Адуун өв соёл Ерөнхийлөгчийн ивээлд багтана

Сэтгүүлч
2019 оны 3-р сарын 11 -нд


Хэдхэн хоногийн өмнө хурдан морины уралдаан түүгээр дамжсан өв соёлыг хадгалж хамгаалах зорилготой холбоо байгуулахаа зарласан санаачлагчид 03 дугаар сарын 20-ны өдөр төрийн ордонд Ерөнхийлөгчийн ивээл дор “Адуун өв соёл” зөвлөгөөн зохион байгуулахаар болсон байна. Монгол адуу нийгэмлэгийг үүсгэн байгуулагч АИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав, Уул уурхайн сайд асан, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц, Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Биологийн ухааны доктор Г.Төмөрхадуур тэргүүтэй 120 хүн оролцох энэ зөвлөгөөнөөр адуун өв соёлын үнэт зүйл, ач холбогдол, түүнийг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх талаар хэлэлцэж, Доктор Г.Төмөрхадуур, Хэнтий аймгийн МСУХ-ны тэргүүн асан Н.Санжаадорж нар илтгэл тавих юм байна.
Д.Энхтуяа

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.