2018 ОНЫ ЧАНСАА ӨНДӨР УЯАЧИД

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 24 -нд

Монголын уяачдын эв нэгдлийн баяр шинэ жилийн цэнгүүн 2018 оны 12 дугаар сарын 11-нд Улаанбаатар рестораны их танхимд боллоо. Улиран өнгөрч буй 2018 онд уясан хүлэг морьдоо урамтай сайхан хурдлуулж, амжилтаараа бусдыгаа хошуучилсан шилдгүүд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж энэхүү танхимд цуглажээ. Баярын цэнгүүнийг уламжлал ёсоор холбооны тэргүүн нээн үг хэлж, /энэ удаа ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нээсэн/ мэндчилгээ дэвшүүлсний дараагаар чансаагаараа тэргүүлэгсдийн шагналыг гардуулах үйл ажиллагаа өрнөсөн. Ингээд 2018 оны Монгол Улсын чансаа өндөр уяачдыг танилцуулъя. 

1. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын наадмаас 1 түрүү, 6 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 6 түрүү, 19 айраг хүртсэн Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр 87 оноогоор НЭГДҮГЭЭРТ эрэмбэлэгдлээ.


2. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 4 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 5 түрүү, 10 айраг хүртсэн Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Ононгийн Батбилэг 64 оноогоор ХОЁРДУГААРТ эрэмбэлэгдлээ. 


3. Ардын хувьсгалын 97 жилийн ой,Үндэсний их баяр наадмаас 2 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 3 түрүү, 13 айраг хүртсэн Ховд аймгийн Дарви сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Түвдэнгийн Батцоож 47 оноогоор ГУРАВДУГААРТ эрэмбэлэгдлээ.


4. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 3 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 5 айраг хүртсэн Дорнод аймгийн Цагаа-Овоо сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Түвдэнжаажидын Батзориг 33 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ эрэмбэлэгдлээ.


5. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 5 айраг хүртсэн Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Баярсайханы Лхагва-Очир 25 оноогоор ТАВДУГААРТ эрэмбэлэгдлээ. 


6. Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 1 түрүү, 8 айраг хүртсэн Төв аймгийн Баянцогт сумын уугуул Мөнхбатын Цэрэнжав 21 оноогоор ЗУРГАДУГААРТ эрэмбэлэгдлээ.


7. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 3 айраг хүртсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Адуучийн Нямбаатар 20 оноогоор ДОЛДУГААРТ эрэмбэлэгдлээ.


8. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 1 түрүү, 5 айраг хүртсэн нийслэлийн Хан-Уул дүүргийн уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир 19 оноогоор НАЙМДУГААРТ эрэмбэлэгдлээ. 


9. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 2 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 1 түрүү, 4 айраг хүртсэн Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Ганболдын Энхтайван 17 оноогоор ЕСДҮГЭЭРТ эрэмбэлэгдлээ.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна