Гачууртад их насны морьдын уралдаан боллоо

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 28 -нд

Гачууртын уяачдын холбооноос усан луу жилийн шинийн хоёронд Гачууртын шар хоолойн аманд хурдан морины уралдааныг зохион байгууллаа. Их насны 40-аад морьд уралдсан уг уралдаанд Багахангайн Л.Оюунбаярын хар түрүүлж, Гачууртын Н.Баярмагнайн шарга аман хүзүүлэн, Б.Түвшинбаярын ногоон гуравт, Д.Бат-Эрдэнийн хул морь дөрөвт, Н.Батбилэгийн сартай зээрд айргийн тавд хурдаллаа.
Өнгөрсөн жилийн “Гачууртын 50 жил”-н ойд айргийн дөрөвт хурдалж байсан хар морины эзэн Л.Оюунбаяр нь өдгөө арав дахь жилдээ морь уяж байгаа ажээ. Багахангай дүүргээс ирж уралдсан тэрээр ийнхүү луу  жилийн эхний уралдаан өмтэй эхэлж байгаад ихэд бэлгэшээж байгаа уралдааны үеэр ярьж байлаа. 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.