ХӨӨРХӨН ЗЭЭРД ДУУТАЙ БОЛЖЭЭ

Сэтгүүлч
6-р сарын 24 -нд

Шинэ цагийн Монгол адууны шандсыг гайхуулж, олон жил амжилттай уралдаж байгаа хүлгүүдийн нэг нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, МУ-ын Манлай уяач Анандын Ариунсайханы  Хөөрхөн зээрд азарга юм. 2010 онд даагандаа улсын наадамд зургаад хурдлан томоохон наадмын дэвжээнээ гарсан Хөөрхөн зээрд хөлөндөө бэртэлтэй ч жилдээ томоохон наадмаас хишиг хүртдэг уламжлалтай билээ. Монгол түмнээ олон жил баярлуулсан цуут хурдан хүлэг тун саяхан дуу болон мөнхөрчээ. Дууны шүлгийг МУГЖ Х.Лхагвасүрэн бичиж, ая данг нь СТА яруу С.Гантөр тааруулсан байна. Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн дуулсан “Хөөрхөн зээрд” дууг уншигч танаа хүргэж, шинэ долоо хоногийн ажилд тань амжилт хүсье.


УДАМ, УГШИЛ:

Эцэг: Тод манлай ах дүүсийн бэлэглэсэн Араб хээр азарга

Эх: Тод манлайн унаган хүрэн гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН 2010 онд даага:

АХ-ын 89 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зургаа

Говь-Алтай аймгийн 70 жилийн ой баруун бүсийн  наадамд айргийн гурав

2012 онд хязаалан: 

АХ-ын 91 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүү

Да лам Цэрэнчимэдийн мэндэлсэний 140 жилийн ой, төвийн бүсийн уралдааны түрүү

2013 онд соёолон:

“Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдаанд зургаа

АХ-ын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн гурав

Завхан аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн уралдаанд аман хүзүү

2014 онд хавчиг азарга: 

“Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдаанд зургаа

АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүү

Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд түрүү 2015 онд долоотой азарга:

АХ-ын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зургаа

ММСУХ үүсч байгуулагдсаны 20 жилийн ойн бүсийн уралдааны хамгийн хурдан морьдын төрөлд аман хүзүү

2016 онд наймтай азарга:

Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд түрүү

2017 онд естэй азарга:

АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд долоо

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна