Хангайн бүсийн уралдаанд О.Баатарын Дүү хул шүдлэн түрүүлжээ

Сэтгүүлч
2019 оны 7-р сарын 26 -нд

Хөвсгөл аймагт болж буй "Хотгойдын хурд-4" хангайн бүсийн уралдааны шүдлэн насны морьд барианд орлоо.

1.Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул, Очирын Баатарын Дүү хул. Аймгийн Алдарт уяач Дашийн Найдандорж уяа сойлгыг нь тааруулсан хул үрээг Найдандоржийн Шагай хүү унажээ.

2.Хөвсгөл аймгийн Түнэл сумын харьяат Аюурзанын Бямбадоржийн бор. Уяач Баатарын Булгантамир. Уралдаанч Бавуудоржийн Очирбат.

3.Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Уламбаярын Мэргэнбаярын хүрэн. Уралдаанч Батжанцангийн Бат-Эрдэнэ.

4.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Лааганы Төмөрбаатарын хүрэн халзан. Уралдаанч Цэрэндоржийн Мягмардорж.

5.Хөвсгөл аймгийн Цэцэрлиг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Гончигбатын Батболдын зээрд халзан. Уяач МУ-ын Манлай уяач Б.Лхагва-Очир. Уралдаанч Отгонбаатарын Лхагва тус тус хурдалжээ.

А.Мягмарсүрэн


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна