СУМЫН АЛДАРТ УЯАЧ С.НАМЖИДДАГВА: МИНИЙ УЯСАН СОЁОЛОН БОЛГОН АЙРАГ, ТҮРҮҮГЭЭР ДАВХИДАГ

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, "Завхан гол" гуравдугаар багийн харьяат, сумын Алдарт уяач Сономын Намжиддагва гуайтай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1952 оны хавар Салаан харгана хэмээх газар айлын тав дахь хүүхэд болон мэндэлжээ.
Гавьяа шагнал:
Хөдөлмөрийн хүндэт медаль-Та хэдий үеэс морь уяж байна вэ?
- Би чинь долоон хүүхэдтэй айлын дундах байгаа юм. Миний дээд талын ах сайн давхиулахгүй ч морь малны сүүл боогоод явна. Би ч ахыгаа дуурайгаад морь уяхсан гэж бодноо. Ингээд 1971 онд цэрэгт явж, гурван жилийн дараа халагдаж ирсэн. Харин 1978 онд айл гэр болж өрх тусгаарласан тэр цагаас морь уях болсон юм. Хоёр жилийн дараанаас уясан морьд маань амжилт гаргаж, урам ч их орсон. Цэргээс ирээд нэгдэлд орж, 1975 оноос адуу, хонь хариулж байгаад 1980 оноос арваад жил хэртэй тэмээ хариуллаа.
-Анх ямар удам угшилтай морь уяж байв?
-Өөрийн адууны цавьдар морийг уясан. Эхний хоёр жил ч амжилт байдаггүй ээ. Харин дараа жилээс нь сумандаа тавлаж, жилийн хойно бас тавлаж, ахиад дараа жил нь түрүүлсэн. Түүний дараа хонгор морио уяж, соёолонд нь түрүүлгэсэн бол өөр нэг хонгор халзан соёолонг аман хүзүүдүүлж байлаа. Нэг хээр морь уясан нь соёолондоо түрүүлсэн. Гэхдээ нас нийлээд нэг их гавиагүй ч нэг түрүүлсээн, хөөрхий.
-Соёолон голдуу амжилт үзүүлжээ?
-Тийм ээ, би соёолонгийн уяаг илүүтэй тааруулдаг. Соёолон адуу эр хүний хийморь дагадаг гэж боддог. Миний уясан соёолон болгон айраг, түрүүгээр давхидаг байлаа. Надад уяаны тусгай арга энэ тэр байхгүй ээ. Дээр үед чинь янз бүрийн тэжээл эм тариа гэж байх биш. Байгалийн ургамлаар уяад л давхиулдаг байлаа.
-Дандаа өөрийн адуунууд байна уу?
-Дандаа л миний унаган адуунууд. Сүүлд олны жишгийг дагаад зүүн зүгээс ирсэн хоёр морь авлаа. Гэхдээ амжилт гаргаагүй л байна. Уяаг нь олохгүй байна уу, тэжээлийг тохируулж чадахгүй байна уу.
-Та жороо морьдоор наадаж байв уу?
-Жороо мориор суманд хоёр айраг авсан. Энэ жороо хээр маань энэ жил нас нийлж байгаа.
-Гадагшаа гарч наадаж байсан уу?
-Наадаж байсаан. Говь-Алтай аймаг, Цагаанчулуут, Тайшир, Баян-Уул сумдаар наадаж байлаа. Гэхдээ том ой, насны баяр, мянгатын наадмаар л очиж, хэд хэдэн айраг түрүү авсан. Ер нь сумын наадам ч сайхан шүү. Тэр дундаа 1988 онд их насанд цавьдар морио, хонгор соёолонтойгоо түрүүлгэсэн тэр наадмыг дурсах би дуртай.
-Хэдэн онд сумын Алдарт уяач цолыг хүртсэн бэ?
-2005 онд сумын Алдарт уяач цолыг авсан. Дээхнэ үед чинь одоо шиг медаль өгдөггүй байлаа. Баярын бичиг голдуу байж.
-Таны өвөг дээдэс Жаргалан сумын хаагуур нутаглаж байв? Морь уяж байв уу?
