МАНЛАЙ УЯАЧ Д.ДАГВАДОРЖ: ОЛОНХ НЬ САЙХАН НААДСАН БОЛ НААДАМ САЙХАН БОЛЛОО ГЭСЭН ҮГ

-Энэ жилийн баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Таны хүсэн хүлээж байсан наадам болж чадав уу?
-Монгол хүн амны бэлгээр гэдэг. Наадам сайхан боллоо.
-Монгол адуугаараа уралдана гэсэн хүлээлт талаар болсон байх л даа?
-Зохион байгуулж байгаа комиссынхоо шийдвэрийг биелүүлж чадсангүй шүү дээ. Гэхдээ олон нийтээрээ сайхан наадлаа. Ганц бид нар наадаж байгаа биш, олонх нь сайхан наадсан бол наадам сайхан боллоо гэсэн үг.
-Манлай хэдэн насны хичнээн морь уяж, төрийнхөө наадамд мордуулсан бэ?
-Зургаан насны 30-аад морь уясан. Их морь зургааг уяснаас Ембүү хар зургаагаар, бусад нь 20-30-ын хооронд давхилаа.
-Ембүү хар морь наадмын өмнөх сунгаануудад хэр хурдан байсан бэ?
-Гайгүй сайн байсан шүү. Сунгаануудад өнгөлөөд л байсан болохоор улсын наадамд айрагдана л гэж бодож байлаа.
-Айргийн таваас урагш морьдтой сунгаанд давхиж байсан уу?
-Алинтай нь ч уралдаагүй ээ, өөр газар сунгаж байсан.
-Хар морь хэдтэй вэ?
-Энэ жил наймтай морь.
-Хаанахын ямар угшилтай адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Асгат сумын адуу. Бүдүүн Баяраа гэж залуугаас намар авсан. Бага наснаасаа давхисан морь юм билээ. Ноднин Сүхбаатар аймагт болсон Зүүн бүсэд гурваар давхисан. Өвөл Дүнжингараваар уялгүй улсын наадам, Завханы бүсэд уралдуулна гэсэн тооцоо байсан. Гэвч Завханд бүсийн уралдаан болсонгүй, тэгээд Сүхбаатарын зүүн бүсэд явсан.
-Зүүн бүсэд яаж наадсан бэ?
-Оонон халиун морь зургаалж, Ембүү хар долоо, шарга халзан морь 11-ээр давхисан. Халиун, шарга халзан хоёр миний унаган адуу байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 14:30 минут Монгол улсын Алдарт уяач Д.Ганхуяг: Унаган хүлгүүд…
-
Лхагва, 12:00 минут АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН 11 УЯАЧИ…
-
Лхагва, 11:56 минут ТӨВ АЙМГИЙН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ Ш…
-
Даваа, 11:42 минут П.Дашдэмбэрэл: Уртын дуу шиг зураг зурна аа ...
-
Даваа, 11:17 минут Моринд тохиолдох “гутаг”, түүнийг арилгах тухай
-
Даваа, 10:52 минут Сумын Алдарт уяач Д.БУЯНТОГТОХ: Саарал азарганы ми…
-
2-р сарын 26 -нд Сайн морины доторх олон зүйл махбодын сайн, муу ши…
-
2-р сарын 26 -нд “Морьтон” эмнэлгийн их эмч А.Наранбаатар: Нарны гэ…
-
2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-28: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ А.НЯМБА…
-
2-р сарын 26 -нд Сумын Алдарт уяач Т.Рэнчинлхүмбэ: Эмнэг үрээг гурв…
-
2-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаясгалан:Түрүүлэх адууг…
-
2-р сарын 16 -нд Улсын цол горилсон 14 уяачийн нэрийг салбар хороон…
-
2-р сарын 16 -нд Өндөр Гэндэнгийн чонон нүдэт банди
-
2-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Ц.Болд: Наадамд морь сайн, муу д…
-
2-р сарын 13 -нд АХ-99 жилийн ойн эрлийз бага насны ангилалд 6-30-д…
-
2-р сарын 13 -нд “Нутгийн хийморь” МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.З…
-
2-р сарын 13 -нд МУ-ын Тод манлай уяач О.Батбилэгийн гэргий Г.Бямба…
-
2-р сарын 13 -нд Г.Ганбаярын халтар
-
2-р сарын 08 -нд Аймгийн Алдарт уяач З.Энхбат: Сөөвөг чавганцын ула…
-
2-р сарын 08 -нд Орхон аймгийн Алдарт уяачид цолоо гардан авлаа
-
2-р сарын 08 -нд Дүйдэнгийн харыг дэлгэрүүлэгч Гомбын Алтангэрэл
-
2-р сарын 08 -нд Х.Бат-Эрдэнийн хээр
-
2-р сарын 06 -нд АХ-ын 99 жилийн ойн эрлийз дунд насны ангилалд 11-…
-
2-р сарын 06 -нд Шувуун саарал” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяа…
-
2-р сарын 06 -нд Дүү хээр
-
2-р сарын 06 -нд Хүлэг эрдэнийн нууцад нэвтрэгч их уяач
-
2-р сарын 04 -нд Б.Батсайханы бор
-
2-р сарын 04 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-27: ШИЛДЭГ УЯАЧ М.АЛТАН-ОЧИР
-
2-р сарын 04 -нд Дагмид Мээрэнгийн цоохор хонгор, түүний үр төлүүд
-
2-р сарын 04 -нд П.Дамдинлхагвын халтар
-
2-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Р.Батбаяр: Монгол төрийн гурван…
-
2021 оны 2-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Мягмаржав: Айраг, түрүү хүртээ…
-
2021 оны 2-р сарын 02 -нд Нийслэлийн Алдарт уяач Н.Батболд: Зээрд азаргаа хо…
-
2021 оны 2-р сарын 02 -нд Нандин хүрэн
-
2021 оны 1-р сарын 30 -нд З.Мэндсайханы хүрэн
-
2021 оны 1-р сарын 30 -нд Хүний дээд Хүүдэг
-
2021 оны 1-р сарын 30 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Болд: Улсын наадмаас нэг түр…
-
2021 оны 1-р сарын 30 -нд Д.Лхагвасүрэнгийн халтар
-
2021 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Б.БАТХҮҮ: Сумынхаа ойгоор дүү би…
-
2021 оны 1-р сарын 27 -нд Солонго Зээрд
-
2021 оны 1-р сарын 27 -нд Аймгийн Алдарт уяач Д.Отгонлхагва: Зургаа дахь жил…
-
2021 оны 1-р сарын 25 -нд “Залуу” Алдарт Жаажаа
-
2021 оны 1-р сарын 25 -нд АХ-ын 99 жилийн ойн эрлийз дээд насны ангилалд 11-…
-
2021 оны 1-р сарын 25 -нд Хийморилог залуугаар үсээ засуулна аа...
-
2021 оны 1-р сарын 25 -нд Гоё хээр
-
2021 оны 1-р сарын 25 -нд Манлай уяач Н.Хүрлээ: Уяачид хожиж, хожигдож сурса…
-
2021 оны 1-р сарын 25 -нд Х.Бат-Эрдэнийн хээр
-
2021 оны 1-р сарын 23 -нд Алаг адуут Равжаа
-
2021 оны 1-р сарын 23 -нд Г.Чинзоригийн хээр
-
2021 оны 1-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач А.Нямбаатар: Хууль дүрэм нь то…
-
Лхагва, 12:00 минут АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН 11 УЯАЧИ…
-
Даваа, 11:42 минут П.Дашдэмбэрэл: Уртын дуу шиг зураг зурна аа ...
-
Даваа, 10:52 минут Сумын Алдарт уяач Д.БУЯНТОГТОХ: Саарал азарганы ми…
-
Даваа, 11:17 минут Моринд тохиолдох “гутаг”, түүнийг арилгах тухай
-
Лхагва, 14:30 минут Монгол улсын Алдарт уяач Д.Ганхуяг: Унаган хүлгүүд…
-
Лхагва, 11:56 минут ТӨВ АЙМГИЙН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ Ш…
Сэтгэгдэл бичигдээгүй байна