Б.Нямжавын хээр азарга түрүүлжээ

Сэтгүүлч
2019 оны 7-р сарын 20 -нд

Монголын морины олимп  шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдааны азарганы уралдаанд  49 хүлэг бүртгүүлснээс 46 нь гарааны зурхайгаас гарч, Төв аймгийн Баян сумын уугуул, Баасансүрэнгийн Нямжавын хээр түрүүлж,  төрийн наадмын түрүү Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат, Тод манлай уяач О.Батбилэгийн Хүхээ халзан аман хүзүүдэж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харъяат, аймгийн Алда уяач Т.Төрмөнхийн буурал гурвалж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул  Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн Ажнай цавьдар дөрвөлж,  Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганхуягийн хээр тавлажээ. 

А.Мягмарсүрэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.