​ Д.Даяндэмидийн хонгор түрүүллээ

Сэтгүүлч
Лхагва, 12:27 минут

АХ-ын 98 жилийн ой баяр наадмын хурдан хязаалан насны морьд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын шандаст 184 хурдан үрээ мордсоноос  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, “Ажнай” галын гишүүн Д.Даяндэмидийн хонгор түрүүлж,  Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуу Д.Мөнхбатын зээрд  аман хүзүүнд хурдалжээ. Харин айргийн гуравт  Баянхонгор аймгийн  Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн  айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Т.Цогбадрахын "Зурвас"цавьдар , Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр  тус тус хурдаллаа. Тун удахгүй дэлгэрэнгүй фотог хүргэх болно.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна