Сэрвээний өндөр хэмжих багаж нийлүүлэх тендерийн үнийн саналыг нээлээ

Сэтгүүлч
2019 оны 4-р сарын 15 -нд

Долдугаар их хурлаараа хурдан морьдыг сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар шийдвэрлэсний дагуу ММСУХ-ноос энэхүү шийдвэрээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд уралдах хурдан морьдын сэрвээний өндөр хэмжих багаж нийлүүлэх компани шалгаруулах тендер буюу сонгон шалгаруулалтын урилгыг нээлттэй зарласан. Сонгон шалгаруулалтад хоёр аж ахуй нэгж, хувь хүн үнийн санал ирүүлсэн бөгөөд 04 дүгээр сарын 10-ны өдөр үнийн саналыг нээлээ. Үнийн саналыг нээхэд “Арвис системс” ХХК 27 сая, иргэн Сосорбарам 3 сая төгрөгийн үнийн санал өгсөн байна. Тендер сонгон шалгаруулах хуулийн хугацаа нээснээс хойш 45 хоног бөгөөд хуулийн хугацаанд ялагчийг тодруулах ажээ. 

Д.Ирмүүн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна