ММСУХ-ны шинэ удирдлагуудтай танилц


Монгол Улсын хамгийн олон гишүүнтэй, хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй төрийн бус байгууллага  Монголын Морин Спорт Уяачдын Холбоо энэ сарын 24-нд ээлжит их хурлаа хийж, удирдлага, зохион байгуулалтын өөрчлөлтөнд орсныг уншигчид мэдэж буй. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Тод манлай уяач Цогтын Батсайхан тус холбоог ирэх дөрвөн жилийн турш  удирдах болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин түүний удирдлагын багт ямар хүмүүс орсныг одоо дуулгая.

Тэргүүн дэд Ерөнхийлөгч: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, “Уулс холдинг” ХХК-ийн Ерөнхий захирал, Тод манлай уяач Т.Галбадрах

Дэд Ерөнхийлөгч: Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Алтай констракшн” ХК-ийн Ерөнхийлөгч, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Манлай уяач Ө.Пүрэвбаатар

Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Б.Нямжав

Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Ц.Туваан

Баянхонгор аймгийн Заг сумын уугуул З.Пүрэв-Очир

Говь-Алтай аймгийн уугуул Ц.Гончигсүрэн

Ерөнхий нарийн бичгийн дарга: "Хьёндэ Элеватор Монгол" ХХК-ийн захирал Ч.Хишигбаатар

Ажлын албаны дарга: Б.Батбаатар

Ийм бүрэлдэхүүнтэй баг хамт олон ирэх дөрвөн жилийн турш Монголын уяачдыг удирдах аж. Бид тун удахгүй тэргүүлэгчдийн багийг танилцуулах болно.

А.Энхжил


4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.