Солгой хэмээх Равсалын ЛХАМСҮРЭНГИЙН ХЭЭР


“Сайн хүлэг ерөөлөөр учирдаг” хэмээх үгэнд би жигтэйхэн итгэдэг юм. Үнэхээр ч уулзаж байсан олон уяач хүлэг сайн мориныхоо талаар сэтгэл уясам, гайхаж бишрэм түүхүүдийг ярьж, чухам түүнд л ирж тийн алдарших ёстой байсныг бат нотолдог. Одоо танд хүргэх хээр морины түүх амь хэлтрүүлсэн ачийг сануулсан, 1960-аад оны эхэн үед л болов уу, Хятад руу явж байсан Галшарын тууварчид Асгатын “Солгой” хэмээх Лхамсүрэнгийн хажуугаар өнгөрөхдөө замын ая даахаа байсан цоохор байдсыг орны адуугаар солих санал тавьжээ. Лхамсүрэн хурдны гол цөмөөс туугдаж яваа эцэснээс өөр эмгэггүй цоохор байдсыг авч үлдэн, орны адууг нь өгч. Ингээд урт дэлдэн чихтэй цоохор гүүгээ хадуурдаг л болохоос хурдан, хавчигтаа суманд аман хүзүүдсэн буурал духтай жижигхэн хүрэн азарганд хураалгаж хойтон жил нь эр хээр унагатай болжээ.
Биеэр бага хээр морь даагандаа есөөр давхиж, шүдлэндээ дөрөвт хурдлан айрагдаж. Хойтон жил нь хязааландаа гавьсангүй. 1966 онд соёолонд нь нэг нутгийн Ширнэн уяж, хүү Жүндэрээрээ унуулан Халзан суманд болсон цагаан алт хэмээх ноосны баярт зориулсан уралдаанд түрүүлгэжээ. Энэ уралдаанд даага, шүдлэн, хязааландаа Халзан суманд гүйцэгдээгүй Сүхдоржийн хонгор хэмээх морь ирсэн дуулдаж, наадамчид түрүү морь тодорхой болжээ гэцгээж байж.
Ингээд соёолон уралдахад Лхамсүрэнгийн хээр нөгөө хонгортой хоёул гарч зугтан холхон түрүүлэн шагшуулж. Учир нь хээр морь ирчихээд наадмын талбайг гурвантаа тойрч байхад өнөө айхтар хурдан хонгор сая нэг орж ирж байсан гэдэг. Ийн далд түрүүлсэн хээр морины тухай уяачид “Лав хоёр км тасарч түрүүллээ” хэмээн шуугицгааж байжээ.
Хээр морь хавчигтаа өнжөөд, 1968 онд долоон настай морь аман хүзүүнд хурдалсан байдаг. Гэхдээ учир мэдэх хүмүүсийн яриагаар бол бараг түрүүлэх байж. Наадмын өмнө Бараан ус хэмээх газар сунгаж байтал сурсан зангаараа хадуурч (их хадуурдаг морь байсан гэдэг) хойд хөлөндөө сэв суулгачихаж. Наадам тулчихсан тул эзэн уяач нь өөрийн мэдэх чадах бүхнээ хэрэглэж, тарваганы тос түрхэж уралдуулаад аман хүзүүдүүлж. Уралдаад ирснийх нь дараа амрааж байгаад, унагаж үзвэл үзүүртэй чулуу орж үрэвсээд, идээлчихсэн байсан гэдэг. Ийм эмзэг байхдаа хээр морь В.Лхамсүрэнгийн сарт хүрэн, Ө.Чойжилсүрэнгийн саарал, Д.Батмөнхийн хүрэн зэргийг ардаа хийн аман хүзүүнд баригдсан билээ. Хойтон жил нь найман настай морь даагаа нэхэн холхон шиг түрүүлж эзэн уяачийн магнайг тэнийлгэсэн байна.
Сумын наадамд хоёр түрүүлж, хоёр айрагдсан хээр морь ид насандаа эндсэн бөгөөд унаач хүү Жүндэр нь “Хээр морь дух өргөн, нүднийх нь аяга том. Хамрын самсаа агуу адуу байж билээ. Би олон морин дээр мордсон. Тэр хээр шиг дөрөө богинодоод байдаг адуутай таарч байгаагүй. Их өргөн болохоор хөл алцайж сарвайгаад, дөрөө намдаад байх шиг санагддаг байсан. Хүн харахад эв хав муутай. Элбэг, сул арьстай. Татаад тавихад нэг хэсэгтээ улцайгаад байж байдаг. Зан төлөвийн тухайд их номхон, тэгсэн хэрнээ бяртай адуу байсан” хэмээсэн юм. Мөн тэрээр “Эндсэнийх нь хавар Лхамсүрэн ах хээр мориныхоо үхсэн газарт очоод үзсэн хавирганых нь яс үргэлжээрээ байсан гэнэ лээ” хэмээн нэмж ярьсан юм.
Цоохор гүүний амийг хэлтрүүлэн буян үйлдсэний хариуд хурдан хээр морьтой болсон Равсалын Лхамсүрэн уяач 1924 онд Авдар бүдүүн хэмээх газар төрсөн бөгөөд нэгдлийн адуу, хонь маллахын зэрэгцээ уламжлалт аргаар мал эмчлэхдээ гаргуун нэгэн байсан гэдэг.
"Тод магнай" сэтгүүл. Сүхбаатар аймгийн Асгат сумын тусгай дугаар. 2018 он
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 23:12 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
202.126.89.152
сайхан түүх байна
Reply