Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан түрүүллээ

Сэтгүүлч
Пүрэв, 12:08 минут

Дэнж хотойтол наадах дэлгэр Монголын үндэсний их баяр наадмын хурдан азарганууд дөнгөж сая барианд орлоо. АХ-ын 98 жилийн ойн баяр их наадмын адуун сүргийн манлай азарганы уралдаанд монгол орны өнцөг булан бүрээс ирсэн шандаст 228 хурдан ажнай бүртгүүлж 163 хурдан хүлэг гарааны зурхайнаас нэгэн зэрэг эргэж 

1. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат, МУ-ын Тод манлай уяач О.Батбилэгийн хүхээ халзан,

2. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, уяач Н.Баттөмөрийн сартай хонгор, 

3. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач П.Мөнхтулгын бор,

4. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбатын Мөлүү хул, 

5. Архангай аймгийн Хотонт сумын уугуул аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн хар азарга тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Албан ёсны мэдээг тун удахгүй хүргэх болно.

Д.Солонго

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна