A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/tmp/ci_session469afd1c3fa6b71e453ea52513ecb1c922104f99): failed to open stream: No such file or directory

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 156

Backtrace:

File: /home/todmagnai/application/libraries/Front_Controller.php
Line: 15
Function: library

File: /home/todmagnai/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/todmagnai/public_html/index.php
Line: 144
Function: require_once

МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЦАГААН СУМЫН «ЖОНОН ВАНГИЙН ХУРД»

МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЦАГААН СУМЫН «ЖОНОН ВАНГИЙН ХУРД»

Сэтгүүлч
2019 оны 2-р сарын 15 -нд

Засагт хан аймгийн Жонон вангийн хошуу, одоогийн Баянхонгор аймгийн Баянцагаан сум нь 5395 км2 газар нутагтай, 4000 шахам хүн амтай, 285.000 толгой малтай, Улаанбаатар хотоос 960, Баянхонгор аймгаас 247 км зайд оршдог. Баянхонгор аймгийн тал хээрийн бүсийн   төв сум юм. 
Баянцагаан сумын “Жонон вангийн хурд” МСУХ-г 1993 онд тус сумын  уугуул, Лүндэгийн Дашдондог санаачлан үүсгэн байгуулсан түүхтэй. Өдгөө 26 дахь жилийнхээ ойг угтаж байна. Тус хугацаанд Монгол Улсын Алдарт уяач нэг, нийслэлийн Алдарт уяач нэг, аймгийн Алдарт уяач 24, сумын Алдарт уяач 10 төрөн гарсан төдийгүй Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаанаас нэг айраг, Үндэсний их баяр наадмаас дөрөв айраг, Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанаас таван түрүү, есөн айраг хүртсэн амжилтыг үзүүлжээ. Мөн Баянхонгор аймгийн “Хонгорын шигшмэл хурд” уралдаан, аймгуудын баяр наадам болон аймгийн бүсийн уралдаануудад амжилттай 
оролцож 18 түрүү, 63 айраг хүртэж, аймгийн “Шилдэг салбар холбоо”-гоор гурван удаа шалгарсан. Өнөөдрийн байдлаар тэргүүн Ж.Энхбаатар, нарийн бичиг Д.Гантулга, тэргүүлэгч гишүүд Б.Дашням, Ж.Буяндэлгэр, М.Бадрах, Ц.Үнэнбаяр, Г.Батдэлгэр, Н.Гансүх, Л.Баярмагнай, Ж.Уламбаяр болон холбоонд албан ёсны бүртгэлтэй 83 уяач гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.


26 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ “ЖОНОН ВАНГИЙН ХУРД”-ЫН АМЖИЛТЫН ТОВЧООНООС...
1. 1993 оны долдугаар сарын 08-ны өдөр Баянхонгор, Говь-Алтай аймгуудын 13 сумын уяачид оролцсон “Морин эрдэнэ бат оршил өргөх” даншиг наадмыг амжилттай зохион байгуулж, их насны морьдын уралдаанд хамгийн олон буюу 200 гаруй хүлэг уралдаж Баян-Өндөр сумын уугуул, Хөдөлмөрийн баатар Б.Төмөрийн хээр түрүүлжээ.

2. 1994 оноос морин уралдааныг хөгжүүлэх, тоо, чанарыг сайжруулах, уяачдыг идэвхжүүлэх 
зорилгоор уяачдын баяр, Алдартуудын 
нэрэмжит наадам, хичээлийн шинэ жилийн нээлт хурдан дааганы уралдаан зэргийг зохион байгуулж уламжлал болгосон.

3. Сонгомол морин спортын хөгжил Үндэсний морин уралдаанаас гадна сонгомол морин спортын саадтай харайлт, морин үзүүлбэр, жороо, хатирч морины тойргийн уралдаан, уран бугуйлч, уургач, эмнэг хангал сургах зэрэг төрлүүдийг хөгжүүлж байлаа.

4. 1995 онд сум орон нутагтаа олон жил тогтмол амжилттай наадсан Д.Түмэндэмбэрэл, Ч.Жаргал, П.Цэндоо, Ч.Буман, Ц.Равжир тэргүүтэй уяачдыг 
аймгийн  Тэргүүний уяач цолонд тодорхойлж, Д.Түмэндэмбэрэл, Ч.Жаргал нар болзол хангаж анхны  цолыг хүртсэн байна.

5. 1998 онд Өвөрхангай аймгийн Хархорин  суманд  зохион байгуулагдсан Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” анхдугаар уралдаанд Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Задийн Норов хар азарга, хээр морио хөлөөр нь хөтөлж 600 гаруй км газар туулан ирж алтан тоосоо өргөж байв.
  
6. 1999 оны Ламын гэгээний 360 жилийн ой, баруун бүсийн уралдаанд уяачид оролцож, П.Тэрсайханы даага 34, Д.Батбаатарын хондон соёолон 37, Дү.Нацагдоржийн хонгор морь 89, Д.Мөнхбатын хар морь 105, З.Бүрэнзэвсэгийн жороо хээр морь айргийн гуравт тус, тус хурдалсан амжилтыг үзүүлсэн байна.   

7. 2000 онд “Хурдан буяны манлай азарга хурд” уралдааныг зохион байгуулж, хурдан азарга, их насны морьдыг уралдуулсан.  Азарганы уралдаанд 130 хурдан ажнай уралдсанаас Баацагаан сумын С.Буянгийн хээр азарга /Аймагт нэг түрүү, гурван айраг/, их насанд 200 гаруй морь шандас сорьсноос Баянцагаан сумын Д.Мөнхбатын хар морь /Суманд найман түрүү, тав айраг/ түрүүлсэн. Түрүү морьдыг 
“Иж планет-5” 
мотоциклиор шагнасан нь тойргийн сумдад анхдагч нь болсон үлгэр жишээ наадмыг зохион байгуулж байв.

8. 2000-2002 онд хоёр удаа байгалийн гэнэтийн аюулд өртөн нутгийн нийт мал сүргийн 80 хувь хорогдсон юм. 2003 оноос Л.Дашдондог, Ж.Гүндсамба, Д.Түмэндэмбэрэл тэргүүтэй уяачид Баянхонгор аймгийн хангайн сумдаас адуу зөөж, айлуудыг адуужуулах аяныг эхлүүлсэн байна.

9. 2007 оны долдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Баянцагаан сумын “Буман малын баяр, говийн бүсийн хурд” уралдааныг зохион байгуулж, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 11 сумын уяачид оролцон Монголын зартай түмэн эхүүд тоосоо өргөв. Тус наадамд Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Засгийн газрын тогтоолт баруун бүсийн гурван уралдаанд дарааллан түрүүлсэн Даншиг хүрэн азарга айргийн дөрөвт, Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Жаргалсайханы “Их хурд-Vl” уралдаанд айрагдаж, бүсийн наадамд нэг түрүүлж, гурав айрагдсан бор даага  аман хүзүүнд хурдалж байв.

10. 2007 онд нутгийн адууг сайжруулах зорилгоор Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ө.Гомбожав, Хэнтий аймгийн Галшар сумын Р.Мөнхтөр, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Б.Цэдэв нарын адуун сүргээс 13 тооны адуу авч ирэв. Тэднээс Бууцагаан сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Б.Цэдэвийн унаган Нийгмийн хонгор азарга хамгийн өндөр амжилт үзүүлж, дөрвөн түрүү, найман айраг хүртсэн төдийгүй үр төлүүд нь одоогийн байдлаар аймгийн бүсийн уралдаанаас нэг түрүү, таван айраг хүртсэн амжилтыг үзүүлээд байна. Нийгмийн хонгор азарганд уяачдын холбооны бүх гишүүн жил бүр ээлж дараатай гүү хураалгаж, өнөөдрийг хүртэл төл авсаар байна. 

11. Холбооны үйл ажиллагаа, бүтцийг шинэчилж:
-Уяачдыг галын зохион байгуулалтанд оруулсан
-Наадмын зохион байгуулалтыг сайжруулсан
-Гарааны төхөөрөмжтэй
болгосон
-Уралдааны тоог нэмэгдүүлсэн
-Хаврын бүсийн уралдааныг зохион байгуулсан
-Залуу уяачдыг дэмжих зэрэг олон ажлыг хийсэн байдаг. 

12. 2011 онд Баянхонгор аймгийн “Хонгорын шигшмэл хурд” анхдугаар уралдаанд Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Д.Баяраа, аймгийн Алдарт уяач Р.Бэхбат тэргүүтэй уяачид оролцож Эвшээдэг хондон азарга 18, бор морь 22, хонгор соёолон ес, зээрд халзан морь айргийн гуравт тус тус хурдлав.

13. “Монгол морь-3000” Гиннест бүртгүүлэх уралдаан
Монголын үндэсний хурдан морины уралдааныг Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх 11.000 морьтны жагсаал, 4249 морины уралдаанд Баянцагаан сумаас Монгол Улсын Алдарт уяач Д.Баяраа тэргүүтэй уяачид амжилттай оролцлоо.

14. 2013 онд Баянхонгор аймгийн говийн бүсийн уралдааныг зохион байгуулж, тус наадамд хоёр аймгийн 11 сумын уяачид оролцож, газар газрын шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөв. Тус уралдааны хязаалан насанд түрүүлсэн Баацагаан сумын харьяат С.Мөнхбаатарын хүрэн үрээ дараа жил нь Ламын гэгээний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан амжилтыг гаргав. 

15. 2015 онд болсон Баянхонгор аймгийн “Хонгорын шигшмэл хурд” зургаан насны морьдын уралдаанд 20 гаруй морь мордуулснаас шүдлэн, даага зургаад, азарга есөд хурдалсан амжилтыг үзүүлжээ.
16. 2015 оноос Уяачдын баяр, шинэ жилийн цэнгүүнийг анхлан тэмдэглэж эхлэв.

17. 2016 оноос жил бүр аймаг, бүс, сумын наадамд түрүүлж, айрагдсан хүлгүүдийн зураг бүхий цаг тооны бичиг бэлтгэн гаргадаг болов.


18. 2016 онд Уяачдын баяр, шинэ жилийн цэнгүүн тэмдэглэж, оны Шилдэг гал уяа, Шилдэг уяач, Шилдэг уралдаанчийг тодруулан шагнаж урамшуулав. Мөн хүндэт зочноор Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Б.Бүрэнтөр оролцож морь уях эрдэм ухаан, арга туршлагаасаа хуваалцан уяачдад үнэтэй сургаал өгсөн юм.

19. 2016 онд амжилт, ажил үйлсээрээ бусад холбоогоо манлайлж, Баянхонгор аймгийн говийн бүсийн Шилдэг холбоогоор шалгарав. 

20. Нутгийн уугуул уяачдын уулзалт Улаанбаатар хот, бусад аймаг, суманд оршин суугаа нутгийн уугуул уяачидтай уулзаж, цаашид хамтран ажиллах саналыг дэвшүүллээ.

21. Монголын Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасны дагуу сумын баяр наадамд 10 түрүү буюу 20 айраг хүртсэн найман уяачид “Сумын Алдарт уяач” цол тэмдэг гардуулан өгөв.

22. “Жонон вангийн хурд” МСУХ-ны сүлд дуутай болов. Баянцагаан сумын “Эрдмийн ундраа” ахлах сургуулийн багш Т.Маргад-Эрдэнэ үгийг бичиж, Баянхонгор аймгийн хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн,  СТА Ж.Батболд ая зохиож, Баянцагаан сумын уугуул, аймгийн хүүхдийн “Тэмүжин” театрын гоцлол дуучин, МУСТА С.Түмэнсайхан  дуулж олны хүртэл болголоо.

23. 2016 онд Баянцагаан сумаас төрөн гарсан цолтой уяачид, улс, аймаг, бүсийн уралдаануудад түрүүлж, айрагдсан хүлгүүд, Уяачдын баяр шинэ жилийн цэнгүүн, Ардын хувьсгалын 96 жилийн ой, сумын баяр наадамд эхний 10-т хурдалсан хүлгүүд, 1993 оноос хойшхи сумын баяр наадмын цуваа, 1950 оноос хойшхи сумын наадамд түрүүлсэн их насны морьдын цуваа зэргийг эмхэтгэн сэтгүүл гаргав.


24. Уламжлал ёсоор Уяачдын баяр, шинэ жилийн цэнгүүнээ өргөн дэлгэр тэмдэглэж, оны шилдгүүдээ шалгаруулсан. Баянцагаан сумын уугуул Д.Жавхлантсайхан санаачлан Шилдгийн шилдэг уяачийг гадаадад аялах эрхийн бичгээр шагнаж урамшуулав. 

25. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач А.Алтангадасын Аварга хээр, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Б.Бүрэнтөрийн Даншиг хүрэн, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Б.Цэдэвийн хээр, Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Мөнхтүвшингийн хонгор халзан зэрэг Монголын томоохон уралдаануудад түрүүлж, айрагдсан азаргануудын төлүүдээс бүрдсэн цөм сүрэгтэй болов.  

26. 2018 онд Баянхонгор аймгийн говийн бүсийн уралдааныг нутагтаа амжилттай зохион байгуулж, зургаан насны 30 айраг, түрүүнээс дөрвөн түрүү, 16 айраг хүртсэн амжилтыг үзүүллээ.

27. Баянцагаан сумын залуучуудын “Наяд” нэгдлээс зохион байгуулсан алтан нутагтаа аварга цолтой бөх залах, ард олны амар амгалангийн тусын тулд буян ном хурах зан үйлийн “Хишиг өдөр“  баяр наадмын арга хэмжээнд хурдан дааганы уралдааныг ивээн тэтгэж, хамтран зохион байгуулав.

28. Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” МСУХ болон Баянбулаг сумын уугуул, “Үйзэн тал” ХХК-ийн захирал, Монгол Улсын Алдарт уяач Ч.Махбалтай хамтран Баянхонгор аймгаас Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан 108 морины зураг бүхий “Аргамаг” гэрэл зургийн үзэсгэлэн гаргав.


29. 2018 он Баянцагаан сумын “Жонон вангийн хурд” МСУХ-ны хувьд амжилт бүтээлээр дүүрэн, шагналын хураар бялхсан сайхан жил байлаа. Хийж бүтээсэн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан аймгийн Шилдэг холбоогоор шалгарсан их амжилттайгаар Уяачдын баяр, шинэ жилийн цэнгүүнээ нутгийн нийт ард иргэд, хөдөлмөрчидтэйгөө өргөн дэлгэр тэмдэглэлээ.
БАЯНЦАГААН СУМЫН УЯАЧДЫН УЛС, БҮСИЙН НААДАМД ҮЗҮҮЛСЭН АМЖИЛТ
1. 1995 онд Өвөрхангай аймагт зохиогдсон Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 360 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд нийслэлийн Алдарт уяач Бадарчийн Майжаргалын буурал халзан даага айргийн гурав 

2. 1999 онд Баянхонгор аймагт зохиогдсон Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэндэлсний 360 жилийн ой, баруун бүсийн уралдаанд Зундуйдоржийн Бүрэнзэвсэгийн хээр морь айргийн гурав

3. 2005 онд Тулгар төрийн 2214, Их Монгол Улсын 799, Ардын хувьсгалын 84 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Халтмаагийн Баттулгын харлаг морь айргийн гурав

4. 2005 онд Өвөрхангай аймагт зохиогдсон Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 370 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд Халтмаагийн Баттулгын харлаг морь аман хүзүү

5. 2006 онд Тулгар төрийн 2215, Их Монгол Улсын 800, Ардын хувьсгалын 85 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Халтмаагийн Баттулгын харлаг морь аман хүзүү

6. 2006 онд Архангай аймагт зохиогдсон “Тамирын хурд-2006” төвийн бүсийн уралдаанд Халтмаагийн Баттулгын харлаг морь аман хүзүү

7. 2006 онд Орхон аймагт зохиогдсон Эрдэнэт хотын түүхт 30 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд Халтмаагийн Баттулгын харлаг морь аман хүзүү

8. 2008 онд Ховд аймагт зохиогдсон “Алтайн унага-2008” баруун бүсийн уралдаанд Халтмаагийн Баттулгын Даншиг хүрэн азарга түрүү

9. 2009 онд Тулгар төрийн 2219, Их Монгол улсын 804, Ардын хувьсгалын 89 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Монгол Улсын Алдарт уяач Дамбын Баяраагийн бор шүдлэн аман хүзүү

10. 2009 онд Баянхонгор аймагт зохиогдсон Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэндэлсний 370 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд Халтмаагийн Баттулгын Даншиг хүрэн азарга түрүү

11. 2009 онд Баянхонгор аймагт зохиогдсон Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэндэлсний 370 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд Монгол Улсын Алдарт уяач Дамбын Баяраагийн ухаа морь айргийн дөрөв 

12. 2010 онд Говь-Алтай аймгийн түүхт 70 жилийн ой, баруун бүсийн уралдаанд Халтмаагийн Баттулгын Даншиг хүрэн азарга түрүү

13. 2013 онд Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд- VI” уралдаанд Монгол Улсын Алдарт уяач Дамбын Баяраагийн Буган хул азарга айргийн дөрөв

14. 2013 онд Төв аймгийн түүхт 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд Монгол Улсын Алдарт уяач Дамбын Баяраагийн Буган хул азарга түрүү

15. 2014 онд Баянхонгор аймагт зохиогдсон Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн түмэн өлзий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд Дашдондогийн Нямдоржийн хүрэн хязаалан айргийн дөрөв

16. 2014 онд Баянхонгор аймагт зохиогдсон Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн түмэн өлзий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд Зоригтбаатарын Жавхлангийн Дуурсах халтар даага түрүү

17. 2014 онд Баянхонгор аймагт зохиогдсон Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн түмэн өлзий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд Монгол Улсын Алдарт уяач Дамбын Баяраагийн хонгор даага айргийн дөрөв 

18. 2015 онд Өвөрхангай аймагт зохиогдсон Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд Зоригтбаатарын Жавхлангийн Дуурсах халтар шүдлэн айргийн дөрөв

19. 2015 онд Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын холч морьдын уралдаанд Дашдондогийн Нямдоржийн хээр айргийн гурав

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын "Жонон вангийн хурд" МСУХ-ны Ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: rewind() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 188

Backtrace:

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: filesize(): stat failed for /tmp/ci_session469afd1c3fa6b71e453ea52513ecb1c922104f99

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 192

Backtrace: