СУМЫН АЛДАРТ УЯАЧ Д.МЯТАВ: МИНИЙ ИХ, БАГА ЗАГАЛ, ХИЛЭН ХАР ГЭЖ АХ ДҮҮ ГУРВАН МОРЬ ХУРДАЛСАН
Төв аймгийн Заамар сумын Төмстэйн II багийн харьяат, сумын Алдарт уяач Догозовын Мятав нь 1924 оны дөрөвдүгээр сарын 01-нд Шар булан хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлсэн. Заамар сумын 70, 80, 90 жилийн ойн медальтай.
-Таныг энэ сургуулийн анхны сурагчдын нэг гэж байна. Хэдэн онд сургууль байгуулагдаж, та хэдэн настай сурагч болж байсан бэ?
-Тийм ээ. Би 12 настайдаа энэ сургуульд анхны сурагчийн нэг болж элсэн, монгол бичиг заалгаж байлаа. Намайг дөрөвдүгээр ангиа төгсөхөд шинэ үсэг гарч байсан юм. Тэр үед дөрөвдүгээр анги л төгсгөдөг байсан. Надтай хамт сурч байсан Найдан гэж 100 хүрч яваа эмгэн энэ урд байдаг юм. Өвөө нь одоо 94 хүрч байна. Манай ангийн Сандаг, Алтангэрэл гээд хүүхдүүд байсан, бүгд л өөд болсон доо.
-Тэр үед дөрөвдүгээр анги төгссөн бичиг үсэгтэй хүн боловсролтойд тооцогддог байсан. Та ямар алба хашиж байв?
-Багийн дарга, нэгдэлд бригадын дарга хийж байсан. Сүүлдээ 10-аад жил нэгдлийн тэмээ хариулж байгаад тэтгэвэртээ гарсан.
-Дээд удамд тань морь уядаг хүн байв уу?
-Миний ээжийн төрсөн ах Пунцагдорж гэж хурдтай, сайн уяач байлаа. Эндээс зүүнтээх Хамбын хүрээ гэж хийдэд суудаг байсан лам хүн л дээ. Би тэр хүний морийг унадаг. Улсын наадамд явж үзээгүй ч нутагтаа, тойрсон сумдын наадамд очиход айраг, түрүүнд л давхидаг байсан. Энэ ах ламыгаа залгаад 13 настайгаасаа морь уясан.
-Та ямар, ямар морь уяж, яаж, яаж давхиулж байв?
-Ах ламын уяж байсан Соёот хээр гэж хурдан морийг уяж, очсон газраа айраг, түрүү алддаггүй байлаа. Сүүлд хүнээс удамтай адуу худалдан авч уяад, айраг, түрүү олон хүртэж байсан даа. Манай эндхийн Сэтэв гэж хүн Говь-Алтайн тууварчингаас хонгор халзан гүү аваад, түүнээс эр хонгор халзан унага гарснаар азарга тавьсан. Тэр азарганы гарсан эр төл болгон хурдалдаг байсан. Тэр хонгор азарганы төл саарал азаргыг би авч азарга тавиад нэлээд хурдан морьтой болсон. Миний их саарал, бага саарал, хар морь, хоргой хонгор гээд хурдан морьд байна. Саарлын төл нэг эхийн их загал, хилэн хар, бага загал гурвуулаа хурдан байсан. Миний хоёр саарал морь Төв аймгийн 60 жилийн ойгоор долоо, наймд давхиж байлаа. Их саарал бол сумандаа түрүүлээгүй, харин айргаас салаагүй дээ. Бага саарал бол даага, шүдлэнгээсээ эхлээд л сумандаа түрүүлж, олон айрагдсан. Хилэн хар морь маань сумандаа болон бусад сумдад олон айрагдсан.
-Саарал азарганыхаа үр төлөөр сайхан нааджээ. Өөр ямар морьдоор наадаж байв даа?
-Ойдовын хүрэн гэж Дашинчилэн гаралтай хүрэн морь бас л хэд хэд айрагдаж түрүүлсэн. Бас бага сага үрээ айрагдуулж байсаан. Мөн хурдан хар морь байсныг Ишиг Дашнямд зарсан. Тэр хар морийг би Дамбийгаас авч нэг түрүүлгээд Дашнямд зарсан юм.
-Ахмад уяачийн хувиар таныг Заамар суманд гаднаас орж ирсэн сайн удам угшилтай адуунуудыг бүгдийг мэднэ гэж нутгийнхан чинь ярилцах юм билээ?
-Уг нь мэддэг л байсан. Одоо нас дээр гарсан хүн чинь санаж сэрэх нь амаргүй л байна. Манай нутагт Дамбий панз гэж их хурдан адуутай наймаачин хүн байв. Лүнгийн Палам гэдэг хүн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас нэг саарал азарга авчирсныг Дамбий панз аваад, сүүлд нь төлүүдийг нь ийш тийшээ зарсан. Тэр саарал азарганы төлүүд нь их хурдан байсан. Саарал азарганы төл Далиу гэж хээр азарга их хурдан байлаа. Далиу азарганы төл хээр морь бас сайн хурдалдсан.
-Заамар сумын адуу хэр хурдан байсан бэ. Энэ нутагт хурд тарьсан ямар ямар азарганууд байсан бэ?
-Манай Заамарын адуу хурдан байсан шүү. Манай нутгийн туранхай Нацаг гэж хүний адуу их хурдан, хүрэн азарга нь Лүн болоод бусад суманд очоод түрүүлээд байсан. Дашзэвэг гэдэг хүний халтар соёолон 1960-аад оны үед Заамар сумаас хамгийн анх улсад айрагдсан. Баянцагаанаас цэрэгт цуг байсан найз нь Дашзэвэгт өгсөн адуу соёолондоо улсын наадамд аман хүзүүдсэн нь тэр. Сүүлд нь Дамбий аваад Медальт хээр гэж сайхан морь уяж байсан. Лүнд нэг аман хүзүүдээд, их нас нийлээд нэг их сайн давхиагүй. Сэтэвийн Говь-Алтайн тууварчингаас авсан хонор халзан гүүний анхны төл хонгор халзан азарганаас их хурд гарч манай нутагт их тарсан. Тэр хонгор халзан азарга л намайг хурдтай болгосон.
Дашзэвэгийн хүрэн гэж сумандаа долоон удаа түрүүлсэн хурдан хүрэн азарга байлааө. Түүний эцэг мал тууж яваад Баянцагаанаас тэр хүрэн азаргыг авсан гэдэг юм. Дашзэвэгийн эцэг морь таньдаг, шинждэг, өөрөө ч хурдан хээр морьтой, сүрхий уядаг хүн байсан. Тэр хүрэн азаргыг авчирч уяад энд түрүүлгэж байсан. Сумандаа нийт долоо түрүүлсэн босоо азарга байсан боловч төл гэж сайн юм гараагүй. Гэхдээ шар Дамбын хүрэн азарга л хурдалсан ганц төл нь байгаа юм. Дамбын энэ хүрэн Сэтэвийн хонгор халзан азарганы төл гүүнээс гарсан.
-Танай нутагт их олон Дамба нэртэй уяачид байсан гэх юм. Хэр нэртэй, ямар хурдтай уяачид байсан бол?
-Шар Дамба гэж сая ярьсан хурдан хүрэн азаргатай хүн байлаа. Энэ хүн миний дүүтэй суусан манай хүргэн. Дамба “Лувсандамба гуайн Гархин гэж их хурдан азарганы хурааж байсан гүү” гээд нэг сайхан хээр гүү идэш болгоно гэж байхаар нь би “Ямар сайхан идэр залуу гүү вэ. Энэ сайхан амьтнаар гүү тавь.” гээд тавиулсан. Хойтон жил нь хээр гүүнээс гархин нүдтэй хонгор унага гарсан. Манай Гэндэнгийн Гархин хонгор гэж хурдан адуу тэр унага шүү дээ. Сүүлд Чимэдийн Лхагвад өгсөн хүрэн азарга чинь бас Гархин хонгорын дүү байхгүй юу. Тэр гүүнээс бас хэд хэдэн хурдан азарга гарсаан. Манай нутагт байсан бас нэг Дамба гэж хүн бол "нүдэн" Дамба буюу "адууны" Дамба. "Нүдэн" Дамба нэг сайн хээр морьтой байлаа. "Цоохор" Дамба, "огтор" Дамба гэж байсан, нэг их морь уяад байдаггүй. Сүүл үеэс гэвэл "майга" Дамба гэж хурдтай болсон хүн байна.
-Таны үеийн сайн уяачид гэвэл ямар хүмүүс байв?
-За, ахмад үеэс яривал "хулгар" Надмид гуай, "туранхай" Нацаг гээд олон хөгшчүүл байсаан. Миний үеийнх болохоор Дамбий, Баасан, Довдон нар болоод явчихаж байгаа юм. Манай Дамбий адуу үнэтэй авдаг, тэр нь хурдалдаг хүн байлаа.
-Удмыг тань залгаж морь уяж байгаа үр хүүхэд, ач зээ бий юу?
-Хөгшин бид хоёр нэг охинтой. Түүний маань хүүхдүүдээс том нь морь уяж гайгүй давхиулж л байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Та бүхэн ч гэсэн урт насалж, удаан жаргаарай. Ажил үйлс нь амжилттай байх болтугай.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна