Б.Энхболдын БУЛГАН ХОНГОР

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 29 -нд

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, “Сонор трейд” ХК-ийн захирал, Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга, Монгол Улсын Манлай уяач  Бат-Очирын Энхболдын хурдан хонгор морь 12 настайдаа төрийнхөө наадамд дахин айрагдсан баярт мэдээг хүргэж буйдаа таатай байна. Найман настай морь төрийн зарлигт наадмын анхны хишгээ хүртэж байснаас хойш ийнхүү тав дахь айргаа аваад буй юм. Ингээд хурдан хонгорын удам, угшил амжилтын товчооныг танилцуулъя.

УДАМ, УГШИЛ:
Эцэг:
Маскрад дуудлагатай Араб бор азарга. 2005 онд Монголд орж ирсэн
Эх: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын угшилтай хонгор гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2008 оноос эхэлж уягдаж байгаа
2014 онд найман настай:
-Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд айргийн тав 
2016 онд 10 настай:
-АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү
2017 онд 11 настай: 
-АХ-ын  96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа 
-“Их мандал-5” говийн бүсийн уралдаанд түрүү
2018 онд 12 настай:
-АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав
-“Алтан Дарь овооны тэнгэрийг тайх, төрийн тахилга-105” зүүн бүсийн уралдаанд аман хүзүү

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна