Жишиг тогтоох “Зосын хүлэг”-ийн ойгоос...

Хэнтий аймгийн Батноров сум.

Анд нөхдийн нутаг

Ариун журам, хүндлэлийн орон

Шандаст хүлгүүдийн  өлгий

Сайн эрсийн нөхөрлөлийн голомт билээ.

Морин эрдэнээ эрхэмлэгч энэ нутгийн эрчүүд хүсэл зорилгодоо  хөтлөгдөн гал уяанд нэгдсний таван жилийн ой энэ онд тохиож буй юм.  Сумынхаа шилдэг галаар тодорсон “Зосын хүлэг”-чүүд үүсгэн байгуулагдсаныхаа таван жилийн ойг  өчигдөр буюу /5-р сарын 15-нд/ зуны тэргүүн шарагчин могой сарын хар хулгана өдөр тэмдэглэлээ.


Ойн арга хэмжээнд зориулан соёолон, их насны морьд уралдсан бөгөөд түрүү морины эздийг таван ханатай иж бүрэн  гэрээр мялаасан нь өгөөжтэй сайхан шагнал байсныг тэмдэглэх нь зүйтэй байх.


Мөн багийнхаа нэгэн залуу гэр бүлд таван ханатай иж бүрэн өргөө цагаан гэр бэлэглэн, сайн  сайхны ерөөл өргөсөн нь хурсан олноос талархал хүлээнэ билээ.


Ийнхүү сумын наадмаас давсан зангарагтай тус уралдаанд Хэнтий, Сүхбаатар аймгийн уяачид хурдан хурц хүлгүүдээ мордуулсан бөгөөд нас болгон 70 хүрч мордсон юм. Ингээд эрхэм уншигч, морь сонирхогч та бүхэндээ түрүүлж, айрагдсан түмэн эхүүдийг танилцуулъя.


Их нас:

1.Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хас-Эрдэнийн хээр. Уралдаанч Чингүүн.

2. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат Г.Эрдэнэбаярын хонгор халзан. Уралдаанч Насанжаргал.

3. Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат С.Нэргүйн хүрэн халзан. Уралдаанч  Бат-Очир.

4. Хэнтий аймгийн Батноров сумын харьяат, сумын Алдарт уяач А.Алтаншагайн Дөлгөөн хээр. Уралдаан Даваадорж.

5. Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат М.Түвшинжаргалын буурал. Уралдаанч Эрхэмзаяа.  


Соёолон:

1. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат Г.Эрдэнэбаярын хонгор халзан. Уралдаанч Насанжаргал.

2. Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат Н.Энх-Уянгын ягаан саарал. Уралдаанч Цэрэнтогтох.

3. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Г.Болдбаатарын халиун. Уралдаанч Цэнд-Аюуш.

4. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат Г.Зоригтбаатарын хээр цоохор. Уралдаанч Мөнх-Учрал.

5. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Очирбатын хээр. Уралдаанч Азжаргал.

У.Энхмаа


8 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.