Монгол Улсын Алдарт уяач Ч.Цэрэнбат: ОНОНГИЙН ГАЛ ГЭХ ТОМ ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАН, МОРЬДОО УЯЖ БАЙНА
-Ардын Хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын эрлийз дээд насны ангилалд хул азаргаа айрагдуулсан танд баяр хүргэхийн ялдамд төрийн наадмын хишиг хүртсэн баярын сэтгэгдлээс нь хуваалцмаар байна?
-Баярлалаа. Та нарт ч бас төрт ёсны баяр наадмын мэнд хүргэе. Нар хур тэгширсэн, шороо тоосгүй, хүн зоны сэтгэл тэнийсэн ийм сайхан наадамд хул азарга маань сайхан давхиж айрагдсанд баяртай байна.
-Соёолон азарга байх нь ээ. Өмнө нь ямар амжилтууд үзүүлсэн бэ?
-Тийм ээ, азарган соёолон байгаа юм. Өнгөрсөн жил Сэлэнгэ аймагт болсон бүсийн уралдаанд дунд ангилалд түрүүлж, энэ хавар Дүнжингаравт бас түрүүлсэн. Ер нь улсын чанартай уралдаанд гурав мордоод хоёр түрүү, нэг айраг хүртсэн сайхан хурдан буян. Энэ дашрамд сайхан хурдан хүлэг хайрласанд Баяраа дүүдээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Хэд дэх жилдээ улсын баяр наадмыг зорьж байна вэ? Төрийнхөө баяр наадамд хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Улсын наадамд хоёр дахь жилдээ оролцож байна. Өнөө жил их нас, даага, эрлийз дээд, дунд насны дөрвөн адуутай ирлээ. Үүнээс их морь 40-дөөр, даага 24-өөр давхиж, өнөөдөр азарган үрээгээ айрагдууллаа. Дунд ангилалд битүү хязаалан үрээ мордуулна. Өнгөрсөн жил их насны морь мордуулж 24, 25-аар давхиулсан.
-Та нохой жилийн босгон дээр Монгол Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон. Шинэ-Идэр сумын уяачидтай уулзахад “Манай нутгаас анхны МУ-ын Алдарт уяач төрсөн” гээд сэтгэл хангалуун байна лээ.
-Улсын цолоо мялааж төрийн наадамд анх удаагаа айраг хүртэж байгаадаа давхар баяртай байна. Шинэ-Идэр бол эцэг өвгөдийн минь нутаг, хүй цөглөсөн газар минь. Улсын цол авснаасаа хойш нутаг орноороо очиж чадаагүй л явна даа. Энэ дашрамд Хөвсгөл аймаг, түүний дотор Шинэ-Идэр сумынхаа нийт иргэд, морины төлөө сэтгэлтэй нутгийнхаа зон олонд баярын мэнд хүргэе.
-Ингэхэд Цэрэнбат Алдарт хэдий үеэс морь мал сонирхож, хурдан хүлгийн уяа тааруулсан бэ?
-Одоогоос 10 гаруй жилийн өмнө буюу 2008 оноос орон нутагтаа морь уяж эхэлсэн. Энэ 10 жилийн хугацаанд улс, бүсийн наадмаас 16 дахь айраг, түрүүгээ авч байна. Орон нутагтаа бол олон сайхан айраг, түрүү авч, аймгийн Алдарт уяач цолыг 2013 онд авсан.
-Танай хүүг морь уядгийг мэдэх юм байна. Танай бүлд уяачид олон уу?
-Манай аав насаараа мал малласан Монгол Улсын Аварга малчин, уяач хүн байгаа юм. Чулуунбатын хоёр бор гэж сумандаа байнга айрагддаг хурдан морьдтой байсныг Шинэ-Идэрийнхэн андахгүй ээ. Аавынхаа хийж бүтээснийг үргэлжлүүлэх гэж би хурдан морь уяж сойх болж, намайг дагаж хүү маань эцэг өвгөдийн удам залгах уяач болж байгаад сэтгэл өндөр байдаг. Морь уяаны бүх ажлыг хүү маань хийж, миний хувьд хошуу нэмэрлэж зааж зөвлөх төдий уяач болж байх шив дээ.
-Чулуунбатын хоёр бор гэдэг шиг таныг илэрхийлэх онцгой амжилт үзүүлж баярлуулсан ямар хурдан хүлэг байна вэ?
-Нутгийн зон олныг баярлуулсан олон сайхан морьд надад бий. Халтар азарга өнгөрсөн жил Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгийн бүсэд гурвууланд нь түрүүлсэн. Энэ жил уяагүй, өнжөөсөн. Бүсийн уралдаанд орсон олон сайхан морьд бий.
-Морьдоо Хөвсгөлдөө уяж байна уу?
-Үгүй. Сүүлийн хоёр жил зуныхаа уяаг Дорнодод тааруулсан. Энэ дашрамд Тод манлай уяач Онон, түүний хүү Батбилэг нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэдний сайхан хурдан хүлгүүдтэй хамт уяж, сайхан амжилт гаргалаа.
-Хоймор нутгийнхан сүүлийн жилүүдэд одтой наадаж, улсын наадам, бүсийн уралдаанаас айраг, түрүү байнга авч байгаа. Уяачдын идэвх сэргэж байгаад ямар, ямар хүчин зүйлүүд нөлөөлж байна вэ?
-Манай аймгийн уяачид сүүлийн жилүүдэд морины төлөө маш их хүч хөдөлмөрлөж, тэр хэмжээгээрээ сайхан амжилт үзүүлж байна. Ялангуяа залуу уяачид маш сайн уяж, 2012 оноос хойш хангайн бүсдээ тогтмол өндөр амжилт гаргаж байгаа. Халиун азарга гэж энэ жил айргийн архнаар давхиж байгааг эс тооцвол жил бүр шахуу айрагдаж, түрүүлдэг манай нутгийн буянтай хурд байна. Морь тайлбарлагчдын хэлдгээр “Тааруу бол айрагддаг, таарчихвал түрүүлдэг” хурдан адуу даа. Би гал уяаг их сургуулийн анги гэж боддог. Онон гуайн галд, том их сургуульд олон сайхан хурдан адуунуудтай уяхад морины уяа сойлго хамаагүй өөр болдог юм байна. Улсад эрлийз ангилалд Хөвсгөлөөс морь уяж оруулахад хамт сунгаа хийх бэлтгэл хангагч байхгүй хэцүү л дээ. Сургуулиар бол бие биенээ татаад, чирээд, өрсөлдөөд явах сурагч үгүй гэсэн үг. Тэгэхээр Хөвсгөлчүүд хоорондын өрсөлдөөнөөр олон сайхан хурдан морьд, угшлуудыг бий болгосон байна. Тэр өрсөлдөөн л өнөөдөр Хөвсгөлчүүдийг өндөр амжилтад хүргэж байна гэж би бодож явдаг.
-Ярилцсанд баярлалаа. Сайхан наадаарай.
-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна