О.Мөнхбатын хонгор халзан

Сэтгүүлч
2019 оны 3-р сарын 06 -нд

Уугуул нутгийнхаа нэрийг дуурсган улс, бүсийн дэвжээнээ хурдалж буй буянт хүлгүүдийн нэг болох аймгийн Алдарт уяач Ооёогийн Мөнхбатын хонгор халзан азаргыг уншигч танаа танилцуулъя.

Удам, угшил:

Эцэг: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат олноо Өндөр хэмээн алдаршсан аймгийн Алдарт уяач Чулууны Өндөр зээрд азарга

Эх: Аймгийн Алдарт уяач Чулууны хонгор гүү

Амжилтын товчоон:

2014 онд хязаалан:

- Дорноговь аймгийн хаврын бүсийн уралдаанд айргийн дөрөв

- Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 90 жилийн ойд түрүү

2015 онд соёолон:

- Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд болсон хаврын хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөв

- Сүхбаатар аймгийн Асгат сумын 90 жилийн ойд айргийн дөрөв

2016 онд хавчиг азарга:

- Өвөрхангай аймгийн баруун бүсийн уралдаанд айргийн дөрөв

- АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд 34

- Таван толгойн уурхайн 50 жилийн ой, говийн бүсийн уралдаанд түрүү

2017 онд долоотой азарга:

- АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд 17

- Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд 30 гарч давхисан

2018 онд наймтай азарга:

- Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд 27

Тод магнай сэтгүүлийн 102 дугаараас...


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна