Н.Атарбаярын зээрд

Сэтгүүлч
2018 оны 9-р сарын 26 -нд

АХ-ын 89 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Адуун сүргийн манлай азарганы уралдааны айргийн дөрөвт 10 настай Ууганбаатарын Цэрэнбаяр хүүгийн унаж хурдлуулсан Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат сумын Алдарт уяач Нэргүйн Атарбаярын зээрд азарга хурдалсан. 

Удам, угшил:

Эцэг: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат Шарын алаг азарга

Эх: Хэнтий аймгийн Баян-Овоо суманд олон айрагдаж түрүүлсэн Гочоогийн хул азарганы төл буган хээр гүү

Амжилтын товчоон

2016 онд шүдлэн: 

Баян-Овоо сумын Дэлгэр овооны баярт түрүү
Баян-Овоо сумын баяр наадамд аман хүзүү
Хэнтийд болсон зүүн бүсийн уралдаанд 20 гарч давхисан. 
2017 онд хязаалан:
Дорнод аймгийн баяр наадамд түрүү
Баян-Овоо сумын Баян-Өндөр уулын 
тахилга наадамд түрүү
2018 онд соёолон: 
Хэнтий аймгийн хаврын зүүн бүсийн уралдаанд аман хүзүү
Баян-Овоо сумын баяр наадамд түрүү
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн дөрөв

Д.Энхтуяа 

Тод магнай сэтгүүл №99


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна