Уяачид өргөөтэй болно

Сэтгүүлч
2019 оны 3-р сарын 11 -нд



Саяхан долоодугаар их хурлаа хийж шинэ бүрэлдэхүүнээр ажиллах болсон ММСУХ-ны тэргүүлэгчдийн зүгээс “Монгол бөх өргөөтэй байхад уяачид яагаад өргөөтэй байж болохгүй гэж?” гэдэг яриа гарч, улмаар санаачлага болон дэмжигдэж байгаа сурагтай. Санаачлагыг бодитой ажил болгоход хувь нэмрээ оруулж Тод манлай уяачид өөрийн хурдан удмын адуунаасаа хандивлахаар болсны түүчээ болж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Тод манлай уяач Галбадрах өнгөрсөн 2018 онд улсын баяр наадамд түрүүлж, хэдхэн хоногийн дараа “Эрдэнэт хурд-2018” төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн хонгор халзан соёолонгийнхоо дүүг хандивлахаар болсон байна.

Д.Энхтуяа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.