Уралдаанч хүүхдийн гар хөлдсөн гэсэн мэдээлэл ташаа гэв

Сэтгүүлч
2019 оны 2-р сарын 11 -нд

Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт уралдаанч хүү гараа хөлдөөсөн тухай мэдээлэл цахим орчинд тархсантай холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар нар өнөөдөр  /2019.02.11/ мэдээлэл хийсэн юм. Тэд: “Иргэд мэдээллийг түгээхдээ хүүхдийн 108 дугаарт анхлан мэдэгдэж байхыг хүсч байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн тоот тушаалаар жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаан, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Энэ тогтоолыг аймаг, сумдын Засаг дарга нар хэрэгжүүлж ажиллах чиг үүрэгтэй. Энэ тогтоол бүх аймаг, сумдын дарга нарт хүргэгдсэн. Өнөөдөр бид Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын "Хурдан морины сунгаан, уралдаан болооогүй" гэсэн албан тоотыг авлаа. Мөн хүүхэдтэй холбоотой мэдээллийг нягталж,  ээжтэй нь холбогдсон. Одоогоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ойролцоо золголтоор явж байгаа юм байна. Шинийн нэгэнд "Ахынх нь мотоциклийн шатахуун дууслаа" гэдэг мэдээлэл авсан хүү саахалт айл руугаа гар чийдэн бариад гүйжээ. Энэ хооронд гар нь хайрагдсан байна. Маргааш нь сумын төвд эмчид үзүүлж, анхан шатны тусламж авчээ. Зургаан настай У овогтой А гэдэг хүүхэд бөгөөд Хэнтий аймгийнхаа ойролцоо суманд нэгдүгээр ангид сурдаг. Галт тэргэнд явж байхад нь үе тэнгийн найзынх нь ээж мэдэгдэлгүйгээр зургийг нь авч сошиалд ташаа мэдээлэл түгээсэнд хүүгийн ээж  гомдолтой байгаагаа бидэнд илэрхийлсэн” гэв.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна