Э.Тамирын хүрэн халзан

Сэтгүүлч
2019 оны 3-р сарын 25 -нд

Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, сумын Алдарт уяач Юрагийн Наранбадрахын унаган адуу, Ховд аймгийн Буянт сумын уугуул Эрдэнэ-Очирын хүрэн халзан азарга АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гуравт хурдалсан билээ. Шүдлэн наснаас хурдалсан халзан азаргыг 2014 оны өвөл нэгдүгээр сард Э.Тамир 60 сая төгрөгөөр худалдан авсан гэдэг. Дашрамд сонирхуулахад, хүрэн халзан азаргатай эцэг эх нэгтэй хүрэн адуу шүдлэндээ /2013 онд/ улсын наадамд 24-өөр давхиж байсан юм.

Удам, угшил:
Эцэг: Сүхбаатар, Асгат сумдын наадамд олон айрагдаж түрүүлсэн Ядамжавын халиуны угшилтай
хар азарга.
Эх: Наран сумын уугуул Цэвэгжавын адууны угшилтай хүрэн гүү 

Амжилтын товчоон:
2010 онд шүдлэн
- Дорнод аймгийн баяр наадамд айргийн дөрөв 
2011 онд хязаалан
- Дорнод аймгийн 80 жилийн ойд айргийн дөрөв 
- Хөлөнбуйр сумын баяр наадамд түрүү
2012 онд соёолон
- Сүхбаатар сумын баяр наадамд түрүү
- АХ-ын 91 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд 40
2013 онд хавчиг:
- “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд 10
- АХ-ын 92 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд найм
- Шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд 10
2014 онд долоотой:
- “Сэцэн ханы хурд” Хэнтий аймгийн бүсийн уралдаанд айргийн дөрөв 
- АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав

А.Тэлмэн


2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.