-Манай аав Жаргалан сумын Завхан гол багийн Бүрэнгийн Салаа харгана гэдэг газраар нутаглаж байсан хүн. Ээж минь Мядаг гэж хүн байгаад их эрт бурхан болсон. Аав маань намайг ухаан орохын л ногоо тарьдаг байсан юм. Нэгдэл нийгмийн үед арваад жил үхэр хариулсан байдаг. Товчхондоо бол гай ч тарьдаггүй, гавьяа ч байгуулдаггүй жирийн нэгэн малчин ард явлаа.
-Танайх хэдэн хүүхэдтэй юм?
-Манайх чинь долоон хүүтэй айл. Эднээс хоёр хүү удам залган уяа сойлго эвлүүлж байх шив дээ.
-Завхан гол багтаа нэртэй уяач, хурдан хүлгэдээс мэддэгээ ярьж өгөөч?
-Ер нь Завхан гол дагасан айлуудын адуу сайн давхина шүү. Хотон гээч шувуу Завхан голоор дайраад буцдаг юм. Хотон буусан газрын адуу хурдалдаг гэлцдэг. Үнэний ортой ч юм уу. Манай багийнхан дээр үеэсээ л морь мал уях сонирхолтой улсууд байгаа юм. Нэг бүрчлэн дурдвал олон л доо. Зах зухаас нь сонирхуулахад Сүхбаатар гэдэг хүний сайхан хээр морь, хүрэн соёолон байлаа. Адуучин Ганбаагийн хар алаг, хээр морьд байлаа. Сүүлийн үед бол манай сумын уяачдын холбооны тэргүүн Авирмэдийн адуунууд сайн давхиж байна.
-Танай багт өөрөө хурдлаагүй ч үр төл нь их тарж хурдалсан азарга байна уу?
-Базарпүрэв гэж хүний цоохор азарганы үр төлөөс давхиж байна. Завхан голд бол тэрний угшил л байна. Өөр Баянтөрийн хээр гэж сайхан азарга байлаа. Сүүлд Дашрагчаагийн хээр азарганы төлүүд хурдаллаа.
-Харин алдартай жороо морьдоосоо дурдвал?
-Нэг их олон байхгүй ээ. Адуучин Ганбаа гэдгийн жороо бор морь аймгийн наадамд хоёр, гурав ч айрагдчихав уу.
-Морь таньж шинжихдээ гаргуун ямар улс байна даа?
-Миний мэдэхээс манай ах Жамбалнямбуу морийг их сайхан хатгана, цус хурсан, шөрмөсний хийг сайн гаргана. Одоо 70 гарсан хөгшин бий. Харин морь таньж шинждэг ганц нэг улс байна.
-Тантай айраг, түрүү хуваалцдаг ямар ямар уяачид байв?
- Намайг ид морь уяж байхад адуучин Ганбаа ширүүн “өрсөлдөгчийн” нэг байлаа. Гэхдээ айраг түрүү хуваалцахаасаа илүү гал болоод хамтран морьдоо уячихна, манайхан чинь. Одоо бол Авирмэд, Бямбасүрэн, Мягмардорж нартай нэг гал болж морьдоо уяж байна.
-Гарын шавь бий юу?
-Залуучууд мэдэхгүй чадахгүйгээ асуунаа. Гэхдээ би ч тэжээлийн уяа, байгалийн өвсний уяаны ялгааг олохгүй л байна. Нэгэнтээ надтай явсан улс бүгд л аймгийн Алдарт уяачид боллоо. Уяа эвлүүлсэн энэ он жилүүдээс харахад морио хайрлалгүй яахав. Гэхдээ хатуухан хүн морийг уядаг юм. Мэдээж амаргүй ажил шүү. Хоол ундыг нь тохируулахаас эхлээд нойргүй хонох өдрүүд олон. Морийг алсаас нь эрт тавьж, эрт авдаг. Дээр үед морийг болжмор жиргэж байхад тавьж, өглөө болжмор жиргэхэд авдаг байсан. Тэрнээс морио идүүлээд өөрөө унтаад байвал ямар ч сайн морь давхихгүй.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэлцдэг?
-Тэгэлгүй яах вэ. Наадмаар морио уралдаад ирэхэд за энэ одоо болчихлоо гээд тавиад хөөчихөж болохгүй. Дараагийн наадам хүртэл ажиллана шүү дээ. Намрын цагт уяад, сайхан хөлөргөж тавиад идүүлнэ. Ер нь уяа морийг далдхан хүчтэй байлгаж, мах суулгачихаж болохгүй.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-Та бүхэнд ч баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна