас дөрөвлүүлсэн.
-Аав нь хэзээнээс морь уяж байгаа юм бэ?
-2011 оноос хойш бие даан морь уяж байгаа. Аав Баянбат ахын морийг уяхаас гадна өөрийн нэр дээр ч морь мордуулдаг. Гэхдээ өөрөө “Айхтар амжилт гаргахгүй байна” л гээд байдаг юм.
-Наран хонгорыг хэдэн жил унаж байгаа юм бэ?
-Наран хонгорыг Сүлдбаяр ах маань унаж байгаад хасагдаж би унадаг болсон.
-Энэ жил өөр ямар нас унасан бэ?
-Хязаалан унасан ч хойгуур орсон.
-Зууны манлай уяачийн хурдан удамтай хүлгүүдийг унадаг юм байна. Бахархалтай санагддаг уу?
-Тийм ээ. Тод манлай уяач Д.Даваахүү, түүний хүү МУ-ын Алдарт уяач Д.Баянбат гээд удам дамжсан мундаг уяачдаар бахархдаг.
-Ах дүү нараас нь морь унадаг уу?
-Би ээж ааваасаа дөрвүүлээ. Хоёр ах, нэг дүүтэй. Ах нар багадаа морь унаж л өссөн. Том ах сумын наадамд морь унаж айрагдуулж байлаа.
-Хэддүгээр ангид сурдаг юм бэ?
-Хан-Уул дүүргийн 59 дүгээр дунд сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг.
-Ямар мэргэжилтэй болох вэ?
-Би спортын хүн болно оо.
-Тийм үү. Спортын ямар нэг төрлөөр хичээллэдэг юм уу?
-Барилдах дуртай. Жижиг наадмуудад өөрийн насандаа хэд хэд түрүүлсэн. Энэ жил зургадугаар сарын 10-нд овооны наадмын хүүхдийн барилдаанд түрүүлсэн. Ах бид гурав барилдаж л өссөн улс байгаа юм. /инээв/
-Ярилцсанд баярлалаа. Дүүдээ спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
ТОД МАГНАЙ сэтгүүл №99
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 23:12 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна