Хурдан морины ариун сан

Сэтгүүлч
2019 оны 4-р сарын 29 -нд

Аяа ялж төгссөн Хэрүга Идам Дамдингийн хамгийг чадагч догшин найман аймаг тэргүүтэн хийгээд найман их лусын аймаг нөхөр сэлт, газар орны тэнгэр, эзэд нугууд, нөхөр хамсаатантайгаа торж сааталгүй энэ орноо залран ирж соёрхоо. Бурхан шашны сахиусан зарлиг номын их сахиусан нөхөр сэлтэйгээ бид нарын багш шавь, өглөгийн эздийн сүргийн манлай хөлгийг минь түргэнээ хурдлуулж баяр цэнгэлийг хайрлан соёрхоо. Агуу их дээд тэнгэр нар Идам сахиусан хамгийг чадагчид минь ээ. Бидний хурдан морьдыг ариусгаж хайрлаа. Элдэв өвчин, зэтгэр, ад дон, тотгор саад бүхнийг үнсэн товрог болгон амирлуулж, юу санасан хүсэл бүхнийг минь бүтээж зохиол хэмээн залбиран уншиж, архи сүү, идээний дээжээ бурхан тэнгэр, лус савдаг, газар усын эздэдээ өргөж ариун арц утлагаараа хурдын морио утаж ариулна.

Хурдан явах тарни:

1.    Цагаан хэрээний өөх

2.    Чонын мах 0,5 хувь, үнэгний цус 5 хувь

3.    Эр тахианы баас 0,5 хувь

4.    Амьтны махан нүд 0,3 хувь

5.     Ямааны эвэр, сахал, чивний үс, туруу 0,5 хувь цөмөөрөнг нь нийлүүлээд “Ум баша нүр нүр сиди хум пад” гэж 1000-аас дээш бясалгаад зай руугаа үлээгээд мориныхоо хөлд түрхэнэ. Мөн царванг бүсэндээ боон уяж буюу хоёр гартаа атгаад энэ тарнийг уншаад явахад гүйдэг хэрээ мэт хурдан явна.

“Адууны өвчин гутагийг арилгах гэг дор” ном уншуул.

Монголчуул эрт дээр үеэс айрагдах морьдыг:

  • Баярын магнай
  • Жаргалант хүлэг
  • Наран мандал
  • Начин шонхор
  • Идэр заан гэж цоллодог байжээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна