Т.Галбадрахын бор морь дахин түрүүллээ

Сэтгүүлч
2019 оны 7-р сарын 21 -нд

Шигшмэл морьдын "Их хурд-8" уралдаанд их насны 51 морь бүртгүүлж, 49 нь гараанаас гарлаа. 22 км зайд шандас шалгасан их насны морьдын уралдааныг төрийн наадмын түрүү, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын бор өнгөлж, Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуягийн Тод янзага удааллаа. Ийнхүү төрийн наадмын түрүү, үзүүрийн хүлгүүд амжилтаа бататгасан  уг уралдааны айргийн гуравт  Булган аймгийн Могод сумын уугуул, Манлай уяач Ц.Цэнгэлийн хүрэн, айргийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Тод манлай уяач Т.Галбадрахын хонгор халзан,  /өнгөрсөн жил соёолондоо улсад түрүүлсэн/айргийн тавд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат, нийслэлийн Алдарт уяач О.Рэнцэнжүгдэрийн бор /өнгөрсөн жилийн улсын наадмын эрлийз дээд насны ангилалд түрүүлсэн/ тус тус хурдалжээ.

А.Мягмарсүрэн

7 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 183.177.98.190

    Odgereliin bor 75 huvitai baikh

    Reply
  • 202.131.251.130

    Bugd l erliiz. Erliiz-iig 3 huvaaj bolno. 1. Mongol naadamd uralduuldag 2. Mongol naadamd uralduuldaggui buyu erliized uralduuldag. 3. Ali alind ni uralduuldag Tegeheer Galbadrahiin bor, hongor halzan bug 50 huvitai erliiz buduud Mongol naadamd uralduuldag.

    Reply
  • 66.181.161.124

    Наадмыг хэн будлиантуулдаг вэ ТОД уул тэр дотроо Даваахүү Онон Хишгээ Даваасүрэн гм

    Reply
  • 66.181.161.124

    Энэ бүх эрлийз юм бн хүзүүн яг ногооны хүзүү шиг эрлийз давхиж явахдаа хүзүүн яг ийм болдог

    Reply
  • 103.212.118.117

    Naad bor mori chin 50 xuvitai. Оногын түрүүлдэг халзан азрага 60 хувийn erliiz tsustai shvv dee yaxiin ta nar . Duugai xural dagan baysaad suuj bai

    Reply
  • 66.181.161.9

    улсын наадмын эрлийз дээд насан түрүүлж байсан морь гэнэт монгол болж хувираад монголдоо мордчихвуу айргийн тавын бор морь

    Reply