АХ-ЫН 98 ЖИЛИЙН ОЙ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМД ЭХНИЙ 10-Т ХУРДАЛСАН ХУРДАН ХЯЗААЛАНГУУД

Сэтгүүлч
Лхагва, 14:21 минут

1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Дорждалайн Даяндэмидийн хонгор. Уралдаанч 11 настай Батжаргалын Цэрэндамба.

2. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, Дамдингийн Мөнхбатын зээрд. Уралдаанч 12 настай Бямбадашийн Одгэрэл.

3. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, Нямын Баттөмөрийн хүрэн. Уралдаанч есөн настай Борын Батбаяр.

4. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн харьяат, Туулын Цогбадрахын зурвас. Уралдаанч найман настай Ганбаатарын Баднаа.

5. Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Баасансүрэнгийн Нямжавын хээр. Уралдаанч 13 настай Цэцэгжамцын Баярбат

6. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, уяач Төмөрбаатарын Ууганбаярын халтар. Уралдаанч 11 настай Батбаярын Баярмагнай

7. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, уяач Бадарчийн Норовсамбуугийн халиун. Уралдаанч 10 настай Нармандахын Банди.

8. Ховд аймгийн Чандмань сумын уугуул, уяач Чогсомын Батзоригийн бор. Уралдаанч 10 настай Төмөрсүхийн Сүх-Эрдэнэ

9. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, уяач Мөнхбаярын Адъяабаатарын хар. Уралдаанч 10 настай Эрдэнэбулганы Дөлгөөнтамир

10. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, уяач Саарийнсүрэнгийн Гантөмөрийн хонгор. Уралдаанч 11 настай Юмжирдуламын Батхишиг хүү унаж хурдлуулжээ.

6 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.