Аймгийн Алдарт уяач Д.Тогтох: Залуу уяачдыг бэлтгэх ажилд гар бие оролцож яваадаа баяртай байдаг

Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул, Далан багийн харьяат, аймгийн Алдарт уяач Дашцэрэнгийн Тогтох 1958 оны намар Далан багийн нутаг Их баянгийн ай хэмээх газар айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр Мянгат болон хоёр удаагийн сумын Сайн малчин юм. Түүний ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны өвөг дээдэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж морь уях ажилд шамдаж байв уу?
- 1940 оны үеэр манай аавын нагац ах нар морь уядаг байсан. Уясан морьд нь ч сайн давхидаг. Олон цагаан адуутай байсан юм гэнэ лээ.
-Нагац ах нарын тань морьд аймагт айрагдаж байсан уу?
-Морьд нь аймагт айрагдаж байсан. Хоёр бор морь нь дарааллан ирсэн түүх ч бий. 1940 оны үед Завхан, Говь-Алтай аймаг нийлж наадмаа тэмдэглэхэд манай нагац ах нарын морьд түрүү, аман хүзүүнд ирсэн. Араас нь Завханы долоон морь дарааллан орсон гэдэг.
-Өөрөөс тань дээш үед хоёр нагацын тань үйл хэргийг үргэлжлүүлж морь уясан хүн бий юу?
-Тэднийг залгамжилж морь уясан хүмүүс манайхны удамд бий. Аймагт жороо морины уралдаанд завсаргүй зургаа, завсартай 10 түрүүлсэн Норовын алдарт Сарт бол манайхны морь. Мөн Ховронгийн жороо бор морь аймагт түрүүлж байсан. Хурдан морьд нь ч мөн аймгийн наадамд айрагдаж байсан.
-Танай аав болон таны тухайд?
- Манай аав залуудаа морь уяж байсан. Гэхдээ аймгийн болон бусад наадмаас олон айраг, түрүү аваагүй. Морь уяж хөдөө л амьдарч байсан хүн дээ.
-Аавын тань уяж байсан морьдоос гарамгай амжилт гаргасан ямар морьд байв?
- Аавд хулгана халтар гэж сайн морь байсан. Анх уяхад жаахан хадуурч байсан гэдэг. Тэр морь аймгийн наадамд урдуур давхиагүй ч бага наадмуудад их ширүүн байсан гэж хүмүүс ярьдаг. Архангайгаас гүү авчирснаар манайхны адуу их сайжирсан. Манайх бол сайн адууны үүдтэй айл.
-Архангайн аль сумын хэн гэж хүнээс ямар гүү авчирч байсан юм бэ?
- Архангайн аль сумаас авчирсаныг нь би сайн мэдэхгүй байна. Ямартаа ч нэг хар гүү авчирсан юм. Тэр гүүнээс төрсөн төлүүд их сайн давхисан. Удам сайтай адуу байсан гэж яригддаг.
-Аав тань нэгдэл нийгмийн үед ямар мал, маллаж байсан хүн бэ?
- Манай аав цэрэгт 17 жил алба хаасан. 1939,1945 оны дайнд оролцсон болохоор цэрэгт ингэж олон жил болсон гэсэн. Бүр хожуу гэр бүлтэй болж найман хүүхэдтэй болсон. Хүүхдүүдээ сургууль соёлтой болгохоос гадна малд дөртэй болгож хүмүүжүүлсэн. Манай ээж аймгийн хоёр удаагийн Аварга саальчин. Харин аав насаараа нэгдэлд удирдах ажил хийсэн. Багийн дарга, агент, багийн тоо бүртгэгч мэтчилэн ажлуудыг хийж явсан.
-Та найман хүүхдийн хэддэх нь вэ? Багадаа морь мал унаж байв уу?
- Би хөдөөний хүүхдүүдийн адилаар хурга, ишиг, тугал бяруу эргүүлж өссөн. 13 настайгаасаа нэгдлийн үхэр хариулж малчин болсон хүн. Хурдан морь унаж байсан. Морь унаад айраг, түрүү аваагүй ч урдуур давхиулж байсан удаатай.
-Морь уях тухайд хэдий үеэс эхэлсэн юм бэ?
- Би 1979 оноос эхэлж морь уяж эхэлсэн. 1980 онд анхныхаа морийг уяж аймагт 20 дотор давхиулж байлаа.
-Түүнээс хойш анхны айраг, түрүүгээ хэдэн оны наадмаас ямар нас, зүсний мориор авч байв?
- 1986 оны аймгийн наадамд миний бор соёолон дөрвөөр ирсэн. Түүнээс хойш бусад морьд маань том, жижиг наадмуудад түрүүлж, айрагдаж эхэлсэн дээ. Сүүлд Сүхбаатарын Уулбаянаас цоохор даага авчирсан. Тэр морь маань аймгийн чанартай наадамд дөрөв, сумын наадамд гурав айрагдсан. Мөн жижиг наадмуудад хэд, хэдэн удаа айрагдсан. 10 гаруй айраг, түрүүтэй. Бас нэг буурал морь аймагт зохиогдсон хаврын уралдаанд аман хүзүүдэж, Баян-Уулд болсон аймгийн бүсэд түрүүлж, Дарив суманд очиж дөрвөөр давхиж байсан. Сүхбаатарын Мөнххаан сумаас авчирсан халтар азарга маань аймагт хоёр удаа 10 дотор давхисан. Мөн сумынхаа наадамд гурван жил дарааллан айрагдсан. Ах нь ийм л амжилттай.
-Дээхнэ үедээ өөрийн унаган адуугаар л нааддаг байсан байх.
- Тийм. Өөрийн унаган адуугаар л нааддаг байсан.
-Өөрийн унаган адууныхаа тухай ярьж өгөөч?
- Миний хул морь аймагт 10 дотор давхиж байсан. Ер нь миний унаган морьд сайн давхиж байгаа. Саяхан миний үрээ Увс аймгийн Завхан сумын наадамд айрагдсан. Бага шиг адуунууд минь сайн давхиж байна. Одоо өөрийн унаган адуунууд аль ч наадамд урдуур давхих бололцоотой болсон.
-Та голдуу аймагтаа нааддаг байсан юм байна. Тийм үү?
- Дээхнэ үед манай сум аймагтайгаа нийлж наадмаа тэмдэглэдэг байсан болохоор ихэвчлэн аймагтаа нааддаг байсан. Тэр үед наадам ч цөөхөн болдог байсан учраас жилдээ ганц уралддаг байлаа. Сүүлийн үед наадмын тоо олширч морьд ч их уралддаг болжээ.
-Танай сумын наадам аймгийнхаа наадмын өмнө болдог байсан уу эсвэл дараа нь болдог байв уу?
- Манай Тайшир 2000 оноос өмнө аймагтайгаа цуг наадмаа хийдэг байсан. Аймгийн наадамд түрүүлж, айрагдсан морьдын 50-60 хувь нь манай сумын морьд байдаг байлаа. Дараа нь Халиун, Баян-Уул сумын морьд ордог байсан. Манай Тайширын адуу аймагтаа илүү хурдтай. Одоо ч сайн хурдалж байгаа.
-Таны хамгийн өндөр амжилт гаргасан наадам хэдэн онд хаана болж байв?
- 2010 оноос хойш миний морь их сайн давхиж байгаа. 2014 онд сумынхаа ойн баярт хоёр соёолон уралдуулснаас нэг нь таваар, нөгөө нь зургаагаар давхиж байсан. Мөн азарга гурваар, бага үрээнүүд айраг, түрүү авсан.
-Та сумандаа ахмад уяачдын тоонд орж байна уу?
- Ахмад уяачдын тоонд л орно.
-Таны залууд Тайшир сумын тэр дундаа Далан бригадын нэрийг дуурсгаж байсан уяачдын нэрийг дурдаач. Тэдгээр уяачид ямар морьд уядаг байсан бол?
- Манай Тайшир сумын Төмөрбаатарын хул, Далхын халиун алаг, Ягааны бор гэх мэтчилэн олон сайн морь байсан. Сүүлийн үед сумаас Я.Од гэж залуугийн морьд нь сайн давхиж олон айраг, түрүү авч байгаа. Дээхнэ үед Дашцэрэн гэж хүний хул морь аймагт соёолон насанд түрүүлж, бүдүүрсэн хойноо айрагдаж байсан. Түүний дараа Далхсүрэн гэж хүний халиун алаг морь аймагт нэг түрүүлж, хоёр айрагдсан. Мөн буурал сүүлт, хар морьд нь айрагдаж сайхан амжилт үзүүлж байсан юм. Ер нь манай сумын уяачид олон айраг, түрүүтэй. Жороо мориор Далан бригадад Норовын сарт, Говоронгийн бор, Баатарын бор гэх мэтчилэнгийн морьд 2000 оноос өмнө сайхан хурдалж байлаа.
-Таны залгамж халаа үр хүүхдүүд моринд хэр дур сонирхолтой байна?
- Би гурван хүүтэй. Гурвуулаа морь уях сонирхолтой, морины ажилд оролцож байгаа. Мөн морьд нь гайгүй давхих төлөвтэй байна. Алсдаа удам залгасан уяачид гарч ирнэ гэж горьдож байгаа.
Та аймгийн Алдарт уяач цолыг хэдэн онд хүртсэн юм бэ? Тэгэхэд аймгийн баяр наадмын хичнээн айраг, түрүүтэй байв?
- Нэг түрүү, таван айргийн амжилтаараа 2004 онд аймгийн Алдарт болсон. Нэг түрүүгээ аймгийн хаврын бүсийн наадмаас буурал соёолонгоороо авсан.
-Тэгвэл таван айргийг яаж авч байв?
- Аймгийн наадамд цоохор азарга хязаалан, соёолондоо гурав, дөрвөөр давхисан. Мөн буурал үрээ Баян-Уулд түрүүлж, Даривт болсон бүсийн наадамд гурваар давхисан. Аймгийн хаврын уралдаанд ч аман хүзүүдэж байлаа. Халтар азарга маань сумандаа гурван айраг, нэг аман хүзүүтэйгээс гадна гурав, дөрвөөр давхиж байсан. Буурал хязаалан мөн түрүүлж, соёолондоо тавлаж байсан.
-Та жороо мориор наадаж байв уу?
- Би жороо мориор наадаж байсан. Жороо мориороо багийнхаа наадамд хоёр аман хүзүүдэж, сумандаа нэг айрагдаж, аймагт 10 гарган давхиж байлаа.
-Нэгдэл нийгмийн үед та ямар мал, маллаж байсан бэ?
- Би 20 гаруй жил нэгдлийн үхэр хариулсан хүн. Ямартаа ч замаа борлуулж, довоо шарлуулна гэдгээр таарсан унагаа уначихдаг, хүссэн газраа унаагаа сольчихдог л байсан. Түүнээс илүү эрэмгий байгаагүй.
-Хувьд гарснаасаа хойш малаа сайн өсгөж мянга болгожээ. Тэр нь хэдэн онд вэ?
- 1990 оны хувьчлалын дараахан сумынхаа эхний таван мянгат малчны нэг болж байсан даа.
-Тухайн үед танай сумаас тантай хамт хэн гэж хүмүүс мянгат малчин болж байсан бэ?
-Сүүлд Улсын Сайн малчин болоод нас барчихсан Пүрэвсүрэн, Нямбуу, Жаргалсайхан гуай нар сумын сайн малчин болсон. Тэдний дараа би орсон доо.
- Одоо малын тоо толгой хэд болж байна?
- Одоо нэг их малгүй ээ. Харин хоёр хүү маань хоёулаа мянга гаруй малтай. Мал хариулах талаар хүүхдүүддээ зөвлөнө үү гэхээс өөрөө чадал муудаад маллаж чадахаа байсан. Хүүхдүүддээ л түшиг тулгуур болж явна даа.
-Уяач хүн морь уяхаас гадна олон чадвартай байх ёстой гэдэг. Морь хатгаж ханах, шинжиж таних гээд л. Танд тэр эрдмийн аль нь илүү байдаг вэ?
- Олон жил мал малласан болохоор морь таних чадвар арай илүү байна уу гэж дотроо боддог юм. Гайгүй давхина гэсэн морьдоо бариад уячих дайны шүү дээ.
-Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-Хүүхэд, морь эсэн мэнд наадах л Монгол уяач хүнд хамгийн сайхан санагддаг. Тэгээд айраг, түрүү авбал бүр илүү баяр баясалтай байдаг юм. Сумынхаа 90 жилийн ойн баярт хоёр соёолон уралдуулж нэгийг нь таваар, нөгөөг нь зургаагаар давхиулж, халтар азаргаа айрагдуулж, бага адуунуудаа 10 дотор оруулж байсан минь их сайхан санагддаг. Тэгэхэд манай уяа 10 гаруй айраг, түрүү авсан болохоор би энүүхэндээ их л баярлаж байлаа.
-Одоо залуу уяачид ахмадуудаа түшээд гал уяа байгуулаад байх шиг байна. Танай уяачид тэгж байна уу?
-Саяхан Тайширын уяачдын холбоо байгуулагдсан. Уяачид холбоондоо нэгдэн оролцож байна. Бидний хойчийг залгамжилж олон сайхан залуу уяач морио уяж байгаа нь сайшаалтай. Уг ажилд би гар бие оролцож яваадаа баяртай байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
- За баярлалаа. Та бүгдийн ажилд ч өндөр амжилт хүсье. Урт замыг туулан өргөн уудам нутгаар аялж энд ирж ярилцлага авч байгаад хувиасаа их баярлаж байна. Тайширынхаа уяачдын өмнөөс талархсанаа илэрхийлж сайн, сайхан бүгдийг хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
1 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
3 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
3 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
4 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
5 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
8 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Өчигдөр, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
5 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
23 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
2 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
8 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
3 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
1 цагийн өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
3 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
4 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
1 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
Сэтгэгдэл бичигдээгүй байна