Г.Дашзэвэг: САРТ ХЭЭР УЛСЫН НААДАМ, БҮСИЙН УРАЛДААНД ДАРААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ
-Жилдээ ганц болдог үндэсний их баяр наадмын сонин хачин одоо ч хуучраагүй. Тэр тусмаа төрийнхөө баяр наадамд эрлийз дунд насны ангилалд үрээгээ түрүү магнайд хурдлуулсан таны сэтгэгдэл халуунаараа байгаа нь лавтай?
-Монгол түмнийхээ үндэсний өв соёл, түүхэн уламжлалыг тээж, хөгжүүлж яваа олон арван мянган уяачийн эгнээнд яваа хүний хувьд төрийнхөө их баяр наадамд анх удаа морь түрүүлгэсэндээ сэтгэл их өндөр байна.
-Түрүү магнай Сарт хээрийн эзний хэдэн жилийн хөдөлмөрийн үр шим гарч төрийн наадмаас айраг хүртэж байгаа хэрэг вэ?
-Миний хувьд хотод төрж өссөн хэдий ч бага наснаасаа өвөө, ах нарыгаа дагаж хурдан хүлгийн тоосонд ороод 30 гаруй жил болжээ. Г.Батбаяр, Д.Санжаасүрэн, Г.Отгонбаяр ах нартайгаа сумандаа олон жил морь уяж сум, орон нутгийн наадмаас түрүү, айраг тасардаггүй л байлаа. Одоогоос 10 жилийн өмнөөс бие дааж, төв газрын уяанд суралцаж эхэлсэн. Гурван жилийн өмнөөс МУ-ын Манлай уяач А.Ариунсайхан, Ч.Батсайхан нарын найзуудтайгаа хамт нэг гал болон морь уяж байна. Бидний морьдыг Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач З.Алтан-Эрдэнэ дүү маань уядаг.
-Наадмын дараа бүсийн уралдаанд яаж давхисан бэ?
-Наадмын дараа Дорноговь аймагт очиж говийн бүсэд очиж наадсан. Энэ жил миний хувьд одтой байж улс, бүс, аймаг, сумын наадмаас 20 гаруй түрүү, айраг хүртлээ. Үүний дотроос унаган гүүний минь төл Сарт хээр үрээ маань улс, бүсийн наадамд дараалан түрүүлж биднийг баярлуулаад байна.
Мэдээж уяа сойлго тааруулсан уяач, туслах уяач, унаж хурдлуулсан хүүхэд гээд олон хүний хичээл зүтгэл бий. Эднээс гадна “бид” гэдэгт үүнээс өөр хүмүүс багтаж байна уу?
-Байлгүй яах вэ. Энэ ажилд гар, сэтгэл нийлэн хамтран зүтгэж яваа уяач М.Батбилэг, Ж.Гантөр, Д.Энхбат, Г.Галя, Н.Мягмарсүрэн, уралдаанч Б.Дөлгөөнмөрөн, Э.Билгүүн, Э.Сугар, Б.Ганхөлөг дүү нартаа маш их баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.
-Сарт хээр үрээ аль талаасаа цэвэр цус орсон юм бэ?
-Эцэг нь цэвэр цусны азарга байгаа юм. Сарт хээр үрээний маань эцэг нь манай найз С.Сандагдоржийн Avensis хэмээх цэвэр цусны англи азарга байдаг. Avensis-ийн эцэг Entrepreneur хэмээх азарга нь 2000 Guineas тэргүүтэй 3 том уралдаанд түрүүлж байсан шилдэг адуу. Entrepreneur болохоор Умардын бүжигчин (Northern Dancer)-ий алдартай төлүүдийн нэг болох дэлхийн шилдэг азарга Сейдлерс Уилс (Sadler’s Welss)-ийн төл.
-Паспорттой байдаг болохоор аргагүй нарийн тоочиж байна шүү. Эх нь ямар удам угшилтай вэ?
-Эхийнх нь удам угшлыг ч гэсэн эцгийнхээс нь дутахгүй мэднэ. Эх халтар гүү бол манай гурав дахь үеийн унаган гүү. Төв аймгийн Баяндэлгэр сумын ААУ Г.Батбаяр ах маань Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас их сайн гүү гэж 20 гарсан зээрд халзан гүү 1987 онд авчирсан. Г.Батбаяр ах Баяндэлгэр сумын Хүүхдийн халтар азарганы отгон төл эмнэг шахуу зээрд хязаалан үрээ авч улсын наадамд 1988 онд 10 гаргаж хурдлуулаад, хойтон жил соёолон азарга сумандаа 3-т оруулаад ахиж уяагүй. Энэ зээрд азарганы олон төл нь хурдалсан. Зээрд азаргаа соёолон байхад нь халзан гүүгээ хураалгаж охин зээрд унага гарсан. Энэ зээрд гүүний эр төл болгон хурдалсан даа. Зээрд гүүгээ Баяндэлгэр, Багануур, Баянжаргалан суманд айрагдаж байсан саарал азаргандаа хураалгаад охин сартай хул унага гарсныг надад бэлэглэсэн юм. Сартай хул гүүний эр төл бүгд хурдалж, охин төлүүд нь ч хурд төрүүлж байна. Би Сартай хул гүүгээ Д.Санжаасүрэн ахын суманд хоёр айрагдсан халтар азарганд хураалгаад Сарт хээрийн эх халтар гүү гарсан. Ингэхээр халтар гүү маань Баяндэлгэр сумын гурван сайн азарганы дундаас гарсан манай гурав дахь үеийн унаган адуу юм. Би халтар гүүгээ хүргэн ах Д.Дамдиндоржид бэлгэнд өгснийг манай үеэл дүү С.Мөнгөнбаяр Avensis-т хураалгаж хэнз сартай хээр унага гарсан. Хойтон жил нь Д.Дамдиндорж ах маань төрийн наадамд уралдаарай гэж унаган халтар гүүг маань даагатай нь хамт надад буцаан бэлгэнд өгсөн юм.
-Хоёр талаасаа мундаг удамтай адуу цаашдаа ч улам олон удаа айраг, түрүүгээр давхиж эзэн хүнээ баярлуулах болтугай гэсэн бэлгэтэй үгсээр сэтгэгдлээ өндөрлөе.
-Ерөөл оршиг ээ. Энэ дашрамд Баяндэлгэр сумандаа хурдан морины уралдааныг хөгжүүлэх, адууны өв соёлыг дэлгэрүүлэх, уяач, уралдаанч хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах их үйлсэд хамтран зүтгэж яваа В.Батдорж тэргүүнтэй “Шувуун саарал” уяачдын холбооны хамт олондоо 10 жилийнх нь ойн баярын мэндийг хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна