Сумын Алдарт уяач А.Дашдондог: УЯА МОРЬДОО ХӨТӨЛЖ ХӨНГӨРҮҮЛДЭГ БАЙЛАА
Төвийн IV багийн харьяат, сумын Алдарт уяач Алтангэрэлийн Дашдондог 1942 онд Заамар сумын Булын хоолой хэмээх газар айлын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Ахыгаа даган хурдан морины дэл сүүл боож уяач болжээ. “Би адуу унаж эдлэхдээ гайгүй, адууг хараад таньж мэдэхгүй ч унаж эдлээд л мэддэг. Миний эдэлж унасан адуу л айраг, түрүүнд давхидаг” байлаа хэмээн Алдарт уяач хуучилсан юм.
-Дашдондог уяачийн хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон нь хэнтэй холбоотой вэ?
-Манай ах Алтангэрэл морь уядаг хурдан сайхан адуутай хүн байсан. Би чинь ахаараа овоглодог. Ээж маань хойшоо Орхонтуулын сангийн аж ахуй руу хүнтэй сууж, би таван настай, ахтайгаа хоёулаа эмэг ижий дээрээ үлдсэн юм. Ах 20 хүртлээ л хурдан морь унасан. Уяач болоод сумандаа болон гадагшаа Дашинчилэн, Угтаалаар сайн наадаж олон айраг, түрүү хүртэж байсан. Ахын бор морь, хээр соёолон, асман хүрэн морь, азарга ч байсан.
-20 хүртлээ морь унасан гэхээр ах нь их бага биетэй хүн байжээ дээ?
-Тийм, жижигхэн хүн л дээ. Олон хүний морь унаж айрагдуулсан. Улсын Алдарт уяач Баянцогтын Бөөнт Дамдинсүрэн гэж хонгор азарга улсын наадамд түрүүлж айрагдуулсан хүний морийг унадаг байсан гэдэг. Улсын наадамд хүртэл морийг нь унаж байсан юм билээ, гэхдээ яаж давхиулж байсныг мэдэхгүй. Хонгор азарга нь бол ахаас сүүлд хурдалсан адуу. Арзгай Чүлтэм гэж хүний бор морийг унан суманд олон айрагдуулсан. Унаач байхдаа унасан морио дандаа л айраг түрүүнд давхиулдаг байсан юм. Манай ах надаас тав ах, 1937 оны хүн. 20 наснаас морь уясан гэхээр 1950-аад оны сүүлээр морь уясан. Уяа их сайн тааруулна. 1990 он хүртэл морьд нь хурдалж байсан. Заамарын нэгдэл Хундан цагаан хонины баяр гэж хийхэд ахын бор морь түрүүлсэн. Угтаалын ургацын баярт бор морь нь түрүүлээд, соёолон нь мөн түрүүлж байсан. Асман хүрэн нь хоёр удаа түрүүлсэн байх шүү.
-Бор морь нь хаанахын адуу юм бэ?
-Заамарын ногоон Цэмбэл гэж хүний адуу. Манай ахад дөнгөж их насанд нийлсэн морь хадам ах Дамбий гэж хүн өгсөн. Битүү бор морийг ах уяж айраг, түрүү олон хүртсэн. Суманд тав зургаа айрагдан, нэг түрүүлсэн байх. Бор морь ихэвчлэн аман хүзүүддэг. Угтаалд харин түрүүлж байсан.
-Асман хүрэн гэдэг нь азарга байж байгаад сүүлд морь болгосон юм уу?
-Тийм. Асман хүрэн өөрийнх нь унаган адуу. Том засааг нь аваад жижиг засаа нь өрөөсөн талдаа үлдэхгүй юу. Тэгээд азарганд биш их насанд уралдуулдаг байж. Асман хүрэн сайн морь байсан. Би 1988 онд уяад Заамарт их хол түрүүлгэж, хээр морио гуравлуулж байлаа.
-Өрөөсөн засаатай ч гүү хураадаг байсан уу?
-Төл нь гэж хоёр хонгор үрээ байдаг байсан. Тэрнээс хойшихыг нь сайн мэдэхгүй. Уг нь гүү хураадаг л байсан гэсэн би ямар үзсэн биш.
-Таны хувьд хэдийнээс морь уях болсон юм бэ?
-Багадаа хурдан морь унадаг хүүхэд том болоод морь уядаг болчихдог юм байна. Би Чунаг гэж хүний хар морийг унан Майн нэгэнд нэг, суманд хоёр түрүүлгэсэн. Гомбо-Оригийн Дашдондог гэж хүний хээр азарга, Нялга Дашдондогийн хээр азарга хоёрыг айрагдуулж байлаа. 1966 онд цэрэгт яваад 1969 онд халагдаж ирээд хоёр жил Тариа бригадад аж ахуй хийсэн. Мал аж ахуйн гурван бригадын даргаар 30 гаруй жил ажиллаж, сүүлд ой хамгаалагч хийж байгаад тэтгэвэрт гарсан. Анх морь уяж эхлээд Майн нэгний баярт хонгор халзан морио түрүүлгэсэн. 1979 онд манай нутгийн "шар" Дамба хүүд маань сөнгө хээр даага өгснийг уяж таван настай хүүгээрээ унуулж суманд тавлуулсан. Давхар уяагаар Дашинчилэнд түрүүлж, намар нь энд төлөвлөгөө юуны билээ, 10 жилийн ой болоход мөн түрүүлсэн. Их насанд нийлээд хоёр аман хүзүүдэж, гурван удаа гуравласан. Миний энэ хээр морийг Заамарынхан андахгүй, олон айрагдсан хурдан буян. 1980 хэдэн онд билээ хүрэн хязаалан суманд түрүүлж, соёолондоо Эрдэнэтийн VIII фестивальд их насанд уралдан гуравласан. Хонгор азарга Дашинчилэнд түрүүлсэн.
-Ихэвчлэн хонгор зүсмийн адуугаар нааддаг байсан юм аа даа?
-Яах вэ, манай адуу хонгор, хээр аль аль нь байсан. Бас нэг хонгор хязаалан уяад нэг түрүүлгэж, нэг аман хүзүүдүүлсэн. Сайхан эрлийз хээр морь намрын найранд олон түрүүлж байсан.
-Сумын Алдартын болзол 10 түрүү, эсвэл 20 айраг. Та сумын баяр наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-20 айраг, түрүү лав авсан. Хүний өөрийн морь уяж л байлаа. Нуваантая гэж хүний хээр азаргыг гурав аман хүзүүдүүлж, Жанлавын ногоон азаргыг мөн гурав аман хүзүүнд давхиулсан. Өөрийн сум, Угтаал, Дашинчилэнгээр их нааддаг байлаа. Төв аймгийн 60 жилийн ойгоор улсын наадамд явсан.
-1983 онд Төв аймгийн 60 жилийн ойд танай эндээс урилгаар нэлээн олон уяач явсан байх шүү?
-Тийм, тийм. Тэгэхэд том хүү маань морьдоо унасан юм. Соёолон барианы үзүүр дээр суун 100-аар орсон. Мөн хавчиг хээр морь зуугаар орсон. Түүнээс 10 жилийн өмнө бас АХ-ын 50 жилийн ойгоор улсад очиж шүдлэн 50-аар давхиулж байлаа.
-Морины уяа зөв байгаадаа ч юм уу, аз од гийсэндээ ч юм уу, уясан болгон айрагддаг жил байдаг гэдэг. Таны хувьд айраг, түрүү олноор нь авч байсан наадам бий юу?
-Нэг жил халтар морь аман хүзүүдүүлж, хүрэн хязаалан түрүүлгэсэн. Тэр хүрэн хязаалан чинь Эрдэнэтэд их настай уралдан гурваар давхисан соёолон шүү дээ. Уяж байсан шүдлэнгээ хамаатан Гантөмөрт өгсөн. Тэр наадамд миний хүрэн хязаалан түрүүлж, тэр шүдлэн мөн түрүүлсэн.
-Хурдан адуу авч уяж хурдлуулж байв уу?
-Үгүй ээ, унаган адуугаараа л наадаж байгаа. Би адуу унаж эдлэхдээ гайгүй, адууг хараад таньж мэдэхгүй ч унаж эдлээд л мэддэг. Миний эдэлж унасан адуу л айраг, түрүүнд давхидаг. Бригадын дарга байхад одооных шиг машин, мотоцикль элбэг биш, хоёр морьтой л явдаг байлаа. Тэгэхдээ уядаг морио хөтөлж хөнгөрүүлнэ. Лүнгийн Авирмэд гэж уяач “Ийм хүний морь айрагдаж түрүүлэхээс яахав. Сайхан хөтөлж хөнгөрүүлээд хорыг нь гаргаад явах юм” гэж байж билээ.
-Таны унаж хөнгөрүүлэн хурдан гэдгийг нь таньсан адууг хүн авъя гэж наймаалцаж байв уу?
-Авч өгөлцөж л байлаа. Дашинчилэнгийн Цэрэндаш гэж хүн надаас адуу авсан. Мөн Дашинчилэнгийн Лувсандагва гэж хүн надаас хонгор үрээ авч сумандаа түрүүлгэж байсан. Хэд хэдэн үрээ зарахад сайн байна л гэцгээдэг юм.
-Сүүлийн үед морины эдэлгээ үгүй болчихоод байгаа. Хүүхдүүд нь морио унаж эдэлж байна уу?
-Би дөрвөн хүү, хоёр охинтой. Хоёр хүү мал дээр байдгаас бага нь морь уядаг юм. Хаа очиж манай хүүхдүүд бүгд морио унана. Гэхдээ одооны морь уналга дааж хамар давахгүй болж. Бидний үеийнх шиг морийг унаж эдлэхээ ч больсон байна. Миний үед Заамарын төвөөс гурван цагт мордоод Шартолгойн нуур руу араар тойрч, Орхонтуулаас наахна очиход шөнө 12 цаг болж байдаг. Энэ хамар өөд манай бригадын төв байхад шөнө гурван цагт мордоод Аргалын өвөр, Жасангийн дэнж ороход айл босоогүй байхад очно. Бараг 60км орчим зайтай газар.
-Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнхөд ивээгдэж яваарай.
-Баярлалаа. Та бүгдийн ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Заамар сумын тусгай дугаар. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна