A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/tmp/ci_session6ee3a1c65ab13730242f02fcc2b5b93812b8a45f): failed to open stream: No such file or directory

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 156

Backtrace:

File: /home/todmagnai/application/libraries/Front_Controller.php
Line: 15
Function: library

File: /home/todmagnai/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/todmagnai/public_html/index.php
Line: 144
Function: require_once

Хан Хэнтийн шилдгүүд тодорчээ

Хан Хэнтийн шилдгүүд тодорчээ


Хэнтий аймгийн “Сэцэн ханы хурд” МСУХ-ны хамт олон улиран одогч тахиа жилийнхээ ажлыг дүгнэн, амжилт бүтээлээ хэлэлцэж, шилдгүүдээ тодруулжээ. Морь уях дэг соёлыг үндэслэгч нутгийн уяачид, уралдаанч хүүхдүүд, хурдан хүлгүүдээс тахиа жилд амжилтаараа тэргүүлсэн шилдгүүдийг танилцуулбал:

Шилдгийн шилдэг салбар холбоо:
Баянхутаг сумын “Жаргалант хүлэг” МСУХ 
Шилдэг салбар холбоо:
Баян-Овоо сумын “Жавхлантын хурд” МСУХ
Жаргалант сумын “Хааны хүлэг” МСУХ
Бор-Өндөр сумын “Боржигон ажнай” МСУХ
Өмнөдэлгэр сумын “Айргийн хүлэг” МСУХ
Баян-Адрага сумын “Адрагийн хурд” МСУХ
Шилдэг гал уяа:
Биндэр  сумын “Хорхунагийн хүлэг” гал уяа 
Шилдэг уралдаанч хүүхэд:
Баян-Адрага сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч Баянмөнхийн Төгсбаяр аймаг, бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, дөрвөн айраг хүртэн 28 оноо цуглуулан тэргүүлжээ.
Баян-Овоо сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч Ууганбаатарын Цэрэнбаяр улсын баяр наадам болон аймаг бүсийн уралдаанаас айраг хүртэн 15 оноо цуглуулж удаалсан байна.
Хэрлэн сумын “Хан хэнтий ” цогцолбор сургуулийн 7б ангийн сурагч Лхамцэцэгийн Билгүүнбаатар улсын бүсийн уралдааны нэг айраг, аймаг бүсийн уралдааны нэг түрүү, хоёр айргийн амжилтаар 12 оноо цуглуулан гуравдугаарт бичигдсэн байна.
Жаргалантхаан сумын ЕБС-ийн 5б ангийн сурагч Мөнхсүхийн Энхмандах аймаг , бүсийн уралдаанаас  нэг түрүү, гурван айраг хүртэн 9 оноо цуглуулж дөрөвдүгээр байрт оржээ.
Хэрлэн сумын ЕБ-ын дөрөвдүгээр сургуулийн 7а ангийн сурагч Ангарагийн Батбилэг улсын бүсийн болон аймгийн бүсийн уралдаанаас тус бүр нэг айраг хүртэн 8 оноогоор тавдугаарт бичигджээ.
Норовлин сумын ЕБС-ийн 5в ангийн сурагч Хүрэлбаатарын Дөлгөөн аймаг, бүсийн уралдааны нэг түрүү, хоёр айргийн амжилтаар 8 оноо цуглуулж, жагсаалтын тавдугаарт бичигджээ.
Шилдэг уяач:
1.Баян-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нэргүйн Атарбаяр улсын баяр наадмаас нэг, аймгийн бүсийн уралдаанаас гурван айраг хүртэн 18 оноо цуглуулж, уяачдаа түүчээлсэн байна.
2. Бор-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Боргилын Бат-Өлзий улсын бүсийн уралдаанаас нэг түрүү, нэг айраг, аймгийн бүсийн уралдаанаас нэг түрүү хүртэн 16 оноо цуглуулж хоёрдугаарт бичигдсэн байна.
3. Галшар сумын харьяат, аймгийн Алдарт уяач Юрагийн Батмөнх улсын бүсийн уралдаанаас нэг айраг,аймаг, бүсийн уралдаанаас нэг түрүү, хоёр айраг хүртэн 12 оноо цуглуулж гуравт жагсчээ.
4. Жаргалтхаан сумын харьяат, сумын Алдарт уяач Энхбаярын Ууганбилэг аймаг, бүсийн наадмын нэг түрүү, дөрвөн айргийн амжилтаар 12 оноо цуглуулж  дөрөвт бичигджээ.
5. Батноров сумын харьяат, аймгийн Алдарт уяач Халтарын Алтанхуяг аймаг, бүсийн наадмын гурван айргийн амжилтаар  11 оноо цуглуулж шилдэг уяачийн тавд эрэмбэлэгдсэн байна.
Шилдэг азарга:
1. Баян-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нэргүйн Атарбаярын ЗЭЭРД азарга. Улсын баяр наадам болон аймгийн аймгийн бүсийн уралдааны айргийн амжилтаар 11 оноо цуглуулж жагсаалтын нэгдүгээрт
2.Баян-Адрага сумын харьяат, сумын Алдарт уяач Дүнгээбаатарын Мөнхбаярын СААРАЛ азарга. Аймгийн баяр наадмын нэг түрүүгээр  зургаан оноо цуглуулж жагсаалтын хоёрдугаарт.
3. Баян-Адрага сумын харьяат, залуу уяач Ганхуягийн Мөнгөншагайн ХҮРЭН азарга. Аймаг, бүсийн уралдааны хоёр айргийн амжилтаар зургаан оноогоор гуравдугаарт
4. Цэнхэрмандал сумын харьяат Заяабаярын ХАР азарга. Аймгийн бүсийн уралдаанд нэг түрүүлж, дөрвөн оноо цуглуулан дөрөвдүгээрт
5. Батноров сумын харьяат, аймгийн Алдарт уяач Халтарын Алтанхуягийн ШАРГА азарга.  Аймгийн баяр наадмын нэг айргийн амжилтаар дөрвөн оноо цуглуулж тавдугаарт
Шилдэг их нас:
1.Бор-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Боргилын Бат-Өлзийн  ХҮРЭН морь. Улсын бүсийн уралдаанаас нэг түрүү, аймгийн бүсийн уралдаанаас нэг түрүү  хүртэн 12 оноо цуглуулж, шилдэг их насны морьдыг тэргүүлжээ.
2. Баян-Адрага сумын харьяат, сумын Алдарт уяач Дамдинсүрэнгийн Баттогтохын ХАЛИУН морь.  Аймаг, бүсийн уралдааны нэг түрүү, нэг айргийн амжилтаар долоон оноо цуглуулан удаалсан байна.
3. Мөрөн сумын харьяат, сумын Алдарт уяач Оюун-Эрдэнийн Амгаланбаатарын  ХҮРЭН ХАЛЗАН морь. Аймаг, бүсийн уралдааны хоёр айргийн амжилтаар зургаан оноо цуглуулан гуравдугаарт.
4. Баян-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Даваажавын Хэрлэнбаатарын ХОНГОР морь. Аймаг, бүсийн уралдаанд нэг түрүүлж, дөрвөн оноо цуглуулан удаалсан байна.
5. Батноров сумын харьяат,  сумын Алдарт уяач Туваанжавын Дарьхүүгийн ХҮРЭН морь. Аймгийн баяр наадмаас нэг айраг хүртэн дөрвөн оноо цуглуулж, тавдугаарт бичигдсэн байна.

Мэдээллийг: Хэнтий аймгийн “Сэцэн ханы хурд” МСУХ-ны нарийн бичгийн дарга Ө.Алтантөгс

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: rewind() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 188

Backtrace:

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: filesize(): stat failed for /tmp/ci_session6ee3a1c65ab13730242f02fcc2b5b93812b8a45f

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 192

Backtrace: