“Тэсийн хурд” уламжлалт уралдаан болно

Сэтгүүлч
2019 оны 4-р сарын 19 -нд

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Тэсийн хишиг” МСУХ уяачдынхаа анх дугаар зөвлөгөөнийг өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд амжилттай зохион байгуулсан байна. Тус зөвлөгөөнд Цэцэрлэг сумын нийт уяачид бүрэн хамрагдсан, МУ-ын Манлай уяач Г.Батчулуун, МУ-ын Манлай уяач Б.Цэндбаатар, “Жонон” мал эмнэлгийн их эмч М.Мөнхбаатар нар уригдаж хурдан морины уяа сойлго, эмгэг согогийн засал болон тэжээл, арчилгааны талаар зөвлөгөө өгч, практик дадлага хийсэн үр дүнтэй ажил болжээ. Ийнхүү анхдугаар зөвлөгөөнөө амжилттай зохион байгуулсан тус холбоо уяачдынхаа ээлжит хурлыг 05 дугаар сарын 04-ний өдөр хийж, 05 дугаар сарын 05-ны өдөр “Тэсийн хурд” уламжлалт таван насны уралдаанаа зохион байгуулахаар товлож бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ.  

Д.Ирмүүн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